Билгийн тооллын XVII жарны гал бичин жилийн сар шинийн мэндийг гурван сая хэрэглэгч, ахан дүүс, анд нөхөд та бүхэндээ хүргэе. Миний бие Д.Мөнхтөр нь төр, ард түмнийхээ төлөөх хүндхэн боловч чухал үүргийг хүлээн аваад хоёр сар орчим болж байна. Олон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэж, эмээ өвөө, ахан дүүсийн болон үе тэнгийн насны уулзаж амжаагүй эрхэм иргэн таны төлөө …
Tag Archives: Онцолсон
February, 2016
-
4 February
Эв нэгдлийн тунхаг
Өнгөрсөн сонгуулийн жилүүдэд манай намын үйл ажиллагаанд нийслэл болон зарим аймаг, сум, дүүргийн намын хороодын дотоод зөрчил, нэг тойрогт дэвшсэн нэр дэвшигчид хоорондын үл ойлголцол, хамтрагч биш өрсөлдөгч мэт ажилласан байдал, эвлэлдэж чадаагүй, мөн улс төрийн урваач, шарваач нөхдүүдийн увайгүй үйлдэл зэрэг олон алдаа байсаар байгааг олон нийт цохон тэмдэглэсээр ирсэн. Иймээс Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооноос 2016 оны УИХ-ын …
-
3 February
АН-ын хууль бус үйлдлийг далдалсан, хамтран ажилласан хүмүүс шагналаа авна
Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 14 дүгээр чуулган хуралдаж байна. Уг чуулганы хуралдаанд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлж, ашиглуулах, орон нутгийн хамгаалалтанд авах газрын байршил, хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ онд Налайх дүүргийн ОНХС-ын батлагдсан төсвөөр хийгдэх ажлын нийт өртөг 1,5 тэрбум төгрөг байгаа бөгөөд хийх ёстой зүйлийг хэтэрхий өндөр үнээр …
-
3 February
Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сонгогдоод удаагүй байгаа ч тус дэд хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах, өөрөөр хэлбэл иргэдийн амьдарч оршин сууж байгаа нутаг дэвсгэр, айл өрхийн орчинг аюулгүй болгох чиглэлд анхаарал хандуулсан юм. Мөн хуралдаанаар ойрын 5 жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд …
-
3 February
Үлгэр төгсөх болоогүй юу
Дээлний энгэрт түрхэгдсэнээс өнөөдрийг хүртэл “балга шатахуун” үйлдвэрлэсэнгүй. Гэвч жил бүр газрын тосны үйлдвэр барих гэж байгаа хэмээн мэдээлсээр л байна. Зөвхөн энэ мэдээллийг томилогдсон сайд бүр нь олон нийтэд хүргэхийн тулд улсын төсвөөс хэчнээн төгрөг урсан алга болдог бол. Тоо бодож, тооцоо хийх юмсан. Аягүй бол зарлагадсан хөрөнгө нь газрын тос боловсруулах ганц үйлдвэр бус, томоохон цогцолбор барих хэмжээнд …
-
2 February
ШӨХТГ -т хандсан “Юнивишн ХХК”-ийн мэдэгдэл
ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ. Юнивишн ХХК-ийн зүгээс тус Хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн асуудлуудыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан Юнивишн ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. Сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд …
January, 2016
-
29 January
Тост, тосон бумбын нуруунд ажилаад ирлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2016 оны 01 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэх, тус бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад хамруулах эсэх асуудлыг судалж, зохих дүгнэлтийг гаргах зорилгоор тус суманд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж …
-
29 January
Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнгүй
УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто …
-
28 January
Д.Мөнхтөр: Тэр эмэгтэй эхнэрийг маань элдвээр доромжилсон байна лээ
ШӨХТГ саяхнаас шинэхэн удирдлагатай болсон. Засгийн газрын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, орон тооны гишүүн А.Ариунболд нарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж оронд нь Д.Мөнхтөрийг томилсон билээ. Тэгвэл шинэ, залуухан дарга ажлаа аваад удаагүй байтал таагүй хэрэгт орооцолдож эхлэв бололтой. Түүнийг эмэгтэй ажилтнаа элдвээр хэлж, дарамталсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад …
-
27 January
Адилхан байна уу?
Амьдрал гэдэг гэнэтийн зүйлээр баян юм. Өлгий, авс хоёроор өлгийдүүлэн нэг нь төрж, нөгөө нь буцах хорвоогийн жамаар бид үе үеээ өнгөрөөн эгэл орчлонд амьдарч байна. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэдэгтэй адил өдрөөс өдөрт Монгол улс маань өргөжин дэвжиж, өсөн нэмэгдсээр байгаа билээ. Монгол улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 …
-
27 January
Р.Бурмаа сайдад талархая
Орон нутаг ажиллаж, мал сүргээ элдэв халдварт өвчнөөс сэргийлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй малын эмч нараа төр засаг маань “мартаад байна уу” гэсэн асуудлаар бид өмнө нийтлэл бичиж байлаа. Тодруулбал, Ховд аймгийн мал эмч нарын өнгөрсөн зуны тарилга болон зарим ажлын хөлсийг улс орны эдийн засгийн хүндрэлээс болоод өгөлгүй таван сар болоод байсан юм. ХХААЯ-наас асуудлыг шийдвэрлүүлэхээр ханддаг ч Сангийн …
-
25 January
С.Бямбацогт: Шатахуун 250 төгрөгөөр буурах бололцоо бүрдсэн
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж Монгол Улсад шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга хүргүүлсэн билээ. Тэгвэл асуулгын хариуг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Энэ талаар асуулга тавьсан гишүүд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 5-6 дахин хямдраад байна. …
-
22 January
70 мянгаар амьдардаг Б.Алтаншагай охины дөрвөн ам бүлд тусалцгаая
Б.Алтаншагай гэх охин хоёр дүү, өөрийн нялх охиныхоо хамтаар зуны байшинд зутруухан аж төрж байна. Түүний аав долоон жилийн өмнө хорт хавдрын улмаас нас баржээ. Энэ цаг үеэс хойш Б.Алтаншагай хоёр дүүгээ өсгөж, ар гэрээ авч явж байна. Саяхан нярайлсан болохоор ажил хийх боломжгүй. Хоёр дүүгийнхээ хүүхдийн мөнгө болон Тайваны сангаас өгдөг тэтгэмжээр л амьдарч байгаа гэдгээ хэллээ. Гэхдээ хэнээс …
-
21 January
Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэж байна
Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн гол брэнд бүтээгдэхүүн нь цагаан идээ. Уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэж эхлээд байна. Тодруулбал 2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумд сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод цагаан идээний …
-
21 January
УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг төр гацаасаан шаарнууд гэв
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн гарын үсэг зурж их хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан их хурал өнөө өглөө Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Тэгвэл тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүд өнөө өглөөний хуралд ирээгүй нь Зам, тээврийн сайд М.Зоригтыг ихэд бухимдуулж, өөрийн твиттер хуудаснаа тэдний нэр зургийг оруулангаа “Эднийг хайгаад Төрийн …