Ховд аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг. Өнөөдөр тус аймагт 13 үндэстэн ястан оршин сууж байгаагаас Ховд сумын нийт иргэдийн 98 хувь нь Казах үндэстэн. 3 дугаар сарын 22 бол хахир хатуу өвөл цагийг өнөтэй давж хаврын урин дулаан улиралтай золгосны баяр буюу Наурызын баяр. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд сумын ард иргэдийн Наурызын баярт оролцлоо. Энэ …
Tag Archives: орон нутаг
March, 2017
-
23 March
Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийг өргөтгөх санхүүжилтийг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд дуулгалаа. Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношлогооны төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангалт хийхээр …
-
22 March
Ховд аймагт Казах түмний Наурызын баярын хурал боллоо
Казах түмний Наурызын баяр буюу Нарны баяр нь 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр болдогоороо онцлогтой. Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилсан цагийг билгэддэг Казах түмний Наурызын баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, …
-
22 March
“Төр, нийгмийн түншлэл 2017” зөвлөгөөн Дархан-Уул аймагт болно
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас “Төр, нийгмийн түншлэл-2017” зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зөвлөгөөн энэ сарын 24-нд Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим”-д болох юм байна. Үүнтэй холбогдуулан иргэн, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажилд санал авч, эхэлжээ. Иргэд 7037-1212 утсаар болон “Иргэдийг хүлээн авах өрөө”-гөөр үйлчлүүлж санал, хүсэлтээ ирүүлэх боломжтой юм байна. Мөн тус зөвлөгөөнийг утгаж маргааш аймгийн Иргэний танхимтай …
-
21 March
Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ. Төл малын 99.0 хувь нь бойжиж байна. Мал төллөлтийг өмнөх 7 хоногттой харьцуулахад 562.0 мянгаар нэмэгджээ. ХХААХҮЯ
-
16 March
Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг тэргүүллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын Марш тактикийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 1-р байрыг Зэвсэгт хүчний 123 анги 2-р байрыг Хилийн цэргийн 0130 анги 3-р байрыг Цагдаагийн газар 4-р байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 5-р байрыг Онцгой байдлын газар 6-р байрыг Тангуул, Прокурорын байгууллага тус …
-
14 March
Ж.Тунгалагтуяа: Иргэдийн оролцоотойгоор шүүхийг нээлттэй болгожээ
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ж.Тунгалагтуяа сэтгэгдлээ ирүүлжээ. Тэрбээр “Би авто ослын гэмт хэрэгт холбогдсон Г.Гомборагчаа гэдэг хүний шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Би төрийнхөө сүлдэнд залбиран сүсэглэж, төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч шүүх хуралдаанд оролцсон нь миний амьдралын бас нэг баяртай, бахархалтай зүйлийн нэг байлаа. Надад …
-
14 March
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг болон холбогдох ажилтнуудын хамт 2017 оны 03 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь шүүхүүдэд танилцуулж, шүүгч ажилтнууд болон иргэдтэй уулзлаа. …
-
14 March
Дорнод аймагт вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна
Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус “Шуурхай бүлэг” энэ сарын 07-ны өдөр Дорнод аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус …
-
10 March
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гурван голомтод шүлхий өвчнөөр өвчилсөн 1008 толгой малыг устгалд оруулав
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 06-наас эхлэн зүүн гурван аймагт ажиллаж байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг …
-
10 March
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын алба хаагчид 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн …
-
9 March
Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиалезийн тасаг нээгдлээ
Тайваны Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000$-н үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ. Нээлтэнд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо …
-
2 March
Сэлэнгэ, Хөвсгөл аймаг шар усны үет автав
Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна. Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан …
February, 2017
-
23 February
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгаас төрсөн улсын аваргуудад шагнал гардууллаа
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. …
-
21 February
Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав
Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар …