Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл энэ сарын 28-ны өдөр хуралдаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямын ёс зүйн асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргажээ. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн: А. Өвөрхангай аймгийн …
Tag Archives: спорт
July, 2023
-
28 July
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, үндэсний их баяр наадамд хамгийн олон буюу 11 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр зодог тайллаа. Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр …
-
24 July
Хорлоогийн Магван агсны нэрэмжит боксын тэмцээн эхэллээ
“Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч агсан, спортын мастер, дэд хурандаа Хорлоогийн Магваны нэрэмжит боксын тэмцээн өнөөдөр “Алдар” спорт хорооны “А” зааланд эхэллээ. Бага нас, өсвөр, залуучуудын ангиллаар зохиогдож буй энэхүү тэмцээнд 22 байгууллагын 118 тамирчин өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн өсвөр, залуу боксчид оролцохоор хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг спорт …
-
20 July
Жюү жүци: Э. Батболд алтан медаль хүртлээ
Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо …
-
19 July
Жюү-жицүгийн ДАШТ-д 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байна
Жюү-жицү бөхийн ДАШТ энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тэмцээнд 50 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нээлтийн арга хэмжээнд оролцохдоо өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулж буй Монголын жюү-жицүгийн холбоонд баяр хүргэж, нийт оролцогчдод амжилт хүслээ. Холбооны зүгээс Монгол наадмыг тохиолдуулан зуны дэлгэр цагт тэмцээнээ зохион байгуулсан нь гадаадын тамирчид, зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчлах …
-
19 July
“AFC CUP” тэмцээнд “Улаанбаатар” клуб оролцоно
Азийн хөлбөмбөгийн холбоо нь “AFC CUP” тэмцээнд өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан АХБХ-ны гишүүн холбоодод тус тэмцээнд оролцох багийг тодруулах шаардлага бий болсон. Үүний хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 06-р сарын 30-ны хурлаар 2023/2024 оны “AFC CUP” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 2021/2022 оны Моби Дээд лигийн аварга “Хаан Хүнс-Эрчим” болон 2022/2023 оны Моби Дээд Лигийн аварга “Улаанбаатар” клубүүдийн хооронд тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. …
-
19 July
“Бали-2023” Дэлхийн элсний наадам цуцлагдлаа
Наймдугаар сарын 5-нд Индонезийн Бали аралд Дэлхийн элсний II наадам эхлэх товтой байв. Гэвч Индонез улс наадмыг зохион байгуулах боломжгүй болсноо мэдэгдсэн байна. “Индонезийн ҮОХ Дэлхийн элсний наадмыг зохион байгуулах боломжгүй болсонд үнэхээр харамсалтай байна” хэмээн Үндэсний олимпын хороодын холбооноос (ANOC) мэдэгдэв. Тус улсын Засгийн газар шаардлагатай төсөв мөнгийг гаргаж өгөөгүй тул наадам зохион байгуулах амлалтаасаа буцахаас аргагүйд хүрснийг …
-
18 July
Жюү жицү:ОУХМ М.Сугар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна. “Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар не-ваза төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. ОУХМ Мягмарын Сугар 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн …
-
10 July
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна
Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс …
June, 2023
-
15 June
3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно
“Mayor’s Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээнийг зургаадугаар сарын 16, 17-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна. Тус тэмцээн нь “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээнд дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, …
-
5 June
ОУХМ Т. Тулга “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь АЛТАН медалиа хүртлээ
“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны …
-
5 June
Чөлөөт бөх:Г.Ганхуяг МӨНГӨН медаль хүртлээ
Кыргызстаны нийслэл Бишкект зургадугаар сарын 1-4-ны өдрүүдэд бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд боллоо. Хамгийн сүүлийн барилдааныг 92 кг-ын жинд “U23” насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг 7:1-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг 5:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд …
-
5 June
Архангай аймгийн баг Алтан цомын эзэн боллоо
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо. Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, …
-
2 June
Х.Ундрам ДАШТ-д оролцох эрхээ авлаа
Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөх бөгөөд 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байв.
-
2 June
Уран сайхны гимнастикийн ААШТ: Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө
Филиппиний нийслэл Манилад уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнгөрсөн жил Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Хашбатын Ундрам 73.600 оноогоор насанд хүрэгчдийн олон төрөлтийн шигшээд шалгараад байна. “All-Around”-ын финал өнөөдөр болох бөгөөд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгараад байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл