Tag Archives: спорт

December, 2021

  • 6 December

    Зуун буудалт даамын оюутны улсын аваргууд шалгарлаа

    Зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Монголын үндэсний их сургуулийн байранд болж шилдгүүдээ шалгаруулав. Энэхүү 14 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 20 их, дээд сургуулийн эрэгтэй 28, эмэгтэй 24 даамчин өрсөлдлөө. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Дэлхийн даамын холбооны мастер цолтой 2, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 8, дэд мастер …

  • 6 December

    ОУХМ Б.Шоовдор 3000 ам. долларын шагнал хүртэнэ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад манай улсаас цорын ганц бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий …

  • 6 December

    Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннист бүртгэлээ

    Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннисийн номонд бүртгэжээ. Ингэснээр тэрээр Геннисийн долоон батламжтай болж байгаа юм байна. Тодруулбал, тус таван дээд амжилт нь дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сумо бөхийн замналынхаа турш 1887 ялалт байгуулсан, дээд зиндаанд 1093 удаа давсан, макүчи зиндаанд нэг ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн, ёкозүна цолтой 84 тэмцээнд барилдсан зэрэг юм. Хакүхо М.Даваажаргал …

  • 6 December

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод зохиогдсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөж 244 кг шахаж мөнгөн медаль хүртсэн байна. Паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 3 дахь оролтоороо 250 кг-ыг шахаж амжилттай өргөсөн боловч шүүгчид тооцоогүй байна.

  • 3 December

    Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

    Бээжингийн өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж байгаа цанын тамирчид Швейцарт бэлтгэлээ базааж байна. Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж байгаа юм. Манай цаначид арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Тухайлбал, 12-р сарын 3-5-ний өдрүүдэд Олон улсын цанын холбооны цуврал тэмцээнд оролцох …

  • 3 December

    Э.Бадар-Ууган:Нэгдүгээр сарын 15-нд олимпод оролцох тамирчдын эрх эцсийн байдлаар баталгаажна

    БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Улаанбаатар хот дахь салбараараа дамжуулан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас ярилцлага авлаа. Ярилцлагын агуулга удахгүй болох Бээжингийн өвлийн олимпын талаар байв. –Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улс хэдэн тамирчинтай оролцох вэ? -Одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзлоо хангаад байна. Тэшүүр, цана, биатлоны тамирчид маань олон улсад бэлтгэлээ ханган, олимпын эрхийн тэмцээн уралдаанд оролцож …

  • 3 December

    ОУХМ Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар УАШТ-д хамгийн олон удаа түрүүлжээ

    Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучуудын УАШТ-д хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн хоёрхон тамирчин бий. Тэд Баянхонгорын аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул, Өлзийсайханы Пүрэвсүрэн нар юм. Тэдний ард ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бүрнээбаатарын Нямгэрэл нар өсвөр үе, залуучуудад нийт …

  • 3 December

    “Токио-2020” олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа

    ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад …

  • 1 December

    Азийн хүүхдийн наадам спортын 19 төрлөөр зохиогдоно

    Азийн хүүхдийн 7-р наадам 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Владисвосток хотноо болно. Уг наадам оролцох улс орнуудын багийн ахлагч нарын семинар Владивостокт болж, наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Эдгээр мэдээллээс багцлан хүргэе.                      Өргөжин тэлж буй Владивосток ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог Азийн хүүхдийн спортын наадам 1996 онд орчин үеийн олимпын …

  • 1 December

    Омикрон хувилбарын тархалтаас болж өвлийн олимпыг хойшлуулахгүй

    Коронавирусийн мутацлагдсан хувилбар болох омикрон одоогоор 19 оронд бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Японд бүртгэгдсэний дараа тус улс нэг сарын хугацаатай хилээ хаах шийдвэр гаргав. Мөн Швейцарын Люцерн хотноо энэ сарын 11-нд эхлэх байсан өвлийн Универсиад наадам тус вирусийн тархалтаас болж цуцлагдсан билээ. Гэхдээ омикрон хувилбарын тархалтаас болж хоёрдугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпын наадам цуцлагдах хэмжээнд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа …

November, 2021

  • 29 November

    Жүдо бөхийн Их дуулга тэмцээнийг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд …

  • 29 November

    Жүдо:Ё.Басхүү, Б. Хорлоодой, Л. Энхрийлэн нар хүрэл медаль хүртлээ

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Будапешт-2021 насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн …

  • 23 November

    “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаанд харцага Б.Цэдэнсодном түрүүллээ

    Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрсөн Бямба гаригт Монгол Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном долоо даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын …

  • 19 November

    “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана

    Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Үүний хүрээнд “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болов. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн …

  • 17 November

    Т.Цэнд-Аюуш жюү жицүгийн дэлхийн аварга болов

    Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu Championship-2021” тэмцээний хөх бүсний “Мастерс 1” ангиллын эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Т.Цэнд-Аюуш аваргын алтан медалийн эзэн болов. Мөн эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Н.Чаминтуяа мөнгө, Булган аймгийн Орхон сумын харьяат тамирчин Б.Батжаргал “Мастерс 2” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд барилдаж хүрэл, “Мастерс 4” ангиллын …