Tag Archives: орон нутаг

August, 2015

  • 28 August

    Цэцэрлэг хотод хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 100% хүргэлээ

    2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6911 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Энэ хичээлийн жилд зөвхөн Цэцэрлэг хотын хэмжээнд 550 хүүхдийг шинээр хүлээн авах хүчин чадал бүхий таван цэцэрлэг ашиглалтанд орсноор цэцэрлэгийн хүртээмж 100% хүрлээ. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90%-д хүрсэн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт хэмээн мэргэжлийн хүмүүс …

  • 25 August

    Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна

    Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол …

  • 18 August

    Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

    Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот …

July, 2015

  • 31 July

    Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн хийжээ

    Хэнтий аймгийн прокурорын газар нь “Прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтаж зохион байгуулах бүтээлч аяны удирдамж”-ийн хэрэгжилт, 2015 оны эхний хагас жилийн мэдээ, тайлангийн дүн зэрэгт үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр сүүлийн хагас жилд прокурорын үндсэн хяналтын ажлын чанар, үр дүнг сайжруулах, урьд өмнө нь хийсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг тооцон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 …

  • 29 July

    Монгол улсын заан Ч.Бямбадорж Ховд аймгийн 18 дахь хүндэт иргэн боллоо

    Чандмань сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол улсын нэрийг тив, дэлхийд дуурсгасан бөхчүүдийг бэлтгэж, Үндэсний их бахархал хүчит бөхийн барилдааны торгон ногоон дэвжээнээ аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн Монгол улсын заан цолыг хүртэж, олон арван улсын заан, харцага, начин цолтнуудыг бэлтгэн дасгалжуулсан Ховд аймгийн Чандмань сумын харъяат багш, дасгалжуулагч Чадраабалын Бямбадоржид аймгийн “Хүндэт иргэн”-ий тэмдэг, үнэмлэх, …

  • 27 July

    Дэлгэр зуны налгар говьд Дэнж хотойтол Монгол наадам эхэллээ

    Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн наадам Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Говийн бүсийн хурдан морины уралдаан, “Говь шанхын хурд-5” наадмыг Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэснийг аймаг байгуулагдсаны 84 жилтэйгээ хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Монгол эх орныхоо үүдэн босгонд өнө мөнх оршихын бэлэгдэл болж ирсэн Өмнөговь аймгийнхаа баяр наадам болон …

  • 27 July

    Малчид чуулж тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ

    Өмнөговь аймгийн “Малчдын зөвлөгөөн 2015” арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг Малчдын зөвлөгөөнд 15 сумын 300 гаруй малчид оролцсон юм. Малчдын зөвлөгөөнөөр “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдвээр аймгийн Засаг дарга Б.Бадраа илтгэл тавьсан бол зөвлөгөөнд оролцогчдод хандан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм. Мөн 2012 оны Малчдын зөвлөгөөнөөс …

  • 22 July

    Дорноговь аймагт гурвалжин будааны ургалтын явц сайн байна

    Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалт хийснээс хойш гурвалжин будааны ургалтын явц сайн байгаа аж.

  • 18 July

    Далан сэтэрснээс Даланзадгадын ихэнх хорооллууд үерт автлаа

    Энэ сарын 16-ны оройн 15 цагаас 15:30 минутын хооронд түр зуурын дуу цахилгаантай усархаг борооны улмаас Баруун сайхан уулын үер хүчтэй бууж, үерийн далан урд хэсгээрээ сэтэрсний улмаас Далангийн гол орчмоор үерийн урсгал ширүүсэн Ногоочид, Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Жаргалант, Оюут хорооллыг дайрч өнгөрлөө. Үерийн ус замдаа дайралдсан айл, аж ахуйн нэгж, дэлгүүр, засварын газрыг усанд автуулж, их хэмжээний хохирол учруулсны …

  • 18 July

    Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав

    Архангай аймгийн Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн  одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус суманд хүрэлцэн очиж гардуулж өгсөн юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …

  • 16 July

    “Сарлагийн наадгай-2015” тэмцээн Баянхонгорт болно

    Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд 7 сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн уламжлал ёсоор болно.  Сарлагийн наадгай тэмцээн нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Бөхийн барилдаан  Ихэр тугалны баяр Шилмэл бух шалгаруулах ёслол Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн  Сарлагийн уралдаан тус тус болох аж. Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг “Халуунболор” төвийн саажилттай хүүхдийн …

  • 7 July

    Аймгийн наадмуудын хуваарь

    Увс аймгийн 90 жилээс гадна энэ жил 20 гаруй сум түүхт ойн баяр тэмдэглэх юм. Тодруулбал Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сум энэ жил ойн баярын “бялуу” хүртэнэ. Архангай аймаг: 10-11-нд аймгийн наадмаа хийх бол Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойг ирэх 15-17-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ Баян-Өлгий аймаг: Энэ аймгийн баяр наадам Архангайтай давхцаж байгаа юм. …

  • 1 July

    Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл зориг Булган аймгийн удирдлагуудад алга

    Авлигатай тэмцэх газрын Булган аймагт ажилласан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэлгэрэнгүй судалгаатай танилцаад аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасан давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалтыг зөрчиж буй асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, уг зөрчлийг нэн даруй арилгуулах талаарх албан бичгийг хүргүүлжээ. Уг …

June, 2015

  • 23 June

    Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд өргөтгөл хийн цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дууссан. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын …

  • 23 June

    Бяцхан хүүд туслах “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Цөөхөн Монголчууд бид “дэм дэмэндээ” явах шиг сайхан зүйл хаа байна. Ядарч зүдэрсэн нэгэндээ гараа сунган тусалдаг Монголчууд бидний сайхан сэтгэлийн үзүүрт нэг хүн ч гэсэн элэг бүтэн, эрүүл энх, жаргалтай сайхнаар инээж байвал болох нь тэр. Ийм нэгэн сайн үйлсийн давалгааг Ховдчууд өрнүүлж байна. Тодруулбал зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын …