Нийслэлийн ИТХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлыг хэсэг хуралдлаа. Төлөөлөгч Б.Мягмараар ахлуулсан тус ажлын хэсэг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн газар олголт, хувьчлал, хувь эзэмшил болон паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсож, санал солилцов. Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд газар …
Tag Archives: нийслэл
March, 2022
-
17 March
УИХ-ын нэр бүхий гишүүдээс Л.Халтар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдад сануулжээ
Төмөр замын салбарт бараг л насаараа шахуу ажилласан, энгийн ачигчаас салбарын сайд хүртэл ахин дэвшсэн Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоход тус салбарын олон хүмүүс талархалтай хандаж, салбараа, ажлаа мэддэг мэргэжлийн хүн сайд боллоо, олон ажил урагштай явна байх, зам тээврийн салбар одоо л нэг бодитой хөгжих нь дээ гэж итгэж хүлээж байсан. Харамсалтай нь Л.Халтар гэдэг хүн ЗТХ-ийн сайдаар …
-
17 March
Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлнэ
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү стандартыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгээр нэвтрүүлэх бөгөөд гэрээнд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, тус сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм. Гэрээ байгуулахын өмнө …
-
15 March
А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна
Уулчин А.Баттогтохтой ярилцлаа Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? -Сайн байна уу? Өдрийн мэнд -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? -Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ ”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон …
-
10 March
Дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа. Тус газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. 2016 оноос хойш манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо жилд 10 орчим хувиар өсөж байсан бол цар тахлаас үүдэн сүүлийн 2 жилд 94 хувиар буурчээ. Ингэснээр өнгөрсөн онд …
August, 2020
-
7 August
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны …
June, 2020
-
29 June
Фото: Шинээр сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. …
-
8 June
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал Баянгол дүүргийн I болон XXIV дүгээр хороонд байрлах Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай. Өдгөө ашиглалтад ороод 12 жил болж байгаа ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө …
May, 2020
-
25 May
“Ногоон өргөн чөлөө” төслийг дэмжлээ
Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн авто замын сүлжээний “баруун бүс- хөгжлийн хөтөлбөр”-ийн ногоон өргөн чөлөө төслийг дэмжлээ. Тодруулбал Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг жигд тараах зорилгоор одоогийн авто замын сүлжээнд тулгуурлан нэг төвт хот болгон хөгжүүлэх хот төлөвлөлтийн арга хэмжээ авах юм. Үүний хүрээнд хотын баруун зүүн хэсгийг холбосон хэвтээ тэнхлэгийн 6, урд хойд хэсгийг холбосон босоо тэнхлэгийн 9, тойрог 4 …
-
19 May
“Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” болон “Налайх олон улсын ачаа тээврийн парк”-ийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах тухай асуудлаар үргэлжилж байна.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад бүсийн ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын зам тээврийн ачааллыг бууруулах байгаль экологид хортой үйлдвэр аж ахуйн газруудыг Улаанбаатар хотоос …
April, 2020
-
15 April
Улсын III төв эмнэлгийн орц, гарцыг нээх асуудлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улсын III төв эмнэлэг болон Монголын Зүрх судасны төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсад бүртгэгдэж буй нийт нас баралтын 33.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй, уг өвчнөөр нас барах тохиолдлоор манай улс олон улсад тэргүүлдэг талаар Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг хэллээ. Энэ төрлийн өвчлөлийн статистик сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, өвчтөнүүдийн нас залуужиж байгаа аж.Засгийн …
-
14 April
Нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн …
-
10 April
Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй …
March, 2020
-
11 March
Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь “Тэнгэрийн тойрог” төсөл байлаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд оруулахаа илэрхийлсэн байна. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох …
-
11 March
Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдлаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Онцгой комиссын дарга Т.Баясах Улс, Нийслэлийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан бол дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо. Хуралдааны үеэр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж …