Tag Archives: нийслэл

January, 2015

  • 26 January

    А.Ганболд: Налайхыг хот болгох гэсэн иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон 

    Нийслэлийн алслагдсан Налайх дүүрэгт  өнгөрсөн 21-ний өдөр орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд “Налайх дүүргийг хот болохыг дэмжиж байгаа эсэх”  асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон иргэдийн 96.1 хувийн саналаар дагуул хот болохыг дэмжсэн байна.  Тус дүүргийн хувьд 34575 иргэнтэй бөгөөд 19535 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, үүний 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгсөн ажээ. Ингэснээр …

  • 26 January

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан Пүрэв гарагт болно

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 23 дугаар хуралдаан 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 26 January

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах талаар хэлэлцүүлэг болно

    Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар 01 дүгээр сарын 21,22-ны өдөр дүүргийн иргэдийн дунд санал асуулга явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 01 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-12:00 …

  • 26 January

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/52 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу хавсралтад дурдсан 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд …

  • 26 January

    Гэр хороололыг дахин төлөвлөлтөнд оруулна

    Нийслэлийн Засаг дарга “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/62 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 11,5 га, А хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “АЖНАЙ ЦЭГЦ” ХХК шалгарсныг батламжиллаа. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, …

  • 26 January

    Байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хөрөнгө бүртгэн авах тухай, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Боловсрол, Шинжлэх, Ухааны яамнаас хэрэгжүүлж  байгаа “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Багануур дүүргийн 3 дугаар …

  • 26 January

    Хотын дарга газрын цахим өмчлөлд идэвхтэй оролцохыг уриаллаа

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан. Харин цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж өнөөдөр нээлтийн хонх цохисоноор албан ёсоор эхэллээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 26 January

    “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

    Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 4 өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж …

  • 25 January

    Гэр хороололд нохойтой эргүүл гарч эхэлжээ

    Гэр хорооллын гэрэлгүй харанхуй гудамжинд цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан дуудлага болон  гэмт хэрэг ихэсчээ. Тиймээс ЦЕГ-аас нохойтой эргүүл гаргаж эхэлсэн байна. Энэ сараас эхлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам сахиулах хэлтсээс туршин ажиллуулж байгаа нохойтой эргүүл харанхуй гудамж, мухрын хашааны орчинд хяналт тавьж байгаад нь иргэд талархаж буйгаа илэрхийлээд байгаа гэнэ. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн …

  • 25 January

    Б.Түмэнбаяр: Газар шинэчлэн зохион байгуулалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 9 алхамт хөтөлбөр хэрэгжүүлж байна

    “Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Хан-Уул дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяртай Хан-Уул дүүрэг дэх газар шинэчлэн зохион байгуулалтын талаар ярилцлаа.   -Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар товч танилцуулна уу? -Нийслэл Улаанбаатар хот маань хөгжин дэвжиж байна. Их хотоо дагаад хүн амын төвлөрөл ихсэж байгаа ч утаанаас авахуулаад тулгамдсан асуудал их бийг бид …

  • 25 January

    Улаанбаатар хотын соёлын өдрүүд Тайваньд эхэллээ

    Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг 2015 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийн нээлт 01 дүгээр сарын 24-ний өдөр Хуалень хотын Вандана хийдэд  “Монгол гэр” –ийн нээлтээр …

  • 25 January

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк энэ онд 182 тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийнэ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан. Төлөвлөгөөний дагуу тус газар  2015 онд  182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд: Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг …

  • 25 January

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр энэ нийт 14 ажлыг хийхээр төлөвлөжээ. Улаанбаатарт үйлдвэрлэв 2015 хөтөлбөр хэрэгжүүлэх  Мэдээллийн кластер нэвтрүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх Мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулах Салбарын зөвлөгөөн зохион байгуулна. Аялал жуулчлалын бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн …

  • 25 January

    Гал түймрийн таван дуудлага бүртгэгджээ

    Өнгөрсөн ням гарагт нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ. Үүнд, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 25 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй 3 ханатай гэр, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт иргэн Ч-н 40-38 УНН улсын дугаартай “Исуцу Визард” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багийн нутаг Зэвсэгт хүчний 0148 дугаар ангийн харуулын …

  • 25 January

    Дүүрэг бүрт сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна

    Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн …