Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехд технологийн шинэчлэл хийгдлээ. Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын …
Tag Archives: Онцолсон
November, 2015
-
16 November
Төрд ноён нуруу байна уу, үгүй юу?
Ийм асуудал тавихад хэн нэгэнд улс төр, эдийн засгийн энэ ороо бусгаа, хүндрэлтэй байгаа нөхцөлд хэн бүхний санаанд хэн нэгэн улс төрийн манлайлагч ч юм уу, эсхүл юуг хэлэх гээд байгаа юм бол гэсэн бодол санаа төрөх байх л даа. Тэгвэл тэр төрийн ноён нуруу энгийн зүйлээс л эхэлнэ. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээс харж байх нь ээ, бид чинь ардчилал …
-
16 November
Цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүллээ
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Урьд нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Мөн давс бодис цацдаг 13 машины үйлчилгээ …
-
16 November
Маркетингийн салбарын шилдгүүдийг тодруулна
Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос санаачлан MARKETING AWARDS-2015 ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын маркетингийн салбарын ололт амжилтыг дүгнэх, ажлын байран дээрхи маркетеруудын үнэлэмжийг нэмэгдүүлэх, маркетер түүний баг хамт олон, байгууллагын санаачилсан, бүтээсэн, хэрэгжүүлсэн биет болон биет бус бүтээл, ажлуудыг олон нийтэд сурталчлан таниулах, шагнан алдаршуулахад оршиж байгаа ажээ. Тус ёслолын арга хэмжээнд төр, …
-
12 November
Оюутны 70 мянгыг ирэх сард олгоно
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ жилийн хувьд “Оюутны үндэсний тэтгэлгийн бүртгэл есдүгээр сараас эхлэн үргэлжилсэн бөгөөд арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно” гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор энэ оны эхээр Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд …
-
12 November
“Хэнэггүй зан”-гаа гээж хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох цаг хэдийн иржээ
Монголчууд хээгүй, хэнэггүй зантай улс хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл орчин үе бидний өвөө, эмээгийн ярьдгаар дээхэн үе шиг байхаа больсон гэдгийг ухамсарлахгүй байна уу даа. Ийн хэлэхийн учир нь “болохгүй, эрүүл мэндэд аюул учруулдаг” гэж мэргэжлийнх хүмүүс нь зөвлөөд байхад “бух” шиг зөрүүдэлдэг нь юуных вэ. Өнөөх бидний хэнэггүй зантай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээрээ хүүхдэд хуванцар зүйлээр хийсэн …
-
12 November
Өнөөдөр ажиллах банкуудын талаарх мэдээлэл
Их эзэн Чингэс хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг болох уламжлал тогтсон. Үүний дагуу жил бүрийн эл өдөр бүх амардаг болоод гуравдахь жилдээ золгож байна. Өнөөдөр ихэнх худалдааны төв үйлчилгээний газрууд амардаг боловч дараахь зарим худалдааны төвүүд ажиллаж байгаа аж. Тухайлбал, худалдааны төвүүдээс хуучин “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төв, “Меркури” худалдааны төв, “Sunday” плаза ажиллаж байна. …
-
10 November
Мөрөн сумын 15 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ
“Хөвсгөл хөгжил” сангаас Мөрөн сумын 13 хорооны амжиргааны төвшин доогуур 15 айл өрхөд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. Чингүнжавын талбайд болсон уг үйл ажиллагаанд ИХТ-ийн дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг, Тамгын газрын дарга Ц.Төмөрбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар нар хүрэлцэн ирсэн юм. Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн …
-
10 November
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит ” Шуурхай зөвлөлгөөн” амжилттай боллоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ. Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 …
-
10 November
Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг шалгана
Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилготой Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг өнөөдөр эхэллээ. Үзлэг энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” …
-
9 November
Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн боллоо
Монголын Залуу Багш нарын холбоо /YES!Mongolia/ нь Дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10,000 гаруй гишүүд дэмжигчтэй Олон Улсын Багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, Юнескогийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Blue sky зочид буудлын Diamond …
-
9 November
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сургалтад 150 гаруй албан хаагч хамрагдлаа
Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль хамтран Улаанбаатар хотын цагдаагийн газар, түүний харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн зорилтот бүлэгт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааны төвд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулав. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагчийн …
-
9 November
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2071 хүн суллагдажээ
Улсын Их Хурлын гишүүн, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, комиссын дарга Д.Ганбат Өршөөл үзүүлэх тухай хуульд нийт 3084 хүн хамрагдсанаас 2071 хүн суллагдаж, үүнээс 4.1 дэх хэсэгт 1343 хүн, 5.1 дэх хэсэгт …
-
6 November
Хувьчлагдсан нэг тэрбум төгрөг хаачсан вэ
Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо. Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар …
-
5 November
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх бэ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт: 1.Байгаль орчин, хүнс, …