Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-ийн зайд өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны оройн 22:50 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт чичирхийлэл байдлаар мэдрэгдсэн учир ямар нэг хор хохирол учраагүй талаар албаны хүн мэдээлжээ.
Tag Archives: орон нутаг
May, 2015
April, 2015
-
28 April
Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан …
-
26 April
М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг дарга боллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилж байгааг энэ сарын 24-нд батламжилсан байна. Ийнхүү Дорнод аймаг шинэ Засаг даргатай боллоо. Түүний хувьд гурав дахь удаагаа зүтгэж Засаг ноёны суудалд зүтгэж байыгаа нь энэ. Тэрээр аймгийн ИТХ хурал дээр намын эрх ашиг бус бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана гэж амалж байжээ. …
-
25 April
Хоёр настай охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг нэгэн айлын 2 настай Б гэх охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болжээ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг гэрийнхэн нь энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн аймгийнхаа онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Ингэснээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байна. Охиныг ойролцоох усанд осолдсон байж болзошгүй …
-
24 April
Дашбалбар сумын түймрийг цурманд оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байгаа. Бүрэн унтраагаагүй байгаа аж. Харин Дашбалбар сумын түймрийг цурманд оруулсан байна. Түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав,Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр …
-
23 April
Эрдэнэтийн дугуйчид 2015 оны үйл ажиллагаагаа эхлүүллээ
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Төслийн хүрээнд нийслэлчүүдээ “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн сайханд чиглэсэн, үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Энэ ажил зөвхөн нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт ч амжилттай хэрэгжиж олон залуусын талархлыг хүлээж байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжсний үр дүнд Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих …
-
23 April
Дорнод аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна
ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр өнгөрсөн мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын …
-
22 April
“Хонгор нутгийн дуулал 2015 “ тоглолт болно
Урин цагийн өнгөнд тал, хангай, говь хээр хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгорчууд өнгө нэмж байна. Дөрөвдүгээр сарын 28-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох “Хонгор нутгийн дуулал 2015” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болоход ердөө зургаахан хоног үлдлээ. Уг тоглолтод хонгор нутгаар овоглодог Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЗ С.Дулам, МУГЖ, дуучин Х.Пүрэвдорж, МУСГЗ …
-
17 April
Баруун-Уртын 1-р сургуулийн 90 жилийн ой болно
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус сургуулийнхан 90 жилийн тэгш ойгоо тохиолдуулан “Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу” багш сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолтыг дөрөвдүгээр сарын 19 буюу энэ ням гарагийн 15 цагт UB palace-ийн концертын их танхимд зохион байгуулах гэж байгаа аж. Сүхбаатар аймгийн Баруун-Уртын нэгдүгээр сургуулиар овоглосон үе үеийн …
-
17 April
Түмэнцогт суманд гарсан түймэр зэргэлдээх сумд руу ороод байна
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт энэ сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймрийг цурамд бүрэн оруулсан ч өчигдөр үдээс хойш салхины хүч ширүүсч, хээрийн түймэр дахин дэгдсэн талаар бид мэдээлсэн. Харин хамгийн сүүлд өгсөн орон нутгийн эх сурвалжийн мэдээгээр Түмэнцогт суманд гарсан ойн түймрийг цурманд оруулсан бөгөөд салхи тогтворгүй түймрийг цурманд манаж гүйцэд унтраах арга хэмжээ авч байгаа аж. Харин Түмэнцогт …
-
14 April
ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо
ХХААЯ-наас тариаланчдын зөвлөгөөнийг тухайн аймгуудад нь зохион байгуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа зөвлөлдөж байгаа билээ. Дорнод аймгаас эхэлсэн энэхүү зөвлөгөөн тариалан бүхий бүс нутгуудад үргэлжилсээр байна. Энэ сарын 10-нд Төв аймгийн тариаланчдын завлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, УИХ-ын БОХХАА-н байнгын хороон дарга С.Батболд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон …
-
14 April
Хэнтий аймгийн тариаланчдын зөвлөгөөн амжилттай боллоо
Хэнтий аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн Чингис хотод боллоо. Зөвлөгөөнд тус аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн 70 гаруй төлөөллөөс гадна Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хэнтийчүүд 2014 онд дөчөөд мянган тонн ургац хураан авсан бөгөөд тариалсан талбайнхаа хэмжээг …
-
14 April
Өлгий хотод уулын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Уулын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөний арга хэмжээ эхэлж байна. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХХЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаяр, Хил хамгаалалтын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Л.Цогтжаргал болон Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн …
-
13 April
Булган аймаг бэлэн бус торгуулын машинтай болсон анхны аймаг боллоо
Булган аймгийн Цагдаагийн газар иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, иргэд цагдаагийн алба хаагчийн хоорондын харилцаа хандлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагч нарыг торгуулийн бэлэн мөнгөтэй харьцахаас урьдчилан сэргийлэх зорилгоор БЭЛЭН БУС ТОРГУУЛИЙН МАШИНТАЙ болж, холбогдох тогтоол, журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлуулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ.
-
10 April
“ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуны ялагчид бямба гарагт тодорно
Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай “ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, оюуны цараа, спорт, урлагийн авьяас, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилсан таван шилдэг гэр бүл шинэ байрны түлхүүр гардаж авах мөч ойртсоор байна. Тодруулбал 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон эн тэнцүүхэн өрсөлдөж буй энэхүү …