Ховд аймагт Тарваган тахлын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс 4 удаа, шуурхай штаб 5 удаа хуралдлаа. Тарваган тахлын нууц үе зургаан хоног дуусч, энэ хугацаанд 1,2-р хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан тул Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаснаар хөл хорио цээрийн дэглэмийг цуцлалаа. Тус орон нутагт Тарваган тахлын гоц халдварын үед ЗӨСҮТ-ийн 4, Аймгийн …
Tag Archives: орон нутаг
July, 2020
June, 2020
-
29 June
Үерийн улмаас орон гэргүй болсон таван өрхөд гэр олгожээ
Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдад энэ сарын 19,21-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урсаж, гэр оронгүй болсон. Гэр оронгүй болсон таван өрхөд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр олголоо. Тодруулбал үерийн улмаас орон гэргүй болсон Зуунмод …
-
25 June
Өчигдөр Хэнтий аймагт 99 айлын гэр, байшин үерт автжээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт тус суманд зургаадугаар сарын 24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж, үер буужээ. Үүний улмаас зургаадугаар сарын 25-ны 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн …
-
18 June
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг дахь бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй …
-
16 June
Сонгино түүж явсан хоёр хүү хясаан дээрээс унаж нас баржээ
Хөвсгөлаймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ. Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг зургаадугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас тус аймгийн Онцгой байдлын …
-
4 June
Архангай, Булган, Дорнод, Хөвсгөл аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, …
May, 2020
-
25 May
УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа
УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар багтан ажилласан …
-
18 May
Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй боллоо
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар нар орон нутгийн хатуу хучилттай зурвастай нисэх буудлуудад шаардлагатай техникийг хүлээлгэн өглөө. Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвансайхан, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Доной, Дорнод аймгийн Чойбалсан зэрэг нисэх буудалд аэродром арчлалт, цэвэрлэгээний МАЗ-490843 маркийн тус бүр нэг автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү техник …
-
13 May
Өлгий хотыг тойрон гарах 18.8 км зам, гүүрийн барилгын ажлын нээлт боллоо
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг тойрон гарах 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт болж, үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг 3 …
-
11 May
Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, …
April, 2020
-
28 April
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөргөлдсөний улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алджээ
Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн дөрвөн зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн осол гарсан байна. Уг …
-
27 April
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна
Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр олон улсын ачаа тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна. Тус Цагдаагийн газраас Алтанбулаг сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн хамгаалалтад өдөр бүр дөрвөн тээврийн хэрэгсэл 21-25 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг иргэдтэй хавьтал үүсгэхгүй байхад хяналт тавьж, олон нийтийн аюулгүй байдлыг …
-
24 April
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг 2020.04.20-ны өдөр эхлүүллээ. УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын 4 бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай …
-
24 April
Хэнтий аймгийн Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж тус хөтөлбөрт хамруулах таван сумыг ЗГХЭГ-аас тодорхой болзол, шалгуурын дагуу шалгаруулаад холбогдох яамдад танилцуулаад байгаа юм. Улсын хэмжээнд жишиг байдлаар хөгжүүлэхээр эхний ээлжинд Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Хэнтий аймгийн Батноров, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан гэсэн таван сум шалгараад байгаа юм. …
-
23 April
Хэнтий аймгийн Баян-Адарга-Дадал сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах …