Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа хэрэгжиж буй “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн нээлт 4 дүгээр сарын 9-ний өдөр Залуучууд театрт боллоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд “Мэргэжлээ сонгоно гэдэг бол зөвхөн тухайн хүүхдийн асуудал биш, аав ээж, гэр бүл, орон нутгийн удирдлагуудын анхаарах асуудал…” гэдгийг онцлов. Энэ хичээлийн жилд манай аймагт 1437 сурагч ахлах ангиа төгсөж ирээдүйн …
Tag Archives: орон нутаг
April, 2016
-
12 April
Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 2” бүлгийг нээнэ
Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт Тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл 2” бүлгийг нээхээр аймгийн ЗДТГ, JCI найрамдал салбар хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан Тэмүүлэл бүлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгийн Сэрүүн асрын өрөөг тохижуулан “Тэмүүлэл 2” бүлгийг нээх төсөл бэлэн болсон бөгөөд уг төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай албаны хүмүүс санал солилцов. …
-
11 April
Дархан-Уул аймагт Улаанбурханы нийт өвчлөл 1732 болжээ
Даваа гарагийн шуурхай хуралдаанаар аймгийн НХХ-ээс Улаанбурханы өвчлөлийн тухай мэдээлэл(IV/7-ны 17.00-IV/8-ны 17.00 цаг хүртэл) хийв. Улаанбурханы өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Дархан-Уул аймагт 7 хүүхэд эндсэн харамсалтай мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар шинээр 6 өвчлөл бүртгэгдэж нийт өвчлөл 1732 болжээ. Улаанбурханы тархалт буурч байгаа хэдий ч өвчилсөн хүүхдүүд хүндэрч байгаа гэж албаны хүн танилцууллаа. Нэгдсэн эмнэлгийн халдвартын …
-
11 April
Орон нутгийн интернэтийн хурд нэмэгдлээ
Өнөөдрөөс эхлээд орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр …
-
8 April
“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхэллээ
Хөдөлмөрийн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус аяны хүрээнд өнөөдөр /2016.04.08/ манай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж …
-
8 April
Увс болон Сүхбаатар аймагт түймэр гарчээ
Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн “Хар бураа” гэдэг газар хээрийн түймэр гарч орон нутгийн иргэд унтраасан боловч дахин гарсан тул сумаас нэмэлтээр 40 иргэн ирж түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Нүхтийн уурхай” гэдэг газар хээрийн түймэр гарч орон нутгийн 22 иргэн, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа юм байна. Харин Дорнод …
-
8 April
Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгээр өргөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр /2016.04.07/ Дархан-Уул аймгийн төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан 27 албан хаагч Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн Тангараг өргөлөө. Төрийн албан хаагчийн Тангараг өргүүлэх Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, Төрийн албаны …
-
8 April
Дарханд зөвшөөрөлгүй байрлуулсан мэдээллийн байгууламжуудыг буулгана
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч, реклам, чимэглэлийн комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 4 дүгээр сарын 4-5ны өдрүүдэд холбогдох ажлын хэсэг Дархан сумын нутаг дэвсгэрт байрладаг реклам, мэдээллийн байгууламжуудын ашиглалтанд ээлжит хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эсэх болон техник аюулгүй байдлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьсан юм. Энэ үеэр рекламын байгууламж эзэмшигч иргэн, ААНБ-аас Ашиглалтын гэрээгээр …
-
7 April
Хилээр орж ирсэн түймрийг унтраасан байна
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар хилээр түймэр орж ирсэн байна. Шуурхай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгийнхан хамтран шургуу ажилласнаар түймрийг унтраажээ. Дахин түймэр орж ирэхээс урьдчилан сэргийлж хилчид …
-
6 April
Ихэр ботго төрөв
Гуравдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн малчин Д.Оргодолын бор ингэ ихэр ботго гаргажээ. Д.Оргодол гуай 2014 онд аймгийн сайн малчин болж байсан төдийгүй 2015 оны мал тооллогын дүнгээр 1000 гаруй мал тоолуулсан аж. Тэднийх сумын төвөөсөө баруун хойш 30 орчим км газарт хаваржиж байгаа бөгөөд бог мал нь төллөөд дуусаж байгаа аж. Х.Эрдэнэбулган Эх сурвалж: Монцамэ
-
5 April
Дарханд хөрөнгө оруулах галт тэрэг хөдөллөө
Аж үйлдвэр хөгжих дэд бүтэц сайтай, эрдэс баялагийн их нөөц, бизнесийн таатай боломж бүрдсэн Дархан-Уул аймаг нь, эдийн засгийн гол цөм болсон салбарууддаа гадаадын болон өөрийн орны үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалтыг татахаар, аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар “ДАРХАНЫ ХӨГЖИЛ ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ – 2016”-г хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй төлөөлөгчид хуран чуулсан “Дарханы хөгжил” …
-
4 April
Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана
УИХ-ын дарга З.Энхболдыг Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийсэн юм. Улс даяар яригдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлууд еврогоор урамшуулал авдаг тухай, Улаанбаатар хотод өндөр үнэтэй орон сууцны дэмжлэг хүртсэн талаарх мэдээлэлд анх удаа тайлбар өглөө. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн дээрх асуудлаар ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна. -Монгол улсын …
-
1 April
Хятадын компани түүхийн үнэт олдворыг ухаж, нуур усыг сүйтгэхээр төлөвлөжээ
Төв аймгийн Цээл суманд хайгуулын гурван лиценз эзэмшдэг 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай “Еос” хэмээх компани тус сумын оршуулгын газрыг ухаж гаргаад дороос нь алт авах зорилго агуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр түүхийн үнэт олдвор, нуур усыг сүйтгэхээр төлөвлөхийг зэрэгцээ эргээд нөхөн сэргээлтэд ердөө 1 сая төгрөг зарцуулах төсөв гаргасан байна. Тиймээс нутгийн иргэд өвөг дээдсийн шарилаа гадны этгээдээр хөндүүлэхгүйн дээр …
March, 2016
-
31 March
Увс аймгийн нутагт аргалийн тоо толгой нэмэгджээ
2014 онд аргалийн тооллогыг Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нурууг хамруулж явуулсан бөгөөд тооллогын нийт дүнгээр 1541 аргаль бүртгэгдсэн байна. 2012 онд 1046 аргаль тоологдож байжээ