Tag Archives: орон нутаг

February, 2016

  • 2 February

    Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан 2 тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй, 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 …

January, 2016

  • 26 January

    Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн “Сайн малчид” тодорлоо

    Гал мичин жилийн босгон дээр аймаг сумын сайчууд тодорсоор байна. Өчигдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж аймгийн “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Жил бүрийн сар шинийн өмнөхөн сум, аймаг, улсын сайчуулаа тодруулж, буянт малаа өсгөн, ашиг шимийг нь хүртэн байгаа аймгийн “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч”-дыг шалгаруулан аймаг орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өгдөг уламжлалтай. Энэ …

  • 19 January

    Баянхонгорын оюутан залуучуудын нэгдсэн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

    Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ оны нэгдүгээр сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч  залуус 100%-ийн  ирцтэйгээр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ  сонголоо.  Түүх өгүүлэхэд одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед МУ-ын …

  • 15 January

    Өмнөговийн Ханбогд “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-тэй боллоо

    Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Ханбогд суманд байгуулагдаж буй “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарах зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд тус аймгийн Цогтцэций суманд “Өсвөр үеийн …

  • 15 January

    Шадар сайд Ц.Оюунбаатар орон нутагт ажиллаад ирлээ

    -Өвөлжилт хүндэрсэн сумдад түргэн тусламжийн машин олгов- Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Өмнөговь аймагт ажиллах томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ажиллан ард иргэдтэй уулзлаа. Мандал-Овоо сум улсдаа хамгийн олон тэмээтэй, 1622 хүн амтай, гурван багтай. Томилолтоор ажиллах үед тус сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд …

December, 2015

  • 21 December

    Дархан сумын Засаг даргын ажлыг “сайн” гэж дүгнэжээ

    Ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18 ны өглөө 08.30 цагт эхэлсэн. Ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирж 80,6 хувийн ирцтэйгээр хурлын хуралдаан эхэлсэн юм. Хурлын ажлыг “Хангалттай сайн” гэж дүгнэв Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдааны эхэнд Дархан сумын ИТХ-ын хурлын дарга Т.Тулгаа Дархан сумын ИТХ, түүний тэргүүлэгчдээс 2015 онд хэрэгжүүлсэн ажлын талаарх …

  • 17 December

    Булганы Баяннуурын ИТХ-ынхан “хөлөөрөө толгой” хийж байна

    Булган аймгийн Баяннуур сумын орчмын 750 га газрыг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гялалзах Эрдэнэс” ХХК-д 30 жилийн хугацаатай өгсөн байна. Уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлтэй уг компани тухайн бүс нутагт яг юу олборлож байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг. Тодруулбал, анх хайгуулын лицензтэй байхдаа байгалийн үнэт чулуу хайж байсан бол дараахан нь шаазан ваарны бэлдэц, харин одоо өнгөлгөөний хавтан олборлож …

  • 10 December

    Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт

    Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх …

November, 2015

  • 24 November

    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн …

  • 20 November

    Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд

    Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 …

  • 6 November

    Портер, Истана мөргөлдсний улмаас 17 хүн гэмтэж нэг хүн нас баржээ

    Орон нутгийн замд хураа тохируулаагүйн улмаас осол гардаг. Өчигдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн байна. Хэргийн газарт “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд …

  • 6 November

    Л.Энхболд: Иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсохыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад уриалж байна

    Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхболдтой аймгийн төсвийн хүрээн дэх асуудлаар ярилцлаа. –Өмнөговь аймаг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхайн салбаруналтад орж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг дагаад иргэдийн амьдралдоройтож, төсвийн байгууллагын үйл ажиллагаа тасалдахад хүрээд байгаа гэсэн? -Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд 2016 оны төсөв батлах гэж байгаатай холбогдуулан аймгийнхаа бүх суманд …

  • 4 November

    Хятадад уусаж буй Монгол

    Дорнод аймгийн цагдаа нар хятадын цагдаа нарын хувцасыг өмсөж зургаа даруулсан нь цахим ертөнцөд дуулиан тарьсан. Тэгвэл тус аймагтай холбоотой бас нэгэн анхаарал татах үйл явдал болоод байна. Тодруулбал, тус аймаг төв гудамжныхаа нэрийг хятад ханзаар бичсэн байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар Засаг даргын тушаалаар ингэж бичсэн гэх Энэ талаар тус аймгийн удирдлагууд ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа ч энэ …

October, 2015

  • 29 October

    Баян-Овоо сумыг нүүлгэн шилжүүлэв

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн улмаас сумын барилга байгууламжийн 75 хувь нь нурж, харилцаа холбоо тасарч сумыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэсэн цагийн байдлыг дагуу иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. Уг дадлага сургуульд сумын 51 өрхийн 207 иргэнийг хамруулж сумаас 4 км зайд Улаан чих гэдэг газар …

  • 19 October

    Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайн хурал хийлээ

    Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д  өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, …