Олон Улсын Уулчдын Холбоо (UIAA – International Climbing and Mountaineering Federation)-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11-р сарын 1-3-ны хооронд Кипр улсын Ларнака хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ерөнхий ассамблейд Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Ерөнхийлөгч Буяагийн Тулга, Дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцлоо. Энэ жилийн Ерөнхий ассамблейгаар Холбооны 21-р …
Tag Archives: спорт
November, 2019
-
5 November
Олон улсын парламентын гишүүдийн шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг түрүүллээ
ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ. ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны парламентын 50 гишүүн оролцсон …
-
4 November
Москвагийн биеийн тамирын их сургуулийн “Хүндэт доктор” цолыг Монгол хүн анх удаа хүртлээ
ОХУ-ын Москва хотын Биеийн тамир, спорт, залуучууд, аялал жуулчлалын их сургуульд Монгол Улсын биеийн тамир, спортын дээд боловсролын боловсон хүчнийг 1950-аад оны дунд үеэс бэлдэж эхэлсэн түүхтэй билээ. Тус их сургуулийг манай улсын нэрт дасгалжуулагч, багш нар төгсөн гарсан юм. Заримыг нь товч дурдвал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзод, Б.Жигжидсүрэн, Б.Ганбат, Л.Ундралбат, гавьяат багш доктор профессор Г.Лхагвасүрэн, Монголын Улсын Хөдөлмөрийн …
-
4 November
“Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т усан спортын баг тамирчид хамрагдана
Азийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм. Тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн …
-
3 November
“Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинар”-т сэтгүүлч Э.Энхбаяр оролцоно
Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна. Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах Долоо дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох …
October, 2019
-
30 October
FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо
Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо /FIBA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав FIBA 3х3 Комиссын гишүүнээр сонгогджээ. Түүнд Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг тань үнэлэн FIBA 3х3 Комиссын гишүүнээр 2019-2023 онуудад дөрвөн жилийн хугацаатай томилсныг албан ёсоор …
-
28 October
Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо зохион байгуулагдсан “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв. Тус наадмын боксын төрөлд гавьяат дасгалжуулагч А.Гантулга, дасгалжуулагч Ж.Отгонбаяр тэргүүтэй эрэгтэй 7, эмэгтэй 3 тамирчин хүчээ сорьсноос ОУХМ Х.Энх-Амар мөнгөн медаль, ОУХМ Х.Энхмандах, Э.Шинэбаяр нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. Энэхүү наадамд БХЯ-ны “Алдар” спорт …
-
26 October
Дэлхийн цэргийн наадамд 82 тамирчин өрсөлдөж байна
БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан “Алдар” спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ. …
-
25 October
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ОХУ, АНУ-ын багтай “В” хэсэгт багтав
Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм. Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав. …
-
25 October
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ
Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна. Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлсэн бол ОУХМ Г.Хэрлэнцэцэг 589 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү дэлхийн спортын VII наадамд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд хамтдаа зогсож Монгол Улсын Төрийн дууллыг …
-
24 October
Туйванч Б.Хонгорзул Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Пёнчан хотноо 10 дугаар сарын 19-27-нд хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ тэмцээнд 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бөгөөд түүний жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.
-
23 October
С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Үхань хотноо Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн төрөл даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн …
-
22 October
ОБЕГ-ын алба хаагчид “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно
БНХАУ-ын ЖинМин хотноо зохион байгуулагдах “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн 11 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн …
-
22 October
“Таван толгой түлш” компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан “Таван толгой түлш” компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа …
-
18 October
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн “Токио-2020”-д оролцох зардлыг Фүжи хот хариуцна
Паралимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж ярилцсаны үр дүнд “Токио-2020” паралимп хүртэл манай тамирчныг дэмжин, хамтарч ажиллахаар болсон байна. Монголын тамирчныг дэмжин ажиллах асуудлыг баталгаажуулж, талууд …