Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс ес дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Токио-2020” зуны Паралимпийн XVI наадмыг зoхион байгуулах гэж байна. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпийн хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпийн XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын төрлөөр анх удаагаа оролцож байгаа аж. Паралимпийн XVI наадамд оролцох Монгол …
Tag Archives: спорт
August, 2021
-
23 August
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гавьяат тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ
Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг хүндийн өргөлтийн тамирчин, олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийн өргөлтийн спортыг “Парис-2024” олимпын наадамд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдох хүндийн өргөлтийн ДАШТ-д …
-
20 August
Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б. Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялсан. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос …
-
20 August
М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. ДАШТ-д зодоглосон 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер М.Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өчигдөр үдээс өмнө дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн …
-
20 August
Паралимпийн наадамд оролцох баг тамирчид Токио хотыг зорилоо
“Токио-2020” паралимпийн наадамд оролцох тамирчдын эхний баг өнөөдөр Япон улсын Токио хотыг зорилоо. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьж байна. Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпийн …
-
19 August
МҮОХ: Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн өдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж, мөнгөн урамшуулал олгосон
“Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, жүдоч Сайед Моллайгийн ярилцлагатай холбоотойгоор Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос ТАЙЛБАР хийлээ. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. Олимпын мөнгөн медальт Сайед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе. Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа …
-
19 August
Ц.Шаравжамц:Сайед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллайтай холбоотой асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр /2021.08.19/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн …
-
19 August
Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд оролцоно
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ. “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох …
-
19 August
Чөлөөт бөх:Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана
2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б. Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр /2021.08.19/алтан медалийн төлөө барилдана. 55 кг-д …
-
16 August
Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп 3 өрөө байр бэлэглэлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин …
-
13 August
Чөлөөт бөх: Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 тамирчин зодоглоно
Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Уфа хотод зохион байгуулагдах залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зорилоо. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 …
-
10 August
Чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид маргааш эх орондоо ирнэ
“Токио-2020” Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй.Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23 цагийн үед эх орондоо газардана. Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн …
-
10 August
“ТОКИО-2020”: Монголын багийн амжилтыг илэрхийлэх баримтууд
“Токио -2020”зуны XXXII олимпын наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө. Ингээд “Team Mongolia”-г тойрсон онцгой содон баримтуудаас хүргэе. Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа Олимпод оролцсон нь онцгой амжилт болов. Таеквондочид эрхээ авахад ойрхон байсан, туялзуур …
-
9 August
“Токио-2020”: Монгол Улс медалийн тоогоор 71-р байранд бичигдлээ
Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII олимпын наадам амжилттай явагдаж, өчигдөр /2021.08.08/хаалтаа хийлээ. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн …
-
6 August
Чөлөөт бөх:Б.Хонгорзул тавдугаар байрт шалгарлаа
“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Баянхонгор аймгийн 20 настай тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орлоо. Дэлхийн томчуудтай анх удаа тэр дундаа олимпын дэвжээнд нүүр туллаа. Дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр лидер, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа гар зөрүүлж, аргагүй туршлага …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл