Монгол түмний хайр хүндэтгэлийг хэдий нь олсон жүжигчин бол “Монхоо” хочит М.Баярмагнай билээ. Тэрээр хошин урлагт олон жил зүтгэж нэр төртэй яваа авъяаслаг жүжигчин. Уран сайхны кино, рекламын захиалгаар тасардаггүй эрэлт хэрэгцээтэй нэгэн. Гэвч М.Баярмагнай сайн жүжигчнээс гадна сайн “залилагч” ажээ. Эдийн засгийн хямралтай энэ үед хүний мөн чанар аргагүй танигдаж байх шиг. Учир нь хошин урлагаар овоглосон М.Баярмагнай залилан …
Tag Archives: Онцолсон
January, 2016
-
20 January
Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа хоёр сарын өмнө татгалзжээ
Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө Улсын Их хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төслөө өргөн барьсны дараа Р. Амаржаргал гишүүний албан бичиг мөн л УИХ-ын даргад иржээ. Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө огцруулах саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж “Ч.Сайханбилэг …
-
19 January
Малын эмчээ “мартсан” Сангийн яам
Монгол Улсын малын тоо толгой 2015 онд 55 сая 958 мянга болж өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Малын тоо толгой жил бүр өссөөр л байгаа. Сүүлийн үед “энэ хэний гавьяа вэ” гэж асуух дуртай болж. Тэгвэл малын тоо толгой өссөөр байгаа энэ гавьяа хэнийх вэ. Жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж яваа хэдэн малчдын гавьяа мөн. …
-
14 January
Дарханы Засаг дарга асан С.Насанбатын “гэм буруутай”-г мөрдөн байцаалтын шатанд тогтоов
Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатад холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн тухай Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээллээ. Ер нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлнэ гэдэг нь тухай хэрэгт холбогдогч этгээдийн гэм буруутай үйлдэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж үзэхэд буруутахгүй. С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар …
-
13 January
Хөдөлмөрийн сайдын өргөн барьсан хуулийн төслүүд дэмжигдлээ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шинэ оны өмнөхөн салбарынхаа хоёр чухал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн …
-
13 January
ТӨХ-оос болоод Цэцийн дарга “лексус 570”-аа унаж чадахгүй байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /2015.02.17/ яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор бага шатахуун хэрэглэдэг автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлийг Төрийн өмчийн хорооны дарга нарт үүрэгдсэн. Гэвч энэ шийдвэр гараад жилийн нүүр үзсэн ч хангалттай хэрэгжсэнгүй. Ихэнх дарга …
-
13 January
17 жилийн хэлмэгдүүлэлтийг АН зогсоох уу
Хэлмэгдүүлэлт хэмээн Орос хэлнээс тун ч зөөлхөн хөрвүүлж Монгол түмнээ хэвшүүлсэн энэ үгний ард асар их уй гашуу, зовлон зүдгүүр, сэтгэлийн шаналал, тамлал тарчлаалт нуугддаг юм. Хэлмэгдүүлэлт гэхээр л дээд цэгтээ хүрч байсан тэртээ 1937 оныг санадаг өнөөгийн нийгэмд ч хэлмэгдүүлэлт янз бүрийн хэлбэрээр оршиж, ард иргэддээ амьдын там гэгч зүйлийг үзүүлж байна. Ардчилал тогтоод 25 жил болж байгаа гэх …
-
7 January
“Улсын баатар” цолыг урамшуулалд өгдөг болчих вий дээ
Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг дээд сургууль төгссөн ромботой хамт олгох нь холгүй болж, үнэ цэнээ алдаад байгаа. Ер нь цол тэмдэгийг хавтгайруулан олгож байгаагаас л бүх насаараа ажилласан ахмад албан хаагч, сургуулиа ч төгсч амжаагүй оюутан хоёр нэг зэрэг зиндаанд хүрчихээд байгаа гэж ойлгож болно. Тэгвэл хуруу даран тоолж, бахархаж суудаг “Улсын баатар” цолыг хавтгайруулах хуулийн төслийг Монгол Улсын …
-
7 January
“Тэсо” корпорацийн О.Цогтгэрэл Увс аймаг даяар гурил, будаа тараажээ
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид шинэ он гарахаас урьдаж бараа, бүтээгдэхүүн тараах ажлаа идэвхтэй явуулаад амжжээ. Тухайлбал, Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл оны өмнөхөн Увс аймгийнхаа нийт сумдаар гурил, будаа тараах ажлыг эхлүүлсэн байна. Нэг өрхөд гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган …
-
5 January
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслажээ
Төгсөх ангийн сурагчид, тэдний эцэг эхчүүдийн өмнө тулгамддаг гол асуудлуудын нэг нь “хэрхэн зөв мэргэжил эзэмших вэ” гэсэн сэдэв байдаг. Мэргэжлээ зөв сонгосноор ирээдүйн амьдралаа баталгаажуулах, цаашлаад эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох боломжууд нээгддэг. Эсрэгээр буруу мэргэжил сонгосноор болж, дипломтой ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл манай оронд маш өндөр хувьтай байгаа билээ. Тиймээс л ямар мэргэжил сонговол, ажилтай, орлоготой, амьдрал …
-
4 January
Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оров
Сонгуулийн хууль давчуухан ч гэсэн хугацаандаа амжаад батлагдлаа. Уг нь УИХ-д суудалтай намуудаас сонгуультай холбоотой гурван ч хуулийн төсөл өргөн баригдсан боловч нэгтгэн баталсан энэ удаагийн хууль 2012 онд ашигласан хуулиас нэг их өөрчлөгдсөн зүйл ажиглагдсангүй. Ерөнхий дөө тогтолцооны хувьд ямар ч өөрчлөлтгүй гэж ажиглагдаад байгаа. Гэхдээ зарим нэмэлт өөрчлөлтүүд бий түүнийг тодруулъя. Энэ сонгуулиар жижиг намууд дахиад л шахагдана …
December, 2015
-
29 December
“Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ жилийн бэлгээ авлаа
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өнөөдөр бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийн шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. 2015 оны онц сурлагатан хүүхдээр 5-р ангийн сурагч Б.Бат-Үйлс, авъяаслаг хүүхдээр Б.Анар, бүтээлч хүүхдээр 7-р ангийн сурагч Б.Энхбаяр шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэн болж, бүтээлч хүүхдүүдийн тэмцээнд манлайлсан “Гацуурхан” багийн 10 хүүхэд “Сэлэнгэ” амралтын баазад амрах эрхийн бичгээр шагнуулсан. Тус төвд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий …
-
29 December
Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө “Монгол хэлний цахим их тайлбар толь” төслийн нээлт болж байсан …
-
29 December
Шинэ жилийг ширхэг ч осолгүйн төлөө хамтдаа
Шинэ жилийн баяртай холбогдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс баярын арга хэмжээгээ тэмдэглэж, үүнийг дагаад хөл хөдөлгөөн ихэсч, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ жолоо барих үзэгдэл гаардаг нь нууц биш билээ. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний осол гарах эрсдэл нэмэгддэг ба үүнийг таслан зогсоохоор өнөөдөр Замын цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллах арга хэмжээг Цамбагаравын өмнөх …