Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шуурхай штабаас өгсөн албан даалгавар болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тодруулбал, Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн …
Tag Archives: орон нутаг
December, 2020
November, 2020
-
18 November
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа. Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав. Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу …
September, 2020
-
11 September
Хэнтий аймгийн дөрвөн ээж төрсөн өдрөөрөө “Эхийн алдар” одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хэнтий аймаг дахь Политехник коллежоор зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. 50 жилийн түүхтэй Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 2019 онд магадлан итгэмжлэгдэж, политехник коллеж болон өргөжсөн байна. 2020-2021 оны хичээлийн жилд тус коллеж нь нийт 460 гаруй суралцагч, 75 багш ажилтантайгаар …
-
10 September
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган, Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолттой ажиллаж байна. Томилолтын эхэнд Булган аймгийн Гурван булаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийгдэж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцыг үзлээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна. Зайнаас …
-
8 September
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлээ
Улаангом хотноо Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр оролцогчдыг идэвхжүүлэх бүтэн өдрийн сургалт семинар болсон бөгөөд энэ үеэр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. Мөн урд өдөр нь Германы олон улсын …
-
4 September
ХЭҮК:Зам-Үүд суманд хамтарсан хяналт шалгалт, сургалт хийлээ
Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын сургагч багш Д.Хатантуул нартай хамтран Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа. Тус ажлын хэсэг Замын-Үүд сум дахь Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн …
August, 2020
-
25 August
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа. Хөтөлбөрийн зорилго “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх. Хөтөлбөрийн хамрах хүрээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд …
-
19 August
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа. Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин …
-
15 August
Бэрхийн уурхайд хоёр иргэн нурангид даруулжээ
Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог …
-
3 August
Сайншанд-Хамарын хийд чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж эхлэв
Долдугаар сарын 27-ны өдөр Сайншандаас Хамарын хийд чиглэлийн авто зам борооны усанд эвдэрсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл Сайншанд-Хамарын хийд чиглэлд “Дорноговь-АЗЗА” ТӨХК 5.2 километр түр зам барьж, наймдугаар сарын 2-ны өдрөөс тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж эхэлжээ. Дээрх чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг анхаарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхаарууллаа.
-
3 August
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ
Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу хууль бусаар агнасан тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Уг зөрчилд Мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 2.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй энэ үед …
July, 2020
-
31 July
Дархан-Уул аймгийн ОБГ: Зуслангийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хүүхэд, багачуудад галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхан шатны сургалт зохион байгууллаа. Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа тус зусланд гуравдугаар ээлжийн 260 хүүхэд амарч байна. Зуслангийн аюулгүй байдалд хяналт тавьж Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Энхбаяр үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж …
-
21 July
Онцгой байдлын алба хаагчид тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдав
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтадхамрууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга …
-
10 July
Өмнөговь аймаг “Стандарттай Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Чанарын менежементийн тогтолцооны MNS ISO-9001-2016 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Гэрчилгээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 оны 07 сарын 06-ны өдөр Төрийн ордонд гардуулж өгсөн байна. Чанарын менежементийг тогтолцоог нэвтрүүлэхэд Монголын менежментүүдийн зөвлөхийн холбоо зөвлөх үйлчилгээгээр, Олон улсын стандартын академи сургалтын чиглэлээр хамтран оролцож, Монсертф ХХК баталгаажуулалтын анхдагч аудит хийжээ. Нутгийн захиргааны байгууллага ийнхүү тогтолцооны …
-
7 July
Малчид цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамрагдав
Улсын хэмжээнд хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг Архангай аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг чанартай бэлтгэн нийлүүлэх, малыг эрүүлжүүлэх, нэмүү өртөг шингээж малчдын орлогыг өсгөх зорилгоор МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-тай хамтран “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд саяхан Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумын малчдыг оролцуулан цахилгаан хайчаар хонь хяргах, …