Tag Archives: орон нутаг

December, 2016

  • 7 December

    Ашигт малтмал, газрын тосны газар төлөөлөгчөө томиллоо

    Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь төлөөллийн газрын төлөөлөгчөө томилон ажил үүргийг хүлээлцэх зорилготойгоор 2016.12.06/ Дархан уул аймагт ажиллалаа. Энэхүү төлөөллийн газар нь Дархан, Ховд, Увс, Сэлэнгэ, Замын үүд,Дорнод зэрэг зургаан аймагт үйл ажиллагаагаа явуулдагажээ. Тус төлөөллийн газар нь шуурхай мэдээ, мэдээлэл дамжуулах, шатахууны нөөц болон чанарт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй юм байна. Ашигт малтмал, …

  • 7 December

    Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн Ховд аймагт айлчлав

    Уг айлчлалын бүрэлдэхүүнд Алтай аймгийн Засгийн ордны нарийн бичгийн дарга Махсур, Гадаад харилцааны газрын дарга Юүй Гуан Шин, Худалдааны газрын дарга Ерболат, Худалдааны газрын орлогч дарга н.Балжин, Алтай аймгийн Хава сумын Засаг дарга Ай Дин нарын албаны хүмүүс хүрэлцэн ирэв. Тэд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагуудтай уулзаж, Алтай аймаг Ховд аймгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. …

  • 7 December

    Дархан-Уул аймгийн ЗДТГ цагаан туузны аянд нэгдлээ

    Дархан -Уул аймгийн Цагдаагийн газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аяныг Дархан-Уул аймагт 2016 оны 11 дүгээр сарын 26-наас эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай зохион байгуулагчид уулзалт хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт гурван эмэгтэй …

  • 7 December

    Хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргалаа

    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Мэргэжлийн хяналтын байгууллага ба төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь”зөвлөлгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн удирдах ажилтнууд болон хэлтэс, агентлаг, 20 сумын төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч, холбогдох мэргэжилтэн зэрэг 450 гаруй албан тушаалтан оролцов. Энэ үеэр Дэд бүтэц, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Хөдөлмөр, халамжийн …

  • 6 December

    10 ширхэг цас түрэгч тэргийг холбогдох хүмүүст нь хүлээлгэн өглөө

    Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр  бол гадаа зам, талбайг цэвэрлэх байдаг. Энэ ажлыг  Даррхан-уул аймгийн НААҮГ, СӨХ-ийн ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө эртлэн ажилдаа гарч, даарахыг үл тоон хийдэг. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  10 ширхэг цас түрэгч тэргийг худалдан авсан юм. Энэхүү цас түрэгч тэргийг  өнөөдөр Орхон, Хонгор, Шарын гол сумдад болон ажлын …

  • 5 December

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа

    Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:06 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэр Таван толгой уурхайн төвөөс зүүн зүгт 10 км-т /У-105052/00//, Ө-43053/00/// 3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амь насыг авран хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016.12.03-ны өдрийн 2/1782 дугаар мэдэгдэл, Цогтцэций …

  • 5 December

    Дархан уул аймгийн Хонгор сумынхан ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Алтан намар-2016” ургацын баяр 12-р сарын 2-ны өдөр  болж, Хонгор сумын тариаланч, ногоочин хөдөлмөрч ард иргэд өргөн дэлгэр баяраа тэмдэглэлээ. Тэртээ 1958 онд Монгол улсын анхны Сангийн аж ахуй байгуулагдснаас хойш өдгөөг хүртэл аймаг, орон нутгаа төдийгүй улсын хэмжээнд үр тарианы нийлүүлэлтээр тэргүүлж ирсэн сум билээ.Энэ жил газар тариалан эрхлэгчдэд таатай жил тохиосон бөгөөд Хонгорчууд сүүлийн …

  • 5 December

    Б.Батсүх: Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нийгмийн идэвхитэй болгоход ихээхэн анхаарал хандуулмаар байна

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний “хүн” хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд манай улсад төдийгүй дэлхий дахинаа олон ажлыг өрнүүлж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд ч энэхүү өдрийг тохиолдуулан  хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, халамжийн асуудлаар тодорхой ажлуудыг өрнүүлэхийн зэрэгцээ тэдний ажил хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулсан юм. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүхтэй ярилцлаа. …

  • 2 December

    Хан Хэнтийн гар урчууд Дарханд иржээ

    Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг Хэнтий аймгийн уран гартнууд урлаж эхлээд байгаа юм. Энэхүү хосгүй бүтээлээ “Геннисийн дээд амжилт”-д бүртгүүлэхээр шамдан ажиллаж байна. Энэ хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Учиг шингээж, урам хайрлах, утас зүү эрхшээх, эсгийгээ зочлуулах” ёслолын ажиллагааг  21 аймагт зохион байгуулж байгаа …

  • 2 December

    З.Зоригоохүү:2017 оныг ХБИ-дийн дэд бүтцийг хангасан жил болгож өгөхийг л хүсмээр байна

    Дархан-уул  аймгийн хэмжээнд тэргэнцэртэй 70 гаруй хүн байдаг. Тэдний 80 хувь нь бусдын анхаарал болгоомжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон нь харамсалтай. Энэ тоо хүмүүс бид жолооны ард суухдаа, байшин барилга барихдаа магадгүй бусдад нөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргахдаа ч ямагт бусдын эрх, эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстойг анхааруулж байгаа мэт. –  Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэргэнцэртэй …

November, 2016

  • 30 November

    ​Малчдад туслах 1000 төгрөгний аянд нэгдэхийг уриалж байна

     Дархан уул аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн бусад удирдлагууд 11-р сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн харьяа сумдын малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан билээ. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэр мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн ба Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд …

  • 29 November

    Б.Чагцалням: Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь чухал байна

    Хэзээ ч зүсийг нь үзээгүй хэрнээ бие биенийхээ хоолойг сонсох төдийд таньдаг, ертөнцийн өнгийг харж чадахгүй ч хүний сэтгэлийн өнгийг илүүтэйгээр мэдэрч чаддаг гайхамшигтай хүмүүс бол хараагүйчүүд гэж би боддог. Эдгээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй тав тухтай амьдралын төлөө шат шатны удирдлагууд, иргэд санал санаачилгыг гаргах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл бид хараагүй иргэдийн өмнө тулгамдаж байгаа явган хүний зам, ажиллах нөхцөл …

  • 29 November

    С.Насанбат: Орон нутгийн нөөцөө ашиглаж шинэ бүтээн байгуулалт өрнүүлнэ

    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа. -Таныг найман сарын дараа эргээд Орон нутгийн сонгуулиар дахин аймгийн Засаг болсноос хойш анх удаа ярилцаж байгаа болохоор ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрөөс яриагаа эхлэх үү? -Шат шатны сонгууль өнгөрч Дарханчууд МАН-д итгэл хүлээлгэж аймгийн МАН-ын 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцсон “Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг дэмжсэн. Тус хөтөлбөрийн 9 бүлэг, 142 …

  • 26 November

    Улс тунхагласны баярыг тохиолдуулж Галдан бошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв

    Туурга тусгаар, бүрэн эрхэт БНМАУлсаа тунхагласан түүхт баярыг Ховдчууд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш,Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг орон нутгийн удирдлагууд, …

  • 26 November

    “Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэн боллоо

    Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр болон Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110  жилийн ойд зориулан “Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэнг  Дархан-уул аймгийн  Нутгийн удирдлагын ордноо зохион байгуулллаа. Тус үзэсгэлэнд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар, өвгөн ноён Пүрэвжавын “Шулуун журам” хэмээх хурдан морины заслын судар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн Тусгаар …