Сүхбаатар аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс прокурор ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд шинээр нээгдсэн “Таван” фитнесс төвтэй гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 15 прокурор, ажилтан нар хямдралтай үнээр хичээллэж эхэлжээ. Тус фитнесс клубт прокурор, ажилтнууд нь ажлаа цалгардуулахгүй чөлөөт цагаараа хамрагдаж байгаа бөгөөд 2016 оны 11-р …
Tag Archives: орон нутаг
November, 2016
-
24 November
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ухаалаг тоолуурыг салбарынхан онцлов
Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүнээс гадна онцлох ажлуудыг ч хэлэлцсэн юм. Тухайлбал: “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өвлийн горимд …
-
24 November
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах хоёр сарын аян өрнүүлэв
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах хоёр сарын аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд 2016 оны 11 дүгээр 16-ны өдөр “Зөв хандлагаас-соёлтой харилцаа” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгөөр иргэд, үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнүүдэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар болон хэсгийн хороо, ёс зүйн багуудын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хийлээ. Иргэдэд ёс зүйтэй холбоотой 12 төрлийн …
-
24 November
“Дарханы 10 мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжтай танилцлаа
Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй албаныхан Дархан-уул аймагт ажиллахдаа Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10 мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран 19.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа юм. Уг нарны станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим …
-
24 November
Сурагчдыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав
Хүйтний эрч чангарч, гэр байшингийн галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнууд болон Ерөнхий боловсролын найман сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа. Танхимын сургалт болон дадлага хосолсон тус сургалтаар орон сууцанд гал түймэр гарахаас урьдчилан …
-
24 November
Б.Саранчимэг:Бид арьсаар 16 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог. Дархан-Уул аймгийн хэмжээнд 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Эдгээр иргэдийн 50 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа байдаг боловч өнөөдрийн байдлаар ердөө 10 хувь нь төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин гэрээр юм оёх, ногоо тарих, сандал ширээ хийх зэргээр …
-
23 November
Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт хүндэрч малчид оторлохоор болов
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг 2016 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сум, Өлгий хотод ажиллав. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 13 сумаас Булган суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Сагсай сум хүндэвтэр, бусад …
-
23 November
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр ирэх сарын 3-нд тохионо
Дархан уул аймгийн Засаг даргын тамгийн газар ХХҮГ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нэг сарын аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяны хүрээнд “Эрхэм чанар” ХХК-тай хамтран протез, ортопедын хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 11 дүгээр сарын 23-ний өдөр ХБИ-дэд зориулсан сургалтыг явуулах, Хэвлэлийн бага хурал хийх, 25-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсъё” хэлэлцүүлэг явуулах, 28-ний өдөр …
-
23 November
Дархан-уул аймгийн Орхон сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа
Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдан өнгөрч өдрүүдэд сумдад ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц хууль эрх зүйн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсэг Орхон суманд ажилласан байна. …
-
22 November
Алтай, Булган, Үенч сумдад өвөлжилт хүндэрч байгаа учраас Ховдчууд хандивын аян зарлана
Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал хээрт 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газарт 50-70 см байна. Энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 …
-
22 November
“Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр” уулзалт боллоо
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар Дархан-уул аймагт энэ сарын 21, 22-ны өдөр ажиллаж байна. Тэд “Нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр” уулзалт хийх, шинэчлэн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн анхдугаар хуралд оролцож зөвлөгөө чиглэл, мэдээлэл өгөх үндсэн хоёр зорилготойгоор ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд 11-р сарын 21-ны өдөр Дархан-уул аймгийн удирдлагуудын хамтаар Ажил олгогч …
-
21 November
Цасанд саатсан иргэдийг аюулгүй байдлыг ханган ажиллав
Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” …
-
21 November
Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ. Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа …
-
21 November
23 сум зудархуу байна
Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уулаймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум (8 аймгийн 18 сум) “Зуд”-ын, Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнодаймгийн …
-
21 November
“Нийгмийн түншлэл-2017” уулзалт болно
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр Дархан уул аймагт ажиллана. Тэд өнөөдөр Дархан уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай “Нийгмийн түншлэл-2017” уулзалт хийж, эдийн засгийн хямралын үед орон нутагт нийгмийн түншлэлийг улам бэхжүүлж, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зөвшилцөх замаар шийдвэрлэж, хямралыг богино хугацаанд хохирол багатай давах талаар санал солилцох юм. Мөн аймгийн ХХҮХ-ийн байранд “Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих зөвлөл”-тэй …