Ховд аймгийн Залуучуудын холбооноос 02 дугаар сарын 07-ны өдөр хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол идэр насны наадам “Болор цом”, залуу найрагчдын хайрын шүлгийн наадам болох ” “Цагаан уул” билээ. “Цагаан уул” наадам бол залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам …
Tag Archives: орон нутаг
February, 2015
-
7 February
Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос “Шилдэг гэр бүл-шинэ байр” төсөл хэрэгжүүлнэ
Хэнтий аймгийн залуучуудын холбоо Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай “ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР” реалити шоуг зохион байгуулахаар 1 сарын турш ажиллалаа. Зогсолтгүй сайн ажилласны үр дүнд энэхүү санхүүжилтыг босгож нутгийнхаа 5 гэр бүлийг байраар хангах нөхцөл бүрдсэн байна.
-
5 February
Дорноговь аймгийн ТББ-ууд хамтран уриалга гаргав
УРИАЛГА Эрхэм хүндэт Дорноговьчууд та бүхэндээ ирж буй хонин жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал амжилт бүтээлийн дээд бүхнийг хүсье. Монголчууд бид эрт дээр үеэс аливаа баяр ёслолдоо өв уламжлал, ёс заншлаа дээдлэн цайлган сэтгэлийн бэлгэдэл болсон айраг, цагаан идээгээр дайлах хүндэтгэлийн үйлийг хэвшүүлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл хэдий үеэс нь үл мэдэгдэх “Архи бол идээний дээж”, “Цагаан сараар …
-
4 February
Ховдод 1000 тэмээний баяр болов
Ховд аймгийн Манхан суманд Үндсэн хуулийн өдрөөр “Тэмээ өсгөх, арчлах, маллах, уналга эдэлгээнд сургах” сэдвээр онол практикийн бага хурал хийж энэ үеэр тэмээний дуу, шүлэг, зургийн уралдаан зохион байгуулсан аж. Тэгвэл Монгол Улсын сайн малчин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Х.Эрдэнээгийн санаачилга, тус багийн тэмээчдийн дэмжлэгээр Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт 1000 тэмээний баяр болжээ. Тооройн элс …
-
3 February
Завханд нэг иргэн сураггүй болжээ
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдүгээр гудамжинд оршин суугч, 23 настай, эрэгтэй Б гэгч 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, орон нутгийн иргэд …
-
1 February
Үе солих хагалгааг орон нутагт амжилттай хийлээ
Монгол Солонгосын хамтарсан “Уваши Мед” ХХК-тай Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн эмч нар хамтран 2015 оны 01 сарын 15-16-ны өдрүүдэд өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагтаа амжилттай хийлээ. Өндөр технологи бүхий гэмтэл согогийн мэс заслын аргуудыг орон нутагтаа үе шаттайгаар нутагшуулах, 3-р шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдийн чирэгдлийг багасгаж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгосон онцгой ач холбогдолтой …
-
1 February
Дорноговь аймгийн Прокурорын газраас зөвлөгөөн зохион байгууллаа
Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус аймгийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Тахарын албаны алба хаагчдыг оролцсон байна. Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Даланзадгад сумын засаг даргаас хуульд заасан үүргээ гүйцэтгэн …
January, 2015
-
30 January
Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэнээ шинэ байраар мялаана
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид миний УИХ-д төлөөлдөг тойрог болох Баян-Өлгий аймагт Мотан овогтой Бекболат, Алипбай овогтой Амандых нарын гэр бүлд гурав дахь охин нь мэндэлж Айжулдыз хэмээх нэр хайрлажээ. Аймгийн Засаг даргын зөвлөл хурал шуурхай хуралдаж 2014 оны төсвийн давсан хэсгээс 70,0 …
-
30 January
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа
Өмнөговь аймгийн Прокурорын газраас санаачлан 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг хангуулах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус аймгийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Тахарын албаны алба хаагчдыг оролцсон байна. Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Даланзадгад сумын засаг даргаас хуульд заасан үүргээ гүйцэтгэн …
-
28 January
Хамтарсан зөвлөгөөн хийжээ
Хэнтий аймгийн прокурорын газраас Сум дундын 28 дугаар шүүх болон өмгөөлөх зөвлөлтэй хамтран 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөний үеэр сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Өмгөөлөх зөвлөлийн дарга болон өмгөөлөгч нар, Аймгийн Прокурорын газрын орлогч болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор нар “Шүүх хурал хойшилж байгаа шалтгаан нөхцөл”, …
-
28 January
Өлгий хотын ойролцоо УЦС барина
Монгол Улсын Эрчим хүчний яам болон Турк улсын ZTM компаний хооронд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Өлгий хотын ойролцоо Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөл дуусч, тайлангаа ЭХЯ-д хүлээлгэн өгчээ. Уг тайланд далангийн барилга, усан цахилгаан станц нь экологи болон техник, эдийн засгийн үүднээс бүрэн боломжтой гэж дурджээ. Энэ …
-
21 January
Сүхбаатар аймагт 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцов. 1942 онд Мандалын хийд гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч …
-
15 January
Дорноговийн ИТХ-ын төлөөлөгчдийн зугаалга хэрээс хэтэрчээ (фото)
Дорноговь аймагт хоёр сонгууль дараалан АН ялаад ардчилал мандаад шударга үнэн тогтоод байгаа мэтээр ихээхэн сурталчилж байдаг тухай янз бүрийн ухуулга сурталчилгаа олон дахин үзэгддэг билээ. Тэгвэл бодит байдал дээрээ дарга нарын тансаглал, зугаалга цэнгүүнд жолоо цулбуураа алдчихсан яваа тухай мэдээллүүд ирсээр байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нь Дорноговьд гэхээсээ гадаадад аялж явдгаараа бусдаас үнэндээ хол тасарчээ. Америк, Герман, Франц, …
-
12 January
Говь-Алтай аймгийн Засаг дарга ажилтнаа хэвтэрт ортол нь зоджээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин …
-
11 January
Отгонтэнгэр ууланд авирахыг хориглов
Отгонтэнгэр ууланд ави рах 300 уулчны авиралтыг хоригложээ. Өнөө жил Монголын уулын спортын холбооны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойг тохиолдуулан 300 орчим жуулчны авиралтыг Отгонтэнгэрт зохион байгуулах, улмаар тэндээ тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлтийг Завхан аймгийн удирдлагад тавьсан байна. Аймгийн ИТХаас энэхүү хүсэлтийн талаар иргэд болон шашны байгууллагаас асууж, санал авчээ. Улмаар иргэд ч, шашны байгууллага ч …