Tag Archives: орон нутаг

September, 2016

  • 5 September

    ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуулийн сурагчдыг хүлээн авч уулзлаа

    ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургууль болон 19 дүгээр дунд сургуулийн багш, сурагчдыг /2016.09.02/ Дархан уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энхбат нарын тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Дархан-Уул аймгийн 19 дүгээр дунд сургууль нь 2011 оноос хойш ХБНГУ-ын Гёттинген хотын ОТТО ХААН сургуультай хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хоёр жил …

  • 3 September

    Дархан-Уул аймагт Хүүхдийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж эхэллээ

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Дархан хотын алслагдсан баг, хорооллын хүүхдүүдэд зориулсан автобусны тусгай үйлчилгээг есдүгээр сарын 1-нээс эхлэн үзүүлж байна. Дархан  аймгийн хувьд алслагдмал гэр хорооллын сурагчдын 50-аас дээш хувь нь хамран сурах тойрогтоо ЕБС-д хамрагддаггүй гэсэн судалгаа байдаг. Иймд хүүхдийн автобусаар үнэ төлбөргүй үйлчилснээр дээрх сурагчдын сурах орчныг дэмжих, …

August, 2016

  • 31 August

    ​Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн ой тохилоо

    2016 он бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Дархан-Уул аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ой, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 25 жилийн тэгш ойнууд тохиож байгаагаараа онцлог жил болж байна. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны үндэс суурь нь 1991 онд Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх жирийн дэглэмтэй хорих …

  • 24 August

    Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү?

    Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.  Нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. …

  • 23 August

    Засаг дарга нараас хариуцлага нэхсэн дөрвөн жил байхыг санууллаа

    Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Төрийн ордонд чуулж байна.  Тэд өчигдөр ирэх дөрвөн жил Засгийн газраас баримтлах бод­лого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтад хамрагдав. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай УИХ-ын дарга М.Энхболд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар уулзаж ирэх дөрвөн жилд орон нутгийн удирдлагуудтай хэрхэн ажиллах болон цаг …

  • 23 August

    Үерт автсан 15 өрхөд тусламж үзүүлэв

    Увс аймаг дахь цагдаагийн газраас тус аймгийн төвд энэ сарын 7-ны өдөр хүчтэй аадар борооны улмаас хүнс хоол, эд хөрөнгөөрөө хохирсон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэр бүхий 15 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд энэ сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хамт олны тусламж болох 75 кг цагаан будаа, …

  • 18 August

    ​Дархан хот олон улсын стандартыг хангасан талбайн теннисний талбайтай боллоо

    Дархан хотын 55-н жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын бие бялдарийг хөгжүүлэх мөн нийтийн бие тамирыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр талбайн теннисний холбооноос санаачлан олон улсын стандарт нийцсэн 2 корт бүхий олон улсын стандартын иж бүрэн зүлгэн талбайг Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд тохижуулсан байна. Ирээдүйн талбайн теннисний тамирчдын бэлтгэл сургуулилт болон тэмцээн зохион байгуулах нөхцөл бололцоог …

  • 16 August

    Дархан-уул аймгийн 7 дугаар цэцэрлэгт ТИКА-гийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

    Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги болон сэргээн заслын төв байгуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Түркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА хооронд төслийн хэлэлцээрт  /2016.08.15/ өдөр  талууд гарын үсэг зурлаа. Эхний ээлжид 77 сая төгрөгийн өртөгтэй барилга угсралтын өрөтгөлийн ажлыг хийх гарын үсэг зурагдаж байгаа бол дараагийн шатанд уг барилга байгууламжид ашиглагдах тоног төхөөрөмжийн …

  • 15 August

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин Архангай аймагт айлчиллаа

    Арханга аймагт Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин албан ёсны айлчлал хийлээ.  Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, элчин сайдын яамны зөвлөх хадагтай Ли Вэй, зөвлөх  Ли Ян Жун мөн Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана тэргүүтэй зочид төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. …

  • 13 August

    Хувилгаанаа арслант сэнтийд нь заллаа

     Дархан -уул аймгийнхан 8.11   билэгт сайн өдөр  Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн 4 дүгээр дүрийн хувилгаан тодорч, арслант сэнтийд нь залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээ нь Хараа Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн өмнөх талбайд болж УИХ гишүүд, аймаг сумын удирдлагуудаас гадна сүсэгтэн олон цуглаж ёслолын арга хэмжээнд хүндэтгэлтэй оролцсон юм. Дархан хотод 1990 оны хавар хамба …

  • 10 August

    Баянхонгор аймагт үер бууж 13 айл усанд автжээ

    Байгалийн гамшиг хэлж биш хийсч ирдэг аюул гэдэг. Өнгөрсөн долдугаар сараас хойш орон нутагт хүчтэй аадар бороо орсоны улмаас хэд хэдэн аймагт үер бууж аюул дагуулсан. Тухайлбал, наадмын өмнөхөн өдөр нь Баян-Өлгий аймагт үер буусны улмаас 600 гаруй өрх орох оронгүй болсон. Түүний дараа Завхан аймагт үер бууж 10 гаруй айл усанд автсан бол өнгөрсөн долоо хоногт Увс аймагт хүчтэй …

  • 9 August

    Дархан-уул аймгаас хувилгаан тодорлоо

    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр Дархан-Уул аймаг дахь Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийд, нийт сүсэгтэн олны хүсэлт, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэмжлэгээр Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийг тодруулан таньжээ. Энэ нь Дархан хот байгуулагдсан цагаас хойш түүхэн үйл явдал болоод байгаа юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 11-нд Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн Хувилгаанаа арслант сэнтийд залах ёслолын арга …

  • 8 August

    Улаангомд үер бууж, 500 орчим айл өрх усанд автав

    Увс аймгийн Улаангом сумын нутагт өчигдөр хүчтэй салхи болж, аадар бороо орсны улмаас тус сумын найман багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр нурсан байна. Түүнчлэн 15 орон сууц, таван албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гараш усанд автсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, зургаан …

  • 8 August

    Увсад газар хөдөлжээ

    Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс баруун зүгт 58 км-т өчигдөр/2016.08.07/ 17:41 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн Наранбулаг сумын Засаг дарга нарын тайлбараар иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.