Tag Archives: орон нутаг

December, 2016

  • 20 December

    Тэрхийн цагаан нууранд аврах ажиллагаа явууллаа

    Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа. Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живсэн …

  • 19 December

    “Алтан арслан” оны тэргүүн наадам болно

    Ховд аймгийн сүлд болох “Алтан арслан2016” оны тэргүүн наадмын  эзэд удахгүй тодрох гэж байна. Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм.Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдах юм.  Хоёр жил …

  • 17 December

    Төв аймгийн 27 сумд мотоцикль олгох батламж гардууллаа

    Анхан шатны нэгжид ажиллаж байгаа  багийн  эмч нарт эрүүл мэндийн Сайдын албан даалгавар, стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр чадавхижуулах сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар баталгаажуулан, тус яамны холбогдох мэргэжилтнүүд, аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд батлагдсан …

  • 16 December

    Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ой тохиож байна

    Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ойн баярын хурал энэ сарын 15-ны өдөр боллоо. Баярын хуралд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогчА.Түвшинбат оролцож тус салбарынханд баярын мэнд дэвшүүлсэн юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Дархан-Уул эм хангамж” ХХК нь хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхийг төлөө ажилласаар …

  • 16 December

    Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайд угтана

    Дархан-Уул аймгийн хэмжээнд жил бүр шинэ оноо угтаж олон ажлуудыг өрнүүлдэг билээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатаар ахлуулсан ажлын хэсэг  2016 оны 12-р сарын 15-ны өдөр  хуралдаж, Шинэ жилийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцлээ. Дархан-Уул аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болох “Мөнгөн өвөл” шинэ оноо угтах цэнгүүнийг “Залуучууд театр”-ын өмнөх төв …

  • 15 December

    Дорнодговийн иргэд гемодиализ эмчилгээг 100 хувь нутагтаа хийлгэдэг болжээ

    Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг 100 хувь Нэгдсэн эмнэлэгтээ хийлгэдэг болсон байна. Тодруулбал, тус эмнэлгийн гемодиализ эмчилгээний тасаг нээгдээд жил болох хугацаандаа 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулжээ. Ингэснээр нутгийн иргэд гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандах шаардлагагүй болжээ.                  Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая …

  • 15 December

    Голомтын бүсэд байгаа 882 хонийг бүрэн вакцинжуулжээ

    Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас дараах мэдээллийг бидэнд ирүүллээ. Аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар голомтын бүсэд байсан 882 хонинд вакцин хийж бүрэн дууссан бөгөөд нийт 296 хонийг зааврын дагуу устгажээ. Устгалаас хойш өвчлөл нэмэгдээгүй байна. Пост 1-т цагийн байдал тайван байна. Хонгор сумын ИТХ-ын дарга, Засаг дарга …

  • 15 December

    2200 гаруй авто машинд ариутгал хийсэн байна

    Дархан-уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албаны штаб хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус сумын олон улсын зам дагуу байрлаж байгаа “Буузандаа”, “Цайдам”, “Монгол хоол” цайны газарт хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна. Мэргэжлийн хяналт, хэв журмын албанаас цайны газруудад …

  • 15 December

    Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

    Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

  • 13 December

    Ховд аймгийн баруун сумдын малчид зудын эрсдлээс гарахын тулд адуугаа зарж байна

    Өвлийн эхэн сараас эхлэн өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн Баруун сумдын малчид зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзэж байна. Улсын хэмжээнд 90 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд ороод байна. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг …

  • 9 December

    Хонгор сумын нутаг Зулзагын гол орчимд цэцэг өвчний хорио цээрийг тогтоолоо

    Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл 12-р сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн байна. Энэ дагуу холбогдох албаны төллөөллүүд багтсан шуурхай бүлэг тус өдөр газар дээр нь ажиллаж бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лабораторит дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын …

  • 9 December

    Дархан-уул аймгийн Засаг дарга НҮБ-ын төлөөлөгчтэй албан уулзалтыг хийлээ

    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Кевин Галлахертай 2016 оны 12-р сарын 7-ны өдөр  албан уулзалт хийлээ. НҮБ-ын ХХААБ-аас Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь төсөл (SECiM C2)-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж бөгөөд уг төслийн бэлтгэлийг хангаж байгаа тухайгаа уулзалтаа ярилаа. Энэхүү …

  • 9 December

    Цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор Дархан-уул аймгийн онцгой комисс шуурхай хуралдлаа

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэн тул 12 дугаар сарын 8-ны өдрөөс тус сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, Хонгор сумын Хар модотын гууд өвөлжиж буй таван малчин өрх болон сумын төвд тус тус илэрчээ.Үүнтэй холбоотойгоор 21 цагт аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар Хонгор сумын Засаг дарга, малын эмч, …

  • 8 December

    Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны дээвэр, сантехникийн засварыг Өвсний үндэс төслийн хүрээнд хийхээр болжээ

    Монгол улсын хэмжээнд 2017 онд Япон улсын Засгийн газрын Буцалтгүй тусламжийн Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул, Завхан, Дундговь аймгуудад нэг нэг төсөл хөтөлбөр хэрэгжихээр болжээ. Дархан -уул аймагт хэрэгжих тус төслийн хүрээнд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны дээвэр, сантехникийн засварын ажлыг хийх ажээ. Нийтдээ 164 сая төгрөгний төсөвт өртөгтэйгээр 2017 оны 06 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын …

  • 8 December

    Б.Азжаргал:Өвөлжилт хүндэрч болзошгүй тул шаардлагатай бүх арга хэмжээг авч байна

    Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа: -Сумын цаг үеийн ажил чухам юунд чиглэж байна вэ? –Манай сум нь Монгол улсын хамгийн том буюу 80 мянга гаруй хүн амтай сум. Цаг үеийн ажлын хувьд гэвэл өвөлжилтийн байдалтай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, аймгийн Онцгой Байдлын газар зэрэг байгууллагуудаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу малчдын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах …