Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны …
Tag Archives: нийслэл
June, 2017
-
13 June
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
06 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:. Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө …
-
12 June
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо
Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн. …
-
12 June
“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Б.Ариунгуа сонсогч болжээ
Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч болжээ. Тэрээр өдгөө хоёрдугаар курст суралцдаг бөгөөд үе тэнгийнхэнтэйгөө мөр зэрэгцэн Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэхээр шамдаж байгаа аж. Тэрээр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын салбарынхантай хийх уулзалтын үеэр залуусаа төлөөлөн нэр дэвшигчид хандан үг хэлж, …
-
12 June
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл …
-
12 June
“Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд …
-
12 June
Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг …
-
12 June
Улаанбаатарт өдөртөө 27-29 хэм дулаан байна
2017 оны 06 дугаар сарын 11-ний 20 цагаас 06 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 20-25 хэм Алтайн …
-
10 June
Чингэлтэйгээ жишиг дүүрэг болгон хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахаар бүсгүйчүүд санал нэгдлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэг, дүүргийн НАМЭХ-ны тэргүүн М.Эрдэнэтуяа, “Хөдөлмөр, хамгаалал хүний хөгжлийн төв” төрийн …
-
10 June
Мэтгэлцээнээс жижгэрсэн “Женко”
Монголын Телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн дундах халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулах тов нэлээн хэд хоногийн өмнөөс ард иргэдэд тараад байв. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас гурван нэр дэвшигчийн дунд ард түмнийхээ өмнө нээлттэй, халз мэтгэлцээн болох байлаа. Харамсалтай нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа …
-
10 June
Фото:Бурхан багшийн Их дүйчэн өдөр
Зуны эхэн сарын шинийн арван таван буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өчигдөр боллоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү билэгт сайн өдөр хүн …
-
10 June
Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …
-
9 June
Нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд өөрчлөлт оруулна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон. Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн …
-
9 June
Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/86 дугаар захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг …
-
9 June
Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ
Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл