Tag Archives: спорт

September, 2019

  • 18 September

    “Эв нэгдэл дуатлон УАШТ” энэ Бямба гаригт зохиогдоно

    Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 …

  • 18 September

    Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа тодрууллаа

      Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон. 10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон …

  • 18 September

    ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тоглоно

    ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  …

  • 17 September

    Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа АНУ-ын бөхөд ялагдлаа

    Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн  өнөөдөр /2019.09.17/эхэллээ. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан боллоо. Манай дөрвөн бөх өнөөдөр барилдсанаас гурав нь тэмцээнээ дуусгаад байсан. Хамгийн сүүлд барилдсан эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан. Дараа нь шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн …

  • 17 September

    “Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

    Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг  энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, …

  • 17 September

    ДАШТ: Э.Сумъяа эхний тойрогт яллаа

    “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна. Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа. Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, …

  • 17 September

    Б.Номин-Эрдэнэ шатрын Их мастер боллоо

    Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна. Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй …

  • 16 September

    Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

    Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо энэ  сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.  Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байгаа аж. Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр  тамирчинтай оролцож …

  • 14 September

    Ерөнхийлөгч Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Та бүхэнд “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, …

  • 14 September

    Жүжигчи А.Өнөржаргал жюү жицү бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ

    Жюү жицү бөхийн төрлийг сонгож, спортоор хичээллэхэд оройтдоггүйг нотлон харуулсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, “Гаруда академи”-ийн тамирчин А.Өнөржаргал Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.09.13/ эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт,  …

  • 14 September

    Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр  Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа …

  • 13 September

    Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхэллээ

    Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин …

  • 13 September

    Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

    Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд болсон тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорч шилдгүүдээ тодрууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн …

  • 12 September

    Д.Мөнхбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Герман улсад үргэлжилж буй буудлагын ахмадын ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван тамирчин түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …