Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах …
Tag Archives: спорт
June, 2022
-
23 June
Өнөөдөр олимпын өдөр тохиож байна
Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болсон билээ. Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс Олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга …
-
23 June
“BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгууллахаар төлөвлөн ажиллаж байгаагийн нэг болох “BUSINESS CUP 2022” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг МҮХАҮТ-ын гишүүд бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулна. Уг тэмцээн нь “FIFA World Cup Qatar 2022” угтсан гэдэг утгаараа 32 баг цомын төлөө өрсөлдөх бөгөөд Бизнесийн байгууллагуудын дундах …
-
23 June
Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын хүрэл медальтан боллоо
Бишкект болж буй “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд 73-р сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр тэгшитгэлд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагдсан. Медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар шагналын тавцанд зогслоо.
-
21 June
Залуу тамирчид явган аялал хийлээ
Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Тамирчин төвтэй төсөл” хөтөлбөр нь амралтын өдрөөр амжилттай үргэлжилж дууслаа. Хөтөлбөрийн сүүлийн өдөр олимпын төрлийн спортын тамирчид Манзушир хийдээс Цэцэ-гүн оргил гэсэн маршрутаар явган аялал хийв. Баг тамирчдыг “Рио-2016” олимпын хүрэл медальт, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, “Рио-2016” олимпын оролцогч Б.Дөлгөөн, “Бээжин-2022” өвлийн …
-
21 June
“Улаанбаатар их дуулга-2022”тэмцээнд Монголын 56 тамирчин оролцоно
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны …
-
21 June
Чөлөөт бөх:”Бишкек-2022″ААШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 2022 оны “U-17”, “U-23” хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 19-26-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект хотод зохиогдож байна. “Бишкек-2022” U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын эмэгтэй тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний эхний өдөр охидын 69 кг-ын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа …
-
20 June
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион …
-
17 June
2023 оны Дэлхийн элсний наадам Балид болно
“Дэлхийн элсний II наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд дэлхийн шилдэг наран шарлагын газар болох Балид зохиогдоно” хэмээн Индонезийн ҮОХ-ноос мэдээллээ. 2021 оны аравдугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбооны (ANOC) Ерөнхий ассамблейгаар наадам зохион байгуулах эрхийг Индонезид өгсөн. Улмаар Индонезийн ҮОХ Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр Бали аралд зохион байгуулахаар шийдсэн байна. Наадмыг залгуулаад, наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд …
-
16 June
Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Д.Жаргалсайханыг томилов
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томиллоо. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Жаргалсайхан БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард …
-
13 June
Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо
Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан …
-
13 June
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван сарын турш амжилттай өрнөж, шилдгээр шалгарсан хүмүүс шагналаа гардаж авлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Боловсролын …
-
13 June
Усан спорт сонирхогчдын холбоог “Алтан од” одонгоор шагнав
Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр хөндлөнгийн ажиглагчаар оролцов. Хурлаар МУССХ-ны дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлав. Хурлын үеэр болсон сонгуульд холбооны Ерөнхийлөгч П.Батсайхан улиран сонгогдов. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр бүрдүүллээ. МУССХ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус холбоог МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулж …
-
6 June
Монголын Үндэсний Олимпын хороо хашаагаа буулгаж, олон нийтэд нээлттэй ногоон орчин байгуулах ажлыг эхлүүллээ
ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй. Монголын Үндэсний Олимпын хорооны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран эхлүүллээ. Үүний хүрээнд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан …
-
6 June
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар ГХ-ны сайд Б.Батцэцэг томилогдов
2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов. Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өглөө. Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна. Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл