Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны 10-р сарын 25-ны өдөр ногоон автобусны асуудлаар мэдээлэл хийх үеэрээ нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Нийт 11 иргэн, албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2024.01.09/ Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны …
Tag Archives: онцлох
January, 2024
-
8 January
Ц.Төрхүү: Иргэд өөрсдийн амьдарч буй хотхон, хорооллын СӨХ-нд шаардлага тавих хэрэгтэй
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хот тохижилт, нийтийн аж ахуйн ажлын шинэ зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламж хариуцсан 379 албан хаагч, 68 машин механизмыг …
-
8 January
Х.Нямбаатар:Зузаан орсон цасыг эхэлж хусаад, араас нь давс, бодисоо цацмаар байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээний шийдлийн талаар нийслэлийн дүүргийн удирдлагууд болон хот тохижилтынхонд зөвлөгөө өглөө. Тэрбээр “Сансрын туннель дээр Баянзүрхийнхэн алдаа гаргасан. Халтиргаа гулгаан дээр 3 зүйлийг анхаармаар байна. Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь …
-
5 January
Мал аж ахуйг хөгжүүлэх тогтолцооны цогц шинэчлэл хийнэ
Монгол орны мал сүргийн тоо толгой сүүлийн 30 жилийн хугацаанд даруй 3 дахин нэмэгдэж, 2022 оны тооллогоор 71.1 саяд хүрчээ. Гэтэл малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээр байгаль экологийн доройтолд орж, малчин өрхүүдэд тулгамдах асуудал улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байна. Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан бэлчээрийн даац хэтэрснээс малын чанарт ямар өөрчлөлт гарсан талаар нэгэн судалгаа хийжээ. …
-
4 January
Ч.Батзориг: Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад төлбөр төлөхгүй
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд улсын хэмжээнд 128,400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag)суурилуулаад байна. Улаанбаатар хотын хувьд үндсэн 16 байршилд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулж байгаа. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн …
-
4 January
Ц.Төрхүү:Зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа …
-
4 January
Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой …
-
4 January
Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …
-
3 January
Жолооч автомашины торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 …
-
3 January
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Жолооч эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр …
December, 2023
-
27 December
Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар …
-
27 December
П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр “Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн …
-
25 December
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “ АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа
Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Vainer компанитай хамтран өнөөдөр /2023.12.25/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээнд шаардлагатай “АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа. “АLL IN ONE” дэлгэцтэй компьютер хандивлах арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал, БНСУ-ын …
-
25 December
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2023.12.25/ Хөгжлийн банкны “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …
-
22 December
Н.Намуу:Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл