Tag Archives: орон нутаг

November, 2016

  • 21 November

    Дархан-уул аймгийн засаг дарга С.Насанбат өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа

    Дархан-Уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон. Үүнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор 11-р сарын 20-ны өдөр Дархан уул  аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Хонгор, Шарын гол суманд ажилласан юм. Ажлын хэсэгт Шарын гол, Хонгор сумдын Засаг дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн …

  • 18 November

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн, дэд …

  • 18 November

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана

    Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын удирдлагууд болон ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОША зэрэг холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.  Дархан уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж буйтай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим нэгэн шаардлагатай дэмжлэгийг газар …

  • 18 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Орхон аймгийн шүүхэд ажиллалаа

    Энэ сарын эхээр Орхон аймгийн 184 иргэний дунд санал асуулга явуулахад 80 нь шүүх шинэчлэгдэж байна гэсэн бол 39 нь “үгүй” гэж хариулжээ. 27 иргэн шүүхийн талаар маш сайн, 33 нь сайн, 80 нь дунд, 21 нь муу мэдэж байна гэсэн аж. Шүүгчийн ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээг 148 иргэн “Сэтгэлд нийцэж байна” гэж дүгнэсэн байна. Мөн 109 иргэн шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэл бэрхшээлгүй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан 184 иргэний 146 ( 89 хувь) нь шүүхэд итгэдэг гэдгээ хэлжээ.   Орхон аймгийн шүүх иргэдээс ийм …

  • 17 November

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд ажиллаж байна. Орон нутаг дахь энэ удаагийн томилолт Сэлэнгэ аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзсанаар эхэллээ. Томилолтын ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, референт Ж.Мөнх-Оргил, Э.Золбоо, мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр …

  • 16 November

    Хөвсгөл аймгийн Цэнгэл нууранд живсэн автомашиныг татаж гаргав

    Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн “Цэнгэл” нууранд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ иргэн Б-гийн 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага 2016.11.15-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг 2016.11.15-ны өдрийн 18:08 цагт татан гаргасан байна. …

  • 16 November

    АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

    Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу. Үүнд: 1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, …

  • 15 November

    Хөвсгөл аймгийн Цэнгэл нууранд живсэн автомашин шатахуун тээвэрлэж яваагүй гэв

    Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 09:34 минутад Хөвсгөл аймгийн төвөөс 70 км зайтай Түнэл сумын Цэнгэл нууранд ЗИЛ-130 автомашин цөмөрч живсэн гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан албан хаагчид гарч ослын газар очсон. Аврах ажиллагаа 12:00 цагаас эхэлсэн …

  • 15 November

    Малчдаас ирсэн махыг ченжийн гар дамжуулалгүйгээр иргэдэд шууд худалдаалах арга хэмжээг авна

    Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Тиймдээ ч аймаг сумдын хэмжээнд бэлтгэл ажлыг эртнээс базаасан гэхэд болно. Гэхдээ ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас ихтэй байсан нь зам даваа, гүвээ боогдох, малын идэш тэжээл хомсдох эрсдэлийг дагуулаад байна. Тиймээс Дархан-уул  аймгийн засаг дарга С.Насанбат сумдын засаг дарга нартай хүндрээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах, өвөлжилтийн …

  • 15 November

    Ховд аймгийн Ард Аюушийн талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болно

    “НЭГ САНААЧЛАГА – НЭГ АЖИЛ” аяны хүрээнд Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлийг ТЭГ болгоё уриатай жагсаал 2016 оны 11 сарын 15 ний өдрийн 12.00 цагт Ард Аюушийн талбайд болно. Энэхүү жагсаалыг зохион байгуулснаар хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё уриатай “Нэг байгууллага- Нэг ажил” аян үндэсний хэмжээнд өрнөж байгаатай холбогдуулан Ховд аймагт хүүхдийн хамгаалуулах, амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа …

  • 11 November

    Ховд аймаг ОХУ-тай гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд

    ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Б. Энх-Амгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж,  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус чуулга уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны талаар 8 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дотор Монгол улсад …

  • 11 November

    Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгуулжээ

    Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, Дархан-уул  аймгийн ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү үйлдвэрлэгч нар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан …

  • 11 November

    Ховд аймаг БНХАУ-тай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллав

    Ховд аймгийн Засаг даргын хамгийн анхны гадаад арга хэмжээ, албан ёсны айлчлал, ажил хэргийн уулзалтууд БНХАУ-ын ШУӨЗОрны нийслэл Үрэмч хотод жид бүр уламжлал болон зохион байгуулагддаг, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, шинжлэх ухаан, техник, санхүү, хүмүүнлэгийн харилцааг өргөтгөх зорилго бүхий «Хятад-Еврази-2016» Экспо-д оролцсоноор эхлэв. Энэ үеэр Шинжааны Алтай аймгийн Намын хороо, Захиргааны урилгаар «Торгоны замын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд …

  • 10 November

    Ховд аймгийн Засаг дарга “Төрийн бодлого, шийдвэр”-ийн хүрээнд томоохон ажлуудыг хийв

    Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдтэйгээ ойр ажиллах, тэдний санаа бодлыг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-т “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж 7043-1111 дугаарын утсыг тогтмол ажиллуулж байна. Иргэдээс нийт 117 санал хүсэлт, өргөдөл гомдол ирсэнээс 96 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн 82.1 хувьтай, 21 өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй 17.9 хувьтай явж байна.   Аймгийн …

  • 4 November

    ЭМ-ийн анхан шатны тусламж үйлчилгээ-2 төслийн танилцуулгыг хийв

    Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх-2 төслийг 2013-2017 онуудад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралд Төслийн удирдах зөвлөлийн дарга Б.Ганболд, төслийн удирдагч С.Баяржаргал, Төслийн зөвлөх Клаудиа Осорио ажилтан А.Сосорбарам болон аймгийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Удирдах зөвлөлийн хурлаар Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ-2 төслийн …