Tag Archives: спорт

January, 2020

  • 27 January

    Герман дасгалжуулагч Ханс Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө

    Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Монголын Хөлбөмбөгийн Холбоо герман мэргэжилтэнтэй нэг жилийн хугацаанд эхний гэрээг хийсэн юм. 2017 – 2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий …

  • 23 January

    “Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ

    Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-нд боллоо. “Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс …

  • 21 January

    Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс  нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.  Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал  нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо.  Энэ сарын …

  • 18 January

    “Лозанн-2020”: Монголын цаначид өнөөдөр уралдана

    “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ. MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.

  • 18 January

    “Туухай өргөлт 2020” тэмцээнээс Ө.Рагчаадорж хүрэл медаль хүртлээ

    “Туухай өргөлт 2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Монгол улсын хэмжээнд туухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр …

  • 17 January

    “ТОКИО-2020”: Олимпын тамирчдыг улсын төсвөөс дэмжинэ

    Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана. Энэхүү гэрээний …

  • 3 January

    Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилт тогтоолоо

    ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилтын эзэн боллоо.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад БҮРТГЭЖЭЭ. “Хүч” спорт хороо, …

  • 3 January

    Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцоно

    БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо энэ сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд “Сутайн бор” клубын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн, тус  клубын тамирчин, спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй …

December, 2019

  • 30 December

    Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит …

  • 21 December

    Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо

    Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос хамтран зохион байгуулсан “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд 120 тамирчин оролцож, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрыг Г.Агархорол, дэд байрыг Ч.Батзаяа, удаах байрыг С.Түмэнбаяр, Б.Энхмандах, Г.Эрдэнэбаяр нар хүртэв. Эмэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Д.Мөнхсайхан, дэд байрт Б.Оюунбилэг, гутгаар байрт Г.Бямбарагчаа шалгарсан юм.“Шатар …

  • 18 December

    Ц.Сүхбат “Final-2019” тэмцээнд түрүүллээ

    Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээн 12-р сарын 9-13-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр боллоо. Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.Тойргийн журмаар өрсөлдөн дүнгээ гаргахад “Хасу-Мегастарс” клубийн тамирчин …

  • 13 December

    Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд боллоо

      Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо. Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм. Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа.

  • 11 December

    Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс О.Есүгэн, Л.Алтанцэцэг нар алтан медаль хүртлээ

      Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа. Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  О.Есүгэн, 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн  жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол …

  • 10 December

    Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21.000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, …

  • 10 December

    Дифлимпийн наадамд оролцох Монголын тамирчдыг үдлээ

    Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд эх орноо төлөөлөн шатарын таван тамирчин, нэг дасгалжуулагч, орчуулагч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн …