Tag Archives: орон нутаг

May, 2016

  • 6 May

    Дархан-Уул аймагт “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэллээ

    Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь  7 хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриан дор зохион байгуулагдах дээрх өдрүүд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үндэсний Татварын албаны хэмжээнд тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, шилдэг татвар төлөгчдөө сурталчилах, нэрэмжит тэмцээн …

  • 6 May

    Дарви сумын дунд сургуулийн 90 жилийн ойг зохион байгуулах уулзалтанд урьж байна

    Долоон бийрийн үзүүртэй Домог амилсан нутаг минь ээ Даяараа таньсан шавьтай Дарвийн бага сургууль минь ээ… хэмээн аялгуу дуунд мөнхөрсөн,  Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, алдарт хоньчин Сономцэвээний Цогтгэрэлийн нэрэмжит Ховд аймгийн Дарви сумын дунд  сургуулийн 90 жилийн ойд зориулсан үе үеийн төгсөгчид, багш, ажиллагсадтай хийх уулзалтанд  Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч  байгаа  тус сургуультай   сурлага, ажил үйлсээрээ холбогдож …

  • 5 May

    Гоц халдваргүй тайван бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 247 дугаар тогтоолоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах асуудлыг шийдвэрлэж, уг бүсүүдэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлсэн билээ. Манай улсын төвийн бүсэд 2001 оноос хойш шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй, 2003 оноос хойш вакцин тариагүй байгаагийн зэрэгцээ далд халдвар тээгч мал байхгүй …

  • 5 May

    Малын цэцэг өвчинтэй тэмцэх стратегийг хэлэлцлээ

    Манай орны хувьд хонь, ямааны цэцэг өвчин бүх нутгийг хамран голомтлон гардаггүй ч 2006-2016 оны хооронд давхардсан тоогоор 10 аймгийн 38 сумын нутгийг хамарсан 46 удаагийн тохиолдолд бүртгэгдсэн байна. Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аргыг оновчтой болгох, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх дунд …

  • 5 May

    “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

    Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Манай улсын хувьд 2015 онд 55.9 сая мал бүртгэснээс баруун бүсэд 13.7 сая, хангайн бүсэд 20.5 сая, төвийн бүсэд 13.2 сая, зүүн бүсэд 8.2 сая мал тус тус байна. Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц …

  • 5 May

    Улсын математикийн 52 дугаар олимпиад Архангай аймагт эхэллээ

    Улсын математикийн 52 дугаар олимпиад Архангай аймагт эхэллээ. Энэ жилийн математикийн олимпиадыг Архангай аймаг нутагтаа зохион байгуулах эрхийг авсан. Ингэснээр 34 жилийн дараа Архангай аймгийн уугуул, МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь энэ аж. Олимпиадад 21 аймаг Нийслэлийн 9 дүүргийн 237 математикч багш, сурагчид оролцож байна. Мөн ШУТИС, МУБИС, МУИС зэрэг улсын их …

  • 5 May

    Өнөөдөр Инновацийн 2016 оны шинэ дүр төрх инженерүүдийн дундаас тодорч 100 сая төгрөгөөр шагнууллаа

    Өнөөдөр Эрдэнэт хот шинжлэх ухаанаар бүрэн “амьсгалж” өнжинө. Учир нь энд Монгол улсын өнцөг булан бүрээс цугласан 1000 инженерийн зөвлөгөөн болж байгаа юм. Үдээс хойш эхлэх энэ зөвлөгөөний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Инноватор” цомыг олгох юм. Жинхэнэ бүтээн байгуулагчид, инновацийг нэвтрүүлэгчдийг урамшуулах, инженерүүдийн оюун ухаан, шинэ санал санаачилгыг дэмжиж урамшуулах энэхүү цом, шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Ц.Даваацэрэн анх …

  • 4 May

    Архангай аймаг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа

    2015 оны “Шилдэг аймаг”-аар шалгарсан 93 жилийн түүхтэй Архангай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-оор шагнагдаж, өнөөдөр гардаж авлаа. “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Архангай аймагт хүрэлцэн ирж, ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм. Архангай аймаг нь бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үйл ажиллагаагаар манлайлан, Үндэсний өв соёлоо уламжлан хадгалах үйлсийг …

  • 4 May

    Хөвсгөл аймгийн хүнд сурталтай дарга нарын үнэн төрх

    –Хөвсгөл аймагт он гарсаар гурван эх, долоон хүүхэд энджээ– Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өссөн байна. Мөн он гарсаар дөрвөн сарын хугацаанд гурван эх, 7 хүүхэд эндсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдах эхчүүдийн тоо ч …

  • 4 May

    10 саяын үнэтэй тракторыг 50 саяар зардаг анхны хүн Булганых

    Д.Эрдэнэбат дарга Булган аймгийг самарч дууслаа даа. Тендер гэх нэрийн дор тэвчишгүй олон зүйлийг нуудаг болжээ. Улс орны эдийн засаг өдөр ирэх бүр доройтож, өрөөс өр, зээлээс зээл гэсэн хэврэгхэн төсөвтөө захирагдан, цалингаа ч бүтэн тавиж чадахгүй энэ хүнд цаг үед зарим нэг нөхдүүд нь тендер хэмээх ганц үгээр халхавчлан, бусдын бүтээснээс хумсалж суух ийм л дүр төрх өнөөгийн нийгэмд …

  • 3 May

    Гэр дээр нь аянга буусан айлд Засаг даргын захирамжаар бариа гэр олголоо

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/197 захирамжаар Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн П.Нямдоржийн гэр бүлд бариа гэр олголоо. 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр дуу цахилгаантай бороо орж Алагтолгой багийн …

  • 3 May

    Дарханчуудад ЦДБЭЧ уран бүтээлээ өргөн барилаа

    Дархан-Уул аймгийн 55 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Дархан их урлаг II” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг Монгол Улсын филармони нээж гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд шилдэг тоглолтоо өргөн барьсан. Үүний үргэлжлэл болж дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Шинэ давлагаа”, “Сүлд хийморийн дуулал” тоглолтоо өргөлөө. Энэ удаад тус чуулга …

April, 2016

  • 28 April

    Отгонтэнгэр уулыг долоодугаар сард тахина

    Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх 6 дахь удаагийн тахилгыг зохион байгуулахаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын …

  • 28 April

    Цэцэг өвчний тархалт зүүн аймгуудад буурахгүй байна

    Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг  төрийн байгууллага, агентлаг  холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнийг хяналтаддаа бүрэн авч чадахгүй хэвээр… Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, …

  • 27 April

    Дорнод аймагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ

    Өнгөрсөн онд Дорнод аймагт гурван ихэр мэндэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр өглөө тус аймгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эхийн гурав дахь удаагийн төрөлт юм байна.  Амаржсан эмэгтэй тус аймгийн төвд амьдардаг бөгөөд хийсвэр хагалгаагаар төржээ. Ихрүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Дорнод аймгийн “Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв”-өөс …