Tag Archives: орон нутаг

June, 2015

  • 22 June

    Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан хүчингийн хэрэг хийгээгүй гэв

    Ховд аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчингийн хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газар болон, Засаг даргын Тамгын газраас доорхи албан бичгийг бидэнд ирүүллээ. Тус албан бичигт 2015 оны эхний 06 сарын байдлаар ЗДТГ-ын албан хаагч холбогдсон гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй болохыг дурдсан байна.

  • 19 June

    Монголын уулчдын нэгдсэн “Альпинад 2015” Цамбагарав хайрханд боллоо

    Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав. Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг. Дээрх 219 …

  • 17 June

    “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” бүсийн зөвлөгөөн болж байна

    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвөлгөөн эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн цагдаагийн хүрээний цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч, хүүхдийн байцаагч нарын “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод 2015 …

  • 8 June

    Баянговь сум монгол улсын 100 хувь эрүүл малтай анхны сум болно

    Баянговь сумын малыг 100 хувь эрүүлжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг 2 жилийн хугацаанд “Говийн сэргэлт” сан ТББ өөрийн 100 сая төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Баянговь сумын мал сүрэг эрүүлжээд зогсохгүй тус сумаас эрүүл малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд иргэдийн гар дээр очих боломж нээгдэж байна. Түүгээр ч зогсохгүй гадаадын аль ч улс оронд …

  • 5 June

    Баян-Өлгий, Ховд аймагт нэгдсэн шалгалт хийлээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баян-Өлгий, Ховд аймагт 2015 оны 04 дүгээр сарын 20-30-ны  өдрүүдэд МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан 13 улсын байцаагч хүнс, мал эмнэлэг, хилийн боомтын ажиллагаа, ургамал, газар тариалан, дэд бүтэц, байгаль орчин, цацрагийн эх үүсгүүр ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр нэгдсэн шалгалт хийлээ. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд удаа дараа цэцэрлэг, …

  • 5 June

    Сүхбаатар аймагт 1500 айлын орон сууцны хороолол барина

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан аймаг бүрт орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууцны барилга барих төслийг БНХАУ-ын “Сан Еэ” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ төслийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дэмжиж, орон нутгийн зах зээлийн …

  • 5 June

    Малчны лавлах-109 утас ажиллана

    Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн …

May, 2015

  • 28 May

    Өвөрхангай аймаг дахь БОЭТөвд үнэлгээний баг ажиллаа

    БНТурк улсын Элчин сайдын яам, ДЭМБайгууллага, ЭМСЯамны үнэлгээний баг 2015 оны 05-р сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжинд үнэлгээ хийлээ. Мөн аймгийн Засаг дарга, БОЭТөв, ЭМГазрын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулав.

  • 21 May

    “Ногоон хэрэм” төслийн хүрээнд 800 хайлаас шинээр тарилаа

    Манай улсад 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, холбогдох албаны хүмүүс хамтран өнгөрсөн 7 хоногт төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг дах Ойжуулалтын талбайд мод тарьсан юм. Монгол улсын цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт айлчилж ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжсэнээр Монгол-Солонгос хоёр орны Ногоон хэрэм ойжуулалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг …

  • 21 May

    Хонь, тэмээ ноослох цахилгаан багаж ашиглаж эхэллээ

    Энэ онд орон нутгаас “Малчин” хөтөлбөрийг шинээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Орон нутгийн малчдыг дэмжих, тэдний нийгэм, ахуй амьдралд нь тодорхой нөлөө үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд эхний ажлууд хийгдэж эхэллээ. Тодруулбал, хонь тэмээний ноос хяргах цахилгаан багажийг туршилт хийгдлээ. Бүх сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд болон сум бүрийн малчны төлөөллийг хамруулж Ханхонгор сумын Жаргалант багийн төвд сургалт зохион байгуулсан юм. …

  • 18 May

    Нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байна

    Virtue foundation олон улсын нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нарын баг баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2015 оны 05 дугаар сарын 09-23 ны өдрүүдэд ажиллаж байна. Тус үйл ажиллагааны нээлтийг 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн БОЭТ- д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч М. Амарсанаа ЗДТГ- ийн НХХ ахлах мэргэжилтэн С. …

  • 14 May

    Эрдэнэт хот гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөтэй боллоо

    Өнөөдөр Тахарын албаны Орхон, Булган аймгийг хамарсан долоодугаар тойрогт гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх өрөөний нээлт боллоо. Уг ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тахарын алба өөрийн албаны байранд нээж байгаа аж. Тахарын алба өмнө нь энэ чиглэлээр нийслэлд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн байранд тус тус нэг өрөөг тохижуулан ажиллуулж байгаа бөгөөд …

  • 14 May

    Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат АТГ-т шалгагджээ

    Аймаг, дүүргийг удирдаж байгаа эрхэм дарга нар АТГ-т шалгагдаж, улсын мөнгө төгрөг идэж уусан, авлигын хэрэгт холбогдсон нэр зүүдэг. Тэгвэл энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг ноён С.Насанбат энэ хэл амаас холуур тойрсонгүй. Сонгуулийн дараанаас л хууль бус томилгоо явуулсан, Улаанбаатараас баахан дарга нар томилсон, төсвийн мөнгөөр байр худалдаж авсан зэргээр хэвлэлийн “бай” болж байсан тэрбээр АТГ-т шалгагджээ. Аудитын шалгалтаар зөрчил илэрсэн …

  • 7 May

    Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв

    Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн …

  • 6 May

    Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр Төрийн ордонд болсон Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн боллоо. “Арвагар хээр” холбооноос Өвөрхангай аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин, Уянга, Хайрхан дулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяачид оролцож байна. Тус арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцлоо.