Tag Archives: орон нутаг

September, 2016

  • 15 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа

    Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх,  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн …

  • 15 September

    Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж эхэллээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсч, аймаг, сумын удирдлага, иргэдийн төлөөлөл Партизаны талбайд угтан авлаа. Ерөнхий сайд яг одоо Сүхбаатар сумын иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулж байна. Тэрээр өнөөдөр Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар суманд ажиллан “Атар трейд”, “Гацуурт”, Гэгээлэг …

  • 15 September

    Дархан-уул аймгийн шарын гол сум гал унтраах тусгай зориулалтын авто машинтай боллоо

    Шарын гол сумын Гал унтраах 55 дугаар ангид өчигдөр Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд гал унтраах тусгай зориулалтын 8 тн-ын ус тээвэрлэх хүчин чадал бүхий авто машиныг хүлээлгэн өглөө. Ийнхүү зориулалтын авто машинтай болсноор аливаа гамшгийн үед усыг зөөвөрлөх хүчин чадал нэмэгдэж байна. Тус гал унтраах анги нь урьд нь ЗИЛ 130 маркийн авто машинаар үйлчилгээ үзүүлдэг …

  • 15 September

    Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон замын засвар дууслаа

    Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлах ажлууд хийгдэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Дархан Азза” ТӨХК нь Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам болон 3 дугаар багийн 2.5 км сайжруулсан шороон замуудыг засварлаж дууссан байна. Дээрх …

  • 14 September

    Мялзан өвчний голомт газруудад 44 пост шинээр байгуулж ажиллуулахаар боллоо

     Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумууд руу гарлаа. Сумдын Засаг дарга нар онцгой байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоон ажиллах, бусад халдваргүй сумд анхааралтай байж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тухайн өвчний талаар ухуулга сурталчилгаа болон эмнэлзүйн арга хэмжээг цаг тухай бүр шуурхай авч ажиллахыг анхааруулав. …

  • 14 September

    “Жонан ханчэн гэгээн”-ийг ширээнд нь заллаа

    Хэнтий аймгийн Чингис хотын төвд энэ сарын 11-ний билэгт сайн өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц, Халхын IX богд Жавзандамбанарын тодруулсан Жонангийн ёсны 14 их хамбын нэг Жонан Гончиг Бал Самууламын хойд дүрээр заларч “Жонан Ханчэн” хэмээн өргөмжлөгдсөн Цэрэндэжидовогтой Гантөмөр гэгээнийг ширээнд нь залж, Бат-Оршил буюу Даншиг өргөх ёслол боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болонАймгийн …

  • 14 September

    Бүгд Найрамдах Чех Улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалт болов

    Бүгд Найрамдах Чех Улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан “Бизнес уулзалт” 09.13-ны өдөр  боллоо. Тус уулзалт 2010, 2012 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаа хоёр улсын бизнес эрхлэгчид нүүр тулан уулзаж, төсөл хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулж буйгаараа онцлогтой. Уулзалтанд БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Милослав Стасек /Miloslav Stasek/ тэргүүтэй Чех улсын 20 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бол …

  • 13 September

    Ховд аймаг бог малын мялзан өвчинтэй холбогдуулан 10 хоногийн хорио цээр тогтоолоо

    Сар бүр бүх аймгийн удирдлагуудтай хийдэг Засгийн газрын ээлжит цахим хурал боллоо. Энэ удаа ХХААҮЯ-ны сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймгуудад дэгдээд буй малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл солилцов. Уг хуралд нийт 19 аймаг оролцсон бол Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХБХ-ын дарга Б.Бат-Очир, ХХААГ-ын дарга Я.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс …

  • 13 September

    Ховд аймагт “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” ОУ-ын эрдэм шинжилгээний Y бага хурал болно

    “Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн …

  • 13 September

    Дархан-уул аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна

    Монголчууд бид удахгүй өвлийн улиралтай золгох гэж байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажилдаа айл өрхөөс эхлээд албан байгууллагууд бүгд л шамдан оржээ. Ялангуяа боловсролын байгууллагуудын хувьд өвлийн бэлтгэлээ сайн базаах нь чухал байдаг. Энэ хүрээнд Дархан-уул аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар өргөтгөсөн шуурхай хурлын үеэр мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Улсын төсвийн 100 сая төгрөгийн …

  • 12 September

    Дархан-уул аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна

    Өвлийн улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дархан-уул аймаг орон нутгийн болон хэлтэс, агентлагийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар энэ өвөл асуудал тарьж мэдэх газруудаа нээлттэй хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад болон боловсрол, эрүүл мэнд, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын өвөлжилтийн …

  • 12 September

    Ховд аймгийн “Буянт үйлийн шим” хоршооны 20 жилийн ой боллоо

     Ховд аймгийн хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт үйлийн шим” хоршооны байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус байгууллагын ойн баярын хуралд  ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, “Буянт үйлийн шим хоршоо”-ны захирал А.Сэржханд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Хувцас захиалга, оёдол эсгүүрийн салбар уналтанд орсон байсан үед санаа нийлэн хоршоогоо байгуулж өдий …

  • 12 September

    Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

    Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн түүхт ой 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиолоо. Ойн арга хэмжээг нээж, тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан үг хэллээ. Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөн, ойн баярт уригдан ирсэн зочид төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой танилцуулж, дурсгалын зураг татуулсан бөгөөд ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжиллээ. Ойн арга хэмжээнд …

  • 12 September

    Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадам Ховд аймагт болов

    Ховд аймагт Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам зохион байгуулагдлаа.Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээний нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах …

  • 12 September

    Хэнтий аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

    9-р сарын 10-нд Хэнтий аймгийн удирдлагууд улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг биеэрээ амссан хэлмэгдсэд, тэдгээрийн ар гэрийнхэн, ач зээ,төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.Манай аймгийн нутаг дэвсгэрээс хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн 3000 гаруй иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд Лхүмбийн гэх зохиомол хэрэгт Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хилсээр баривчилж, 56 хүнийг цаазаар авч, 260 …