Tag Archives: спорт

May, 2021

  • 18 May

    Р.Гантөгс “Токио -2020” олимпын бамбарын буухианд оролцоно

    Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа. Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд Фүкүшимад болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон …

  • 17 May

    Б.Буджаргал зургаа хоногийн гүйлтэд долоо дахь удаагаа аварга боллоо

    АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16 ны хооронд 6 өдөр, 6 шөнийн 144 цагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнд Олон өдрийн гүйлтийн 6 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж ялалт байгууллаа. Тэрээр RAW VEGAN хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж, Монгол Улсын …

  • 14 May

    Жүдо:Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорлоо

    Унгар улсын нийслэл Будапешт хотын “Ласло Паппа”-н нэрэмжит ордонд ирэх зургадугаар сарын 6-наас 13-ний өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Зуны олимпын өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй …

  • 13 May

    Монголын баг тамирчид “Токио-2020”олимпын наадамд оролцох 30 эрхтэй болоод байна

    Япон улсын Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.05.12-ны өдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол: 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр болзол …

  • 13 May

    Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2021.05.12) Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа …

  • 12 May

    “Токио 2020” олимпын тэтгэлэг олголоо

    “Токио 2020” олимпын наадмын хөтөлбөрт багтсан, олимпын спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпын наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпын Хорооноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд Олон улсын спортын холбоотой …

  • 11 May

    Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртлээ

    Монголын Хөл бөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагаа, МХБХ-ны санаачилсан төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг Ганболдын Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртлээ. Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болж байсан Г.Ганбаяр ийнхүү томоохон лигээс медаль хүртсэн анхны Монгол хөл бөмбөгчин боллоо. Ингэснээр “Пушкаш Академи”-ийн 1-р баг ирэх улиралд …

  • 10 May

    Чөлөөт бөх:ОУХМ Х.Болортуяа “Токио-2020” олимпын эрх авлаа

    “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд “Токио-2020”зуны олимпын наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов. Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины …

  • 10 May

    Бокс:ОУХМ О.Есүгэн алт, Л.Алтанцэцэг мөнгө, Б.Мишээлт хүрэл медаль хүртлээ

    Чех улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулагдсан 51 дэх удаагийн  “Гранпри” олон улсын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооны тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тодруулбал, ОУХМ О.Есүгэн 57 кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг 51 кг-ийн жинд мөнгө,  ОУХМ Б.Мишээлт 69 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ. Тамирчид ХБНГУ-д кубын шигшээ багтай хамтран бэлтгэл хийх …

  • 7 May

    Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрх авлаа

    Болгарын нийслэл Софи хотноо “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн болзол хангалаа. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь …

  • 4 May

    Олимпт амжилт гаргахаар чармайж явна

     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах ахлагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, хөнгөн атлетикийн марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Цэвээнравдангийн Бямбажавын спортын тавцанд гаргаж буй амжилтын талаар онцлон дурдья. Ахлах ахлагч Ц.Бямбажав 1990 онд Увс  аймгийн Өлгий суманд төрсөн. 1999-2009 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн Ерөнхий боловсролын “Шинэ-Ирээдүй” цогцолбор сургуулийг, 2010-2015 онд ҮБТДС-ийг Хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагч багш …

April, 2021

  • 30 April

    Ираны жүдо бөхийн холбоонд дөрвөн жилийн хориг тавьжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаатай хаслаа. Учир нь 2019оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саиед Моллайг Израилийн тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагд гэж шаардаж, түүний гэр бүлийг барьцаалсан юм. Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Саиед Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ. Ираны засгийн газрын энэхүү үйлдлийг Олон …

  • 29 April

    Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд манай 5 бөх оролцоно

    “Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан улсыг манай улсын чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм. Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн …

  • 29 April

    Б.Амарзаяа Олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Энэ жил 22 нас хүрч буй Б.Амарзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдсанаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг …

  • 25 April

    Монголын баг тамирчид “Токио-2020”олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна

    Япон улсын Токио хотноо 2021 оны 7-р сарын 23-нээс наймдугаар сарын 8-ний өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021 оны 8-р сарын 24 ний өдрөөс есдүгээр сарын 5-ний өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 26-н эрхийн болзол хангаад байна. Одоогоор эрхийн болзол хангасан тамирчдыг танилцуулбал: ЧӨЛӨӨТ БӨХ …