Tag Archives: нийслэл

February, 2015

  • 2 February

    Концесс эзэмшигчдийг сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах А/91 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь төслүүдийн салбар, Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа. Салбар тус бүрд шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг гаргасан байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахалж, холбогдох албаныхан …

  • 2 February

    Орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.Дүүргүүдийн нутаг дэвсгэрт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт томоохон хотхон, хаусуудын  цонхыг хагалан хулгай хийж их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тиймээс одоо …

  • 1 February

    Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилангийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна.  Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан …

  • 1 February

    Баянзүрх дүүргийн “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    XVII жарны Галзууруулагч хэмээгч Модон хонь жилийн Сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Баянзүрх” их дэлгүүрт гарч эхэллээ. Үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Урлаг гоо сайхны төв” төрийн бус байгууллага, “Баянзүрх” их дэлгүүр хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаагаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг …

  • 1 February

    Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци ,Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард  хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт  гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний  дагуу  БНСУ-ын Руй корпораци Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн …

January, 2015

  • 30 January

    Улаанбаатарын өвлийн наадам 02 сарын 01-нд болно

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор  “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны …

  • 29 January

    Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппараттай болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацаас140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг нийслэлийн …

  • 29 January

    Цахим газар өмчлөлийн 2 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

    Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь …

  • 29 January

    Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг баталлаа

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн авлигын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нээлттэй Улаанбаатар хот болох зорилтыг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөр нь нийслэлийн нутгийн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, албан …

  • 29 January

    Баянгол дүүрэг цусны төвийн салбартай боллоо

    Донорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэгдэж, ЭМЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу  цус цуглуулах төвийг Баянгол дүүрэгт …

  • 29 January

    Газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууцтай болох журмыг баталлаа

    НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27.680 га нутаг дэвсгэрийн 21.823 га газрыг гэр хороолол эзэлж байна.  Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186.000 гаруй өрх амьдарч байна гэсэн статистик судалгаа байгаа юм. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд НИТХ-ын ээлжит …

  • 29 January

    Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-ын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байна.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 01, 08, 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны …

  • 29 January

    Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар түр зохицуулалт хийнэ

    Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31,  2 дугаар сарын 07, 14-ний Бямба гарагуудад, авто машины улсын дугаарын сүүлийн орон …

  • 29 January

    Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой боллоо

    DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд  -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж …

  • 29 January

    Худалдааны төвүүд машины зогсоолдоо зохицуулалт хийнэ

    Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар …