Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-нд нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Мөн өнөөдөр буюу 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. Иймд: Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй …
Tag Archives: нийгэм
December, 2018
-
24 December
Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа. Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм. Гол идэвхжилт Эмээлт, …
-
24 December
Х.Мандахбаяр:Зөрчлийн тухай хууль хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бий болгосон
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт албан санал хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр“Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалтыг уг хуулиас хасах тухай саналыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нэгдсэн Ажлын хэсгээс хүргүүлэх гэж байна. Зөрчлийн тухай …
-
24 December
Харшийн сүлд модны наадам боллоо
Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа арван хоёрдугаар сарын 20-26-ний өдрүүдэд “Хараацай” театрт зохион байгуулж байна. 1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад …
-
24 December
Ц.Ундармаа: Хямдралтай бараанд ч НӨАТ-ын баримт олгох ёстой
Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа. -Татварын ерөнхий хуульд худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүр цахим төлбөрийн баримт хэвлэх кассын машинтай байх ёстой гэдэг чухал заалт бий. Гэтэл төлбөрийн баримт олгодоггүй худалдааны зах, төвүүд пос машиныг үнэтэй гэдэг. Заавал үнэтэй пос машин авах ёстой гэсэн үг үү? -Татвар төлөгчид боломжийн үнэтэй, …
-
24 December
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтын баримтуудыг хамруулав. Азын дугаар 40321218 Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 20,463 200 мянган төгрөгийн азтан 2,073 Нэг сая төгрөгийн азтан 198 5 сая төгрөгийн азтан 25 10 сая төгрөгийн азтан 2 Супер шагналын дугаар: 86333238 /200,000,000 төгрөгийн …
-
24 December
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Соёлын төв өргөөнд боллоо. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч,яруу найрагч Ц.Хулан нарын хүмүүс Шаравын Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцож, эмгэнэл илэрхийллээ. Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд …
-
24 December
Сүхбаатарчууд “Гангар хун” цомоо Ж.Батзанданд хүртээлээ
Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, нийгмийн бүхий л салбарт тэргүүлэгчиддээ “Гангар хун” цом гардуулдаг уламжлалтай билээ. Харин энэ удаа нийгэм, улс төрд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байгаа УИХ-ын шударга гишүүдийн нэг Ж.Батзанданг “Гангар хун” цомын эзнээр тодруулжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ тухайгаа “Өнгөрөгч зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо олоход Сэцэн ханыхан ихээхэн …
-
24 December
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …
-
22 December
Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодров
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуйрайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өчигдөр 18 дахь жилдээ зохион байгууллаа. “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн …
-
22 December
Үхрийн цул махны үнэ 70 төгрөгөөр нэмэгджээ
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг. 2018 оны арванхоёрдугаар сарын гуравдугаар долоо хоногийн махны үнэ ханшийн мэдээллийг хүргэе. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6750 төгрөг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (1.0%) өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” …
-
22 December
НӨАТ-ын урамшууллын 200 сая төгрөгийн азтан маргааш тодорно
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол хоёрдугаар сарын 23-ны өдөр буюу ням гаригт явагдана. Энэ удаагийн тохирлын супер шагнал 200 сая төгрөг юм. Иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2018.12.22/ 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй.
-
22 December
Богдхан уулан дахь зэрлэгшсэн 195 нохдыг устгажээ
Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал цөөнгүй гардаг. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад, зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар …
-
22 December
Мал хулгайлж, нядалдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Шинэ жилийн баяр болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар, арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын дөрвөн тооны адууг хулгайлан шулж, авч явсныг илрүүлжээ. Мөн 20-ний …
-
22 December
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл