Tag Archives: нийгэм

July, 2018

  • 3 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 03-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар …

  • 2 July

    Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө

    Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд …

  • 2 July

    Тайванийн музейд Чингис, Хубилай хааны хөргийн эх хувь болон бусад дурсгалууд хадгалагдаж байна

    Тайванийн үндэсний музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичиг, түүхийн дурсгалын зүйлүүдийг дижитал болон катологи болгож хэвлэж гаргах боломжтой боллоо. Монголын ШУА , Тайванийн үндэсний “Хааны Ордон” музейтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар дээрх боломжийг бүрдүүлж байгаа юм. Юань гүрэнтэй холбоотой эд зүйлс болон бичгийн дурсгалууд маш олон хадгалагдаж байгаа Тайванийн Үндэсний ордны музейн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн …

  • 2 July

    Их наран хутагтыг залаагүй

    Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тарилаа. Тодруулбал, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Ховд Завхан аймгуудаар явж Монголын төрийн албан хаагчдад шашны зан үйл хийж өгч буй зураг нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй Их наран хутагт гэгдэх М.Базарсад нь өөрийгөө хутагтын хойд дүр хэмээн өргөмжилжээ. Энэ …

  • 2 July

    Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан бөгөөд зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албан тушаалаас нь чөлөөлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилсон байна.Т.Мэндсайхан 2014 оны гуравдугаар …

  • 2 July

    Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа: Бяцхан хүү амиа алдсан 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинээр барьж өгнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай …

  • 2 July

    С.Батболд: Монгол Улс гамшигт өртөх эрсдэл өндөртэй байна

    НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

June, 2018

  • 30 June

    Наадмаар 2500-3000 төрийн албан хаагч ажиллана

    Үндэсний их баяр наадмын хурдан морины салбараас энэ жилийн наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Наадмын үеэр 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана. Долдугаар сарын 9-нөөс уралдах морьдыг бүртгэж эхлэх ба зургаан наснаас дээш морьдыг оруулах, монгол морийг хэмжих, ялгах ажлыг мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд гүйцэтгэх аж. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, шүдлэн насны морьд уралдах бол 11-нд азарга, их …

  • 30 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                         цаг агаарын урьдчилсан мэдээ Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн …

  • 29 June

    Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350 цэг ажиллана

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээг хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, нийт 610 цэгтзөвшөөрөл олгохоор тогтжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын …

  • 29 June

    Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийв. Салбар хорооноос долдугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэх юм байна. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан нас 17 км-т, Шүдлэн нас 14 км-т, 11-ний өдөр Азарга 23 км-т, Их нас 25 км-т, 12-ны өдөр …

  • 29 June

    Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

    Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж шүүхийн шийдвэрийг хүлээн зогссон юм. Мөн Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн …

  • 29 June

    JCI эко салбар байгууллага “Залуу ой” төслөө танилцууллаа

    jCI эко салбар байгууллагын зүгээс өнөөдөр байгаль орчиндоо ээлтэй, эерэг өөрчлөлтөд хамтдаа нэгдэхийг олон нийт, залуучууддаа уриалан хэвлэлийн хурал зарлалаа. Богд хан уулын эко системд өөрчлөлт орж, ой уcтаж, хурдтай доройтож байгаа тул ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах шаардлагатай байгаа учир ийнхүү “JCI” эко салбар байгууллагын зүгээс Богд хан уулаа хамгаалах үндэсний аян, “Залуу ой” төслийг санаачилжээ. Төслийн хүрээнд …

  • 29 June

    Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлнэ

      Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой харамсалтай хэргүүд цөөнгүй гарч байна. Тиймээс цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулж иргэд өнөөдөр  тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг тайван жагсаалыг санаачлагч долоон ээж энэхүү цуглааныг санаачилсан бөгөөд амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж зул өргөх гэнэ. Тайван цуглаан өнөөдөр 16.00-19.00 цагийн хооронд  Тусгаар тогтнолын талбайд болж байна. Зохион байгуулагчдаас тодруулахад “Цуглаанд ирэх …

  • 29 June

    “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хаалттай үргэлжилж байна. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм. …