Tag Archives: нийслэл

June, 2017

  • 22 June

    “Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд …

  • 22 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус, Их …

  • 21 June

    С.Батболд:Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог

    Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг …

  • 21 June

    ОXУ-д “Төгрөг”-ийн тухай сонирхолтой баримт бүхий ном хэвлэжээ

    Манай улсын 1916-1983 онуудад хойд хөршдөө хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар сонирхолтой түүхэн баримт бүхий ном 2016 онд Москва хотноо хэвлэгдэн гарчээ. ««Русские» монгольские банкноты и облигации 1916-1983 гг.»  нэртэй уг номыг зохиогч ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова Монголбанкны урилгаар манай оронд ирээд байна. Тэрээр  Монголбанкны ажилчдад өөрийн номоо танилцуулж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэн …

  • 21 June

    ОБЕГ:Голден парк 2 хотхоны автомашины граж усанд автасныг соруулав

    Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 …

  • 21 June

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам барьж байна

    Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд шинэ замтай болно Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Гэвч энэ нь гэр хорооллын иргэдийн хувьд цаасан дээр бичсэн тунхагнаас өөрцгүй болсон. Өглөө гэрээсээ гарч шороон замаар туучсаар машинд дайруулчихгүй, айлын нохойд уруулчихгүй ажил, сургуульдаа ирнэ гэдэг амь өрссөн “тулаан”. Харин орой нь харанхуйд тэмтчиж, …

  • 20 June

    Элэгний В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн …

  • 20 June

    Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо

    Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт  “Удирдлагын төв”- ийг байгууллаа.  Өнөөдөр  Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон …

  • 20 June

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот 377 жилийн түүхтэй бөгөөд Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Өнөөгийн байдлаар …

  • 20 June

    Замын цагдаагийн албанаас жолооч нарыг явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна

      Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн  Emart худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100айлаас зүүн тийш  Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол хүртэл, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны …

  • 20 June

    Үндэсний их баяр наадмын нээлтэд “Монголын сайхан орон” киноны ая эгшиглэнэ

    ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өглөө. Шадар сайд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, …

  • 20 June

    Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

    Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага …

  • 19 June

    Гадаадад байгаа Монголчуудын саналыг СЕХ-д хүлээлгэн өглөө

    Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн   22.00 цагт эхлүүлж, ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан  битүүмжилсэн дугтуйнуудыг …

  • 19 June

    Жүжигчин Өскө залуучуудыг уриаллаа

    Монголчууд бид өдөр тутмын амьдралдаа 3.4 сая гар утас ашиглаж байна. 10 утас бүрийн 7 нь ухаалаг утас байдаг ажээ. Үүнийг дагаад интернет хандалтын 90% зөвхөн гар утаснаас хийгддэг нь сонирхолтой. Бидний интернет хэрэглээ, технологижсон байдал ийм өндөр төвшинд хүрснийг та анзаараагүй байж магад. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд залуучуудад зориулж сонгуулийн сурталчилгааны сонин, сэтгүүл, зурагт хуудсуудаас …

  • 19 June

    1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид …