Tag Archives: орон нутаг

April, 2015

  • 10 April

    Завхан аймагт хил дамнасан малын хулгай эрс буурчээ

    Завхан аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг юм. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг …

  • 10 April

    Дархан-Уул аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 04 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, дэд бүтэц хөгжсөн, олон улсын авто зам болон төмөр замын зангилаан дээр …

  • 8 April

    Ховд аймагт “Алтайн дуулал” яруу найраг, богино өгүүллэгийн наадам болжээ

    Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадам 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжимт драмын театрт болов. “АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын зорилго нь яруу найраг, эх хэл бичгийн соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, билэг авьяастныг тодруулж, алдаршуулан урамшуулахад оршино. Зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, …

  • 6 April

    Шөнөжин цас малтаж 4 хүний амь аварчээ

    Өнгөрсөн амралтын өдөр нутгийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орж, зам даваа түгжрэн зарим аймгууд онцгой байдал зарласан байна. Эх орны баруун хязгаар Увс аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, малчид цасанд боогдох хүртэл нөхцөл байдал үүсч, аймгаас онцгой байдал зарлан, малчдад өвс тэжээл, тусламж хүргэх ажил ундарчээ. Энэ үеэр Малчин суманд хаваржаандаа буусан нэг айлын 4 хүний …

  • 6 April

    Орхон аймгийн залуус спортлог давалгаанд нэгдлээ

    Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох явдал юм. Тиймээс ч Монголын Залуучуудын Холбоо нь хүүхэд залуустаа спортын ач холбогдлыг танин мэдүүлэх, цаашлаад спиртнээс татгалзаж, эрүүл зөв бие бялдартай болохын тулд спортоор хичээллэх ойлголтыг төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байгаа билээ. Энэ ч утгаараа  сүүлийн жилүүдэд спортоор хи­чээл­лэх залуусын …

  • 6 April

    Ховд аймгийн Цагдаагийн газар номын сантай болжээ

    Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар шинэ номын сантай боллоо. Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, Ховд телевизийн захирал Н.Баасанжав, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар болон холбогдох албаныхан оролцлоо. Засаг даргын зүгээс тус номын санд Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, Зүүн гарын хаант улсын их хаан Галдан бошигт …

  • 3 April

    Засаг даргын зангааны шүүгч үү?

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 80 тоот захирамжийнхаа нэгдүгээр заалтаар Баянхонгор аймгийн Засаг даргаар иргэн Д.Жаргалсайханыг томилсон байдаг.             2013 оны V сард иргэн Ш.Раднаасэд, М.Төрбат нар “Төрийн албанд ажилласан байх” хуулийн шаардлага хангаагүй этгээдийг Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” “Тэгш байх” гэсэн зарчмуудыг ноцтойгоор …

March, 2015

  • 31 March

    Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо

    Архангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-с Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун Архангай аймагт айлчлахдаа Засаг дарга Д.Бат-эрдэний тавьсан хүсэлтийг хүлээн авч Архангай аймагт БНХАУ-н буцалтгүй тусламжаар хүүхдийн цэцэрлэг нэгийг барьж өгөхөөр амласан билээ. Энэ ажил өчигдөр биелэлээ олж Засгийн газрийн хурлаар батлагдсан байна. Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 19-ний хуралдаанаар БНХАУ-ын …

  • 30 March

    Эх дэлхийн цагт Ховдчууд нэгдэв

    Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Уур амьсгалын өөрчлөлтийг бид сааруулж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим …

  • 29 March

    Мана түүж байсан 50 гаруй иргэнийг цагдаагийнхан саатуулжээ

    Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан 50 гаруй хүнийг энэ сарын 26-нд тус аймгийн Цагдаагийн газар саатуулжээ. Тэдний дунд Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн иргэд ч байгаа гэнэ. Саатуулагдсан иргэдийн 19 мотоциклийг журамлажээ. Дэлгэрцогтоос иргэд чулуу түүгээд таван жил болж байна. Үүнийг таслан зогсоож чадахгүй байгаагаас Улаанбаатар хот, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэд ч очин, сүүлдээ газрын хөрсийг ухаж …

  • 25 March

    Сэлэнгэ аймгийн анхны бороо орж байна

    Энэ жилийн хаврын анхны бороо өчигдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд орсон. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймагт бороо орж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Зүүн зүгийн нутгаар үүлших бол бусад нутгаар үүлэрхэг байх аж. Харин баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бөгөөд бусад нутгаар хур тунадас орохгүй. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар …

  • 25 March

    Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавилаа

    Хаврын билэгт сайн өдөр аймгийн Спортын төв ордны дээд талын хэсэгт Баруун бүсийн Жүдогийн ордны шав тавих ёслол 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болов. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, МУ-ын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн Засаг даргын Нийгмийн …

  • 23 March

    УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн удирдлагууд Хөшөөтөд ажиллажээ

    2015 оны 3 дугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд тэргүүтэй ажлын хэсэг Хөшөөтийн уурхайн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн өдрийн 10 цаг 30 минутад Хөшөөт багийн иргэдтэй уулзав. Тус уулзалтад багийн ард иргэд дараах асуудлуудад шүүмжлэлтэй хандлаа. Хөшөөтийн уурхайн нэр бүхий компаниуд Хөдөлмөрийн …

  • 23 March

    Дорноговь аймагт амьд хөгжмийн наадам боллоо

    Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, Дорноговь аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Дуу бичлэгийн Крешендо студи, Дорноговь аймгийн Рок поп төв, Ивээл уул ХХК, My music club хамтран Дорноговь аймагт анх удаа амьд хөгжмийн наадмыг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт зохион байгууллаа.  Уг наадмыг Дорноговь аймгийн амьд хөгжим сонирхогч залуусын тоог нэмэгдүүлэх, шинэ залуу уран бүтээлч төрүүлэх зорилгоор жил бүр уламжлал …

  • 22 March

    Завхан аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна

    Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан “Марш тактик болон спорт”-ын тэмцээнүүд болж өндөрлөлөө. Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан 2014 оны 03 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Завхан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон тэмцээнүүдэд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан …