Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпын XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ. ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв. Үүнд: -“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм …
Tag Archives: спорт
August, 2021
-
3 August
Чөлөөт бөх:Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав
Өнөөдөр “Токио-2020” эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах …
-
3 August
Чөлөөт бөх:Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Лаис Нунес нарын ялсантай …
-
3 August
Олимпын эрх өвөртөлсөн Онцгой бүсгүй
Олимпын тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, алдар нэрээ дуудуулах нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Энэ л мөрөөдлийнхөө үзүүрээс атган, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, дэд ахлагч, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өнөөдөр буюу 03-нд олимпын дэвжээнээ зодоглоно. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Болгар улсын нийслэл Софид болсон олимпын наадмын …
-
3 August
Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно
Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа, эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Х.Болортуяа Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт …
-
3 August
Чөлөөт бөх:С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Риогийн олимпын эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай С. Батцэцэг ялж байв. Харин энэ удаа нигери бөх С.Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад …
-
2 August
Хүндийн өргөлт:МУГТ М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ
Хүндийн өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай …
-
2 August
Чөлөөт бөх:Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдана
Токио-2020 олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа маргааш эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ. Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финальд шалгарч, Токиогийн олимпын эрхээ авсан. 2017 онд …
-
2 August
Хүндийн өргөлт:М.Анхцэцэг 110 кг өргөлөө
Хүндийн өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 …
-
2 August
Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 кг-ыг өргөлөө
Хүндийн өргөлтийн +87 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг-ын амжилт (87+116 кг) үзүүллээ. Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм …
-
2 August
Чөлөөт бөх:МУГТ С.Батцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийв. МУГТ С.Батцэцэг 1/4 шигшээд 2019 оны ЕАВШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар яллаа. Ингэснээр С.Батцэцэг үдээс хойш 17:15 минутад хагас шигшээд Нигери, Кыргызстаны бөхчүүдийн ялсантай барилдахаар боллоо. payday loans are short-term loans …
-
2 August
Америкийн Нэгдсэн улс медалийн тоогоор хоёрдугаарт бичигдэж байна
Наймдугаар сарын 1-ний байдлаар “Токио-2020” зуны олимпын 32-р наадмаас 76 улс медаль хүртжээ.Нэг мөнгө, хоёр хүрэлтэй манай улс 59-д бичигдэж байна. Медалийн чанараар тэргүүлж буй арван улсыг жагсаавал: 1.БНХАУ-24 алт, 14 мөнгө, 13 хүрэл 2.АНУ-20 алт, 23 мөнгө, 16 хүрэл 3.Япон-17 алт, 5 мөнгө, 9 хүрэл 4.Австрали-14 алт, 3 мөнгө, 14 хүрэл 5.ОХУ-12 алт, 19 мөнгө, 13 хүрэл 6.Их Британи-10 …
-
2 August
Хүндийн өргөлт:Э.Билэгсайхан 87 кг өргөлөө
“Токио-2020” олимпын хүндийн өргөлтийн тэмцээн Tokyo international forum-д болж байна. Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт Эрдэнэбатын Билэгсайхан дэвжээнд гарч огцом өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Манай тамирчин эхний хоёр ( 86 кг, 87кг) гүйцэтгэж чадаагүй. Харин гурав дахь оролтоор 87 кг-ийг өргөж чадлаа. Удахгүй түлхэлттэй өргөлт эхлэх бөгөөд Э.Билэгсайхан эхний оролтоо 107 кг-аар захиалсан. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com …
-
2 August
Чөлөөт бөх:МУГТ С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа
Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа хийлээ. Энэ жинд зодоглосон МУГТ С.Батцэцэг эхний барилдаанаа Францын К.Ларрокийн эсрэг хийв. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай франц бөх барилдааны явцад С. Батцэцэгийн мэхнүүдийг маш сайн хориглож, оноо алдахгүй тэсээд байв. Харин манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган …
-
2 August
Буудлага:Э.Даваахүү 23-р байрт орлоо
Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдаж байна. Энэ төрөлд цэц сорьсон манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байв. Тэгвэл өнөөдөр сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23-т бичигдлээ. Тэрбээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авсан. Харин удаах 10 суманд 89 оноо авчээ. Улмаар дөрвөн …