Итали улсын Андри хотод энэ сарын 05-наас 11-ны хооронд болсон Олон улсын таеквондогийн Өсвөрийн 12 дахь, Ахмадын 7 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Тус тэмцээнд оролцсон тамирчид маань өмнөх амжилтуудаа бататган хошой алт, мөнгөн медалийг хүржээ. Тодруулбал: Хатуу биет хугалах төрөлд К.СЕЙТХАН- АЛТАН МЕДАЛЬ, Тулааны төрөлд +80 кг Ц.ДАВААСҮРЭН- МӨНГӨН МЕДАЛЬ Өсвөр нас …
Tag Archives: спорт
September, 2016
-
21 September
“Петровис” ХХК-ийн Үндэсний сурын баг улсын дөрвөн тэмцээний хоёрынх нь түрүүг авчээ
Петровис” ХХК-ийн үндэсний сурын баг өнгөрсөн наймдугаар сарын 16-19-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон Үндэсний сурын холимог багийн Улсын аварга шалгаруулах харваа болон Баруун бүсийн чуулга харваанд амжилттай оролцлоо. Тэмцээнд тус баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол дараа нь зохиогдсон Баруун бүсийн чуулга цуваа харваанд спортын дэд мастер Пойлуурын Баярсайхан 32 онож, спортын дэд мастер Баяндүүрэнгийн …
-
20 September
Манай улсын хоккейчид олон улсын тэмцээнд түрүүллээ
Шайбтай хоккейн “HKAHC Invitational Amateur Ice Hockey Tournament” олон улсын тэмцээн Хонгконгод боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын хоккейчид эхний тоглолтодоо Макаод 2:1-ээр дийлдсэн ч удаах тоглолтод Японы шигшээтэй 1:1-ээр тэнцэн, Оманы багийг 3:0-ээр хожсон. Улмаар хамгийн сүүлчийн тоглолтодоо АНЭУ-ын шигшээг 5:3-аар хожиж аваргаллаа. Манай хоккейчдын түрүүлсэн олон улсын тэмцээний фото агшинг сонирхоно уу. eagle.mn
-
19 September
Паралимпын хаалтын ёслолын үеэр Италийн дугуйчинд хүндэтгэл үзүүллээ
Паралимпын наадмын хаалтын ажиллагаа өчигдөр “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Хаалтын ёслолын үеэр дуучид, бүжигчид тоглолтоо үзүүлж, ёслолын буудлага болсон нь алдартай цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлж байв. Үүний дараагаар бямба гарагт нас барсан Ираны дугуйчин Бахман Голбарнежадад хүндэтгэл үзүүлжээ. Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Филипп Крейвен үг хэлэхдээ “хаалтын ёслол уй гашуутай болж байна” гэлээ. Тэрбээр Паралимпын наадмын амжилтын тухайд “энэ наадам …
-
16 September
Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна
“Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.
-
14 September
МЖБХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улираан сонголоо
Монголын жүдо бөхийн холбооны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж байна. Тус холбооны Их хурал 10.00 цагаас эхэлсэн бөгөөд Токиогийн олимп хүртэл жүдогийн холбоог удирдах ерөнхийлөгчөө тодрууллаа. Уг Их хурлаас 2006 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашсан Х.Баттулгад итгэл үзүүлж, дараагийн олимп хүртэл улиран сонгохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгч, дасгалжуулагч нарыг сонгох юм байна. zaluu.com
-
14 September
ШШГБ-аас паралимпийн медальтан төрлөө
РИО2016 паралимпийн наадамд өрсөлдсөн ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхний оролтоор 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөсөн ч шүүгч тооцоогүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүгчид мөн л тооцсонгүй. Энэ жинд нийт 10 тамирчин өрсөлдсөнөөс АНЭУ-ын Х.Мохаммед 220 кг-аар алтан медалийн …
-
14 September
Э.Содномпилжээ хүрэл медалийн эзэн боллоо
РИО2016 паралимпийн наадамаас манай улсын тамирчидаас хоёр дахь удаагаа хүрэл медалийн эзэн тодорлоо. Эрэгтэйчүүдийн пауэрлифтингийн 88 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ хүрэл медалийн эзэн боллоо. Э.Содномпилжээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир спорт хорооны тамирчин юм. Тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.
-
13 September
Г.Эрхэмбаяр жиү жицү бөхийн Азийн аварга болов
Жиү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд Япон улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь нээлттэй зохион байгуулагддаг бөгөөд ази, европын 40 гаруй орны тамирчид оролцсон байна. Манай улсаас 18 бөх зодоглож, долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд үндэсний бөхийн аварга, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр түрүүлж Азийн …
-
9 September
Б.Ууганхүү паралимпээс хүрэл медаль хүртлээ
Рио-2016 паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Б.Ууганхүү хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр паралимпид оролцож байгаа монголын тамирчидын медалийн салхийг хагалж анхны медалийн эзэн боллоо.
-
7 September
Д.Отгондалайд “АПУ” ХК-ны хамт олноос RIVER STONE хотхонд 2 өрөө байр бэлэглэлээ
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “АПУ” ХК, Дорнод нутгийн хүү Отгондалайд маань өнөөдөр “АПУ” ХК-ны хамт олноос RIVER STONE хотхонд 2 өрөө байр өглөө. Оки маань 2014 оноос АПУ ХК-ийн тамирчин болсон бөгөөд тэр жилээ Инчион-2014 Азийн наадмын аварга,2015 онд Ази тивийн аварга,2016 онд РИО-2016 Олимпийн наадмын хүрэл медаль хүртэж МОНГОЛ түмнээ баярлуулсан билээ.Энэ бүгдээс харахад АПУ+ОКИ гэсэн хослол …
-
5 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Г.Мандахнаран болон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзав /бичлэг/
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, жудо бөхийн тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт боксын спортын тамирчин Д.Отгондалай нарыг болон олимпийн тэмцээнээс дуулиан дагуулсан чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай нарт баяр хүргэж, Монголын ард түмэн тэднээс улам …
-
1 September
Казахстаны Чимкент хотын удирдлагууд Г.Отгонцэцэгийг Ланд Круйзер Прадо болон нэг өрөө байраар шагналаа
“Рио-2016” олимпын наадмын анхны хүрэл медальт шавь Галбадрахын Отгонцэцэгийг маань Казахстан улсын Чимкент хотоос Ланд Круйзер Прадо жийп машин болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа. Хийсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлсэн Казахстан улсын Чимкент хотын удирдлагуудад баярлалаа. Г.Отгонцэцэгтээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, Токио-2020 олимпын наадамд аварга болохыг аүсэн ерөөе. Дараагийн олимп чинийх болно. Багш Дашжамцын Энхбаатар
August, 2016
-
31 August
Зүүн азийн анхдугаар наадамд Монгол – Тайвань хамтран ажиллана
МҮОХ-ний Ерөнхийлөгч Д. Загдсүрэн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нарыг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгч Хуан Куо Рун нь Тайваний Тайжүнь хотын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд энэ онд Улаанбаатар хотноо төлөөлөгчөөр томилогдон ирсэн байна. Тайжүнь хот нь Зүүн азийн Залуучуудын анхдугаар наадмыг 2019 онд зохион байгуулах бөгөөд …
-
29 August
Г.Мандахнаранд “Хүчит Чулуу” ХХК-аас 2 өрөө байр бэлэглэлээ
“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан Монгол түмнээ огшуулсан билээ. Тэрбээр хэдийгээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан боловч эргэлзээтэй шүүлтийн улмаас хүрэл медаль зүүх боломжоо алдсан юм. Харин Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнарангийн амжилтыг үнэлж Алтаар медаль цутгаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл