Tag Archives: орон нутаг

March, 2015

  • 9 March

    Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 …

  • 9 March

    Ховд нутгийн ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ховд нутгийн залуусын нэгдэл болсон “Ачит үрс” ТББ –аас санаачлан Улаанбаатар хотод амьдарч буй Ховд аймгийн харьяат ахмад настан ээжүүддээ зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгууллаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, тэдэндээ тус дэм болох зорилгоор төрөлх нутгаасаа хол Улаанбаатар хотод ирж амьдарч буй азай буурлууд …

  • 7 March

    Говь-Алтайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойш 32 км-ийн зайд орших нутагт энэ сарын 5-ны өдрийн 17 цаг 43 минут 45 секундэд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Аймгаас мэдэгдсэн мэдээнд газар хөдлөлтийн улмаас ноцтой гарз хохирол учраагүй гэсэн байна. Шуурхай.мн

  • 4 March

    Ховд аймагт “Нас, буяныг дэлгэрүүлэгч Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл энэ онд хэрэгжинэ

    Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр МҮОНТВ-ийн мэдээллийн төвд нас буян арвижуулах 1080 Цэнд Аюуш бурхан бүтээн босгох төслийн талаархи хэвлэлийн бага хурал боллоо. “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран Ховд аймагт энэ онд  хэрэгжүүлэх юм. Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо хийж …

  • 4 March

    “Join me on the bridge” тайван жагсаал Орхон аймагт болно

    Орхон аймгийн Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу Эмэгтэйчүүдийн Клуб” нь Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хүчирхэг эмэгтэйчүүд Энх тайвны гүүр болдог” тайван жагсаалыг зохион байгуулж нийгэмд хүн хүнээ хайрлах, хотоо хайрлах, бусаддаа зөв сайхан сэтгэгдэл үлдээх ээж хүн, эх хүний хайр юу юунаас илүү ариун цагаан байдгийг харуулах ЭВ НЭГДЭЛ- ийн тайван жагсаалыг 2015-03-08- ны өдрийн 11:00-12:00 цагийн хооронд Амарын …

  • 4 March

    Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчнөөр 743 мал өвчилжээ

    Ховд аймгийн Булган Үенч суманд  малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн сумдад мэргэжлийн анги албад, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласаар  байна. Булган сумын Баянгол багийн Доод нарийн, Булган сумын төв Бүрэнхайрхан багийн Баазын лагер, Үенч сумын Жаргалан багийн Цагаан дэрс,  Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэсэн 4 газар малын …

  • 3 March

    Увс аймгийн удирдлагууд нутгийнхныгаа уулзалт, золголтондоо урилаа

    Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит …

  • 3 March

    Мөс цөмөрч автобус усанд суужээ

    Гуравдугаар сарын 3-ны өдрийн 02:55 цагт Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэст Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суулаа гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашин болон автобусыг голын уснаас татан …

  • 3 March

    Хөвсгөлд “Мөсний баяр” болж байна

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ыг өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд эхэллээ. Энэхүү баярыг БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Монгол аялал” холбоо хамтран зохион байгуулж буй юм. “Мөсний баяр”-ын үеэр мөсөн шагай, морин чарга, тэшүүр, мөсөн дээрх олс таталт, гар барилдаан, ардын дууны тэмцээн, үндэсний хувцас шалгаруулах гэхчлэн авхаалж самбаа, тэвчээр хатуужил шалгасан олон уралдаан болж байна.

  • 2 March

    Ховд аймгийн Булган суманд шүлхийн гаралт өндөр байна

    Алс баруун хязгаар Ховд аймгийн Алтайн цаадхи баруун бүсийн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгджээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр Булган суманд хамгийн олон буюу 681 мал өвчилсний 258 үхэр 346 ямаа,63 хонь, 14 тэмээ өвчилсөн бол Үенч суманд 8 үхэр, 27 ямаа, 13 хонь өвчилсөн гэсэн мэдээтэй байна. Өнөөдөр өглөө тус аймгийн онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд …

  • 2 March

    Ховд аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

    Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутагт шүлхийн шинж тэмдэг бүхий өвчнөөр мал өвчилж, энэ өвчний хүрээ 3 сарын 3 гэхэд хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 гаруйд хүрээд байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2015 оны 2-р сарын 26-ны өдөр анхны дуудлагыг хүлээн авч аймгийн онцгой комисс хуралдан ажлын чиглэл гаргажээ. Үүний …

February, 2015

  • 11 February

    Сумдын засаг дарга нарт зөвлөгөө өгчээ

    Дорноговь аймгийн  прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу тус аймгийн 14 сумын засаг даргыг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд 2014 онд  гарсан гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл хийсэн байна. – Иргэд архи согтууруурах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарсаар байгаа тул иргэдэд …

  • 11 February

    Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын “аймаар” сурталчилгаа

    Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн ардчилсан намын дарга О.Амгаланбаатар өөрийн албан тушаал, төрийн эрх мэдлээрээ далайлган сонгуулийн “шоу”-гаа эхэлжээ. Эхлэх эхлэхдээ бүр цэвэр усны хаяг шошго дээр өөрийн хөрөг, гарын үсгээ, албан тушаалаа хэвлээд гаргачихсан байх юм. Яг л мөнгөн дэвсгэрт дээр байдаг Чингис хаан, Сүхбаатар жанжины хөрөг шиг сүртэй хаяг шошготой ус үйлдвэрлэжээ. Цэвэр усны хаяг шошгийг хараад байхад “Бидний …

  • 10 February

    Дорнод аймгийн Матад сумын нутагт газар хөдөлжээ

    Өнөөдөр өглөө буюу 2015 оны хоёрдугаар сарын 11-ний 04:40 цагт /Улаанбаатарын цагаар/ Дорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн зүгт 72 км-ийн зайтай газарт 3.6 магниудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ гэж Одон орон геофизикийн судалгааны төвөөс мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан  ба тусаймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан сумын Засаг дарга Т.Баатараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд  мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэсэн гэж Онцгой Байдлын …

  • 8 February

    Сэлэнгэ аймгийн манлайлагч 100 залуучуудын уулзалт боллоо

    УБ хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “СЭЛЭНГЭ‬ АЙМГИЙН МАНЛАЙЛАГЧ -100 ЗАЛУУ‬” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Салбар бүрийн манлайлагч залуучууд нэгэн өдөр цуглаж, цаашид хамтран ажиллах, нутгийнхаа төлөө олон ажил хийхээр болсон бөгөөд уриалга гаргалаа.