БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “Мэнэнгийн талын сав газрын захиргааг Дорнод аймагт байгуулах” шийдвэрийг энэ сарын 2-нд гаргасан байна. Дээрх хүсэлтийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БОНХАЖ-ын сайдад хоёрдугаар сарын 12-ны өдөр хүргүүлжээ. Албан бичгийг хавсралтаар нийтлэв.
Tag Archives: орон нутаг
March, 2016
-
11 March
Төлийн бойжилт 98 хувьтай байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн аваад байна. Улсын хэмжээнд 23 сая эх мал байгаагаас 209.4 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа аж. Өнгөрсөн …
-
9 March
Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ
Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ. Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ. Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, …
-
5 March
Тэнгэр цэлмэж хаасан замуудыг нээлээ
Монгол орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас өчигдөр хоь хөдөөгүй цасаар шуурч онцгой байдлын газраас олон улсын болон орон нутгийн чанартай замуудыг хаах арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл тэнгэрийн муу арилж цаг агаарын нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан Зам Тээврийн Сайдын тушаал гарч гуравдугаар сарын 5-ны 10:00 цагаас эхлэн хаасан замуудыг нээх шийдвэр гаргажээ.
February, 2016
-
29 February
“Олимп хөгжил сангийн цом” Архайнгай аймагт аялаж байна
Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа. Архангай аймагт нэг сарын турш аялахаар уг цом өнөөдөр аймгийн ЗДТГ-т шилжин ирлээ. Тус цомыг аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авлаа. “РИО-2016” зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын …
-
29 February
Аймгийн Засаг дарга ажилчдыг халахгүй байхыг санууллаа
Аймгуудын хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн мягмар гарагт болдог. Энэ долоо хоногийн шуурхай хурлаар Өвөрхангай аймгийн Засаг даргаас нэгэн сануулгыг агентлагийн дарга нарт өглөө. Энэ нь төрийн албан хаагчдыг солих, халах тухай юм. Тэрээр эдийн засгийн хямралтай, цалингийн зээлтэй энэ хүнд үед ажилчин, алба хаагчдаа халахгүй, цомхотгохгүй байхыг анхаарууллаа. “Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа аль …
-
26 February
Орхон аймаг хоёр тарифт тоолуур суурилуулж эхэллээ
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаалтад шилжүүлэх ажлын хүрээнд 2400 өрхөд хөнгөлөлттэй үнээр хоёр тарифт тоолуур олгох ажил эхлээд байна Дээрх 2400 тоолуурыг худалдан авахад Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн хөрөнгөөс 200 сая төгрөг зарцуулсан. Аймгийн стандартчилал хэмжилзүйн хэлтсээс одоогоор 1200 тоолуурыг 8 жилийн хугацаатайгаар баталгаажуулсан. Тиймээс айлуудад суурилуулах ажил эхлээд байна. Хоёр тарифт тоолуурыг Дэнж, Эрдэнэ, Баянцагаан, Говил багийн …
-
25 February
Хотын хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар санал солилцов
Аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ХБХ-ийн дарга Д.Баасанжав, аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Сүхбаатар нарын хэлтэс агентлагийн удирдлагууд энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ажиллаж, Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Хот байгуулалт, барилгын зураг төсөл, интерьер, тохижилт, барилга угсралт, худалдааны чиглэлээр ажилладаг юм байна. Төв, Ховд, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон бусад сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан …
-
25 February
“Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулах гэрээг үзэглэв
Дархан – Уул аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт болон “Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол болов. Дэлхийн Зөн Олон улсын байгууллага нь Дархан-Уул аймагт 2002 оноос хойш аймгийн нийгмийн хөгжлийн салбарын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулан, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн …
-
25 February
Дархан-Уул аймаг БНСУ-ын Кёнги аймагтай томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллана
Дархан-Уул аймаг нь БНСУ-ын Кёнги аймагтай 2014 онд “Найрамдалт харилцаа байгуулах санамж бичигт” гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн Төлөөлөгчид өмнө нь манай аймагт хоёр удаа айлчлан ирсэн билээ. Энэ удаа Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын урилгаар манай аймагт Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Ху тэргүүтэй Аюулгүй байдлын хорооны гишүүн Бак Чан …
-
24 February
М.Зоригт: Энэ онд Дорнод аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно
Зам, тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа. Тэрбээр хаврын тэргүүн сарын шинийн 15-нд зам барилгын ажлын энэ оны ажлын эхлэл болгож Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Хэнтий-Дорнодын чиглэлийн 143 км замыг барьж буй компанийнхантай газар дээр нь очиж уулзаж замын барилга угсралтын ажилтай нь биечлэн танилцсан юм. -Дорнодын чиглэлд баригдаж буй 143 км замын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна. Зам барилгын ажил …
-
8 February
Дархан-Уул аймгаас улсын сайн малчин ,тэргүүний тариаланч, фермер нар тодров
Дархан-Уул аймгаас хөхөгчин Хонин жилийн “Улсын сайн малчин” , “Улсын тэргүүний тариаланч” тус тус 2, “Улсын тэргүүний фермер” тодорсон аж. Эдгээр иргэддээ энэ сарын 6-ны өдөр ДУА-ийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ,сумдын удирдлагууд, ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс ХХААЯ-ны шагналыг гардуулж, аймгийн ИТХ, АЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн, “Залуучууд” театрын уран бүтээлчид морин …
-
5 February
Дархан-Уул аймагт Улсын нөөцийн 322 тн өвс тараагдаж байна
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 2011-2013 онд бүрдүүлсэн 572тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчин иргэдэд хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи өвснөөс манай аймагт 322 тн, Сэлэнгэ аймагт 250 тн өвсийг тухайн аймгийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу малчин иргэдэд буцалтгүй тусламжаар тарааж эхэллээ. Манай аймагт энэ сарын 03-аас эхлэн …
-
3 February
Дарханы зарим малчид отроор явж өвөлжиж байна
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяраас өвөлжилт хэр байгаа талаар асууж тодрууллаа. -Зарим аймагт өвөлжилт хүндэрч байна гэж байна. Мөн нэлээд олон сум зудтай байна гэсэн мэдээлэл байна. Дархан-Уул аймагт өвөлжилт хэр байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэлээ хэр сайн хангасан бэ? -ОБЕГ-аас Удирдах ажилтны стратегийн цугларалтыг бид саяхан хийсэн. Энэ үеэр 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд …
-
3 February
Алтан төлийн эзэн Чандмань сумаас тодорлоо
Хүнс хөдөө аж ахуйн яам, Төрийн банк, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан шалгарчээ. Тэрбээр манай аймгийн 9 дэх, сумынхаа анхны алтан төлийн эзэн болж байгаа юм. Д.Доржравдан буянт малаа таван төрөл дээр өсгөн тэр дундаа тэнгэрийн хэмээнх тэмээн сүргээс …