“Токио 2020” олимпын наадамд оролцох Хятад улсын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 14-ны өдөр байгуулагдлаа. Үүнээс 431 тамирчин Хятадын багийг төлөөлөн олимпын наадамд өрсөлдөнө. Хятадын хувьд түүхэндээ спортын наадамд хамгийн томоохон төлөөлөгчийн баг бүрдүүлсэн тохиолдол болж байгаа юм. Төлөөлөгчийн багийнхны вакцинжуулалт 99.61 хувьд хүрчээ. Хятадын 28 мужаас хүрэлцэн ирсэн 431 тамирчдаас 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин юм.“Токио-2020” олимпын наадамд …
Tag Archives: спорт
July, 2021
-
15 July
Фото:Эмэгтэй сагсчид эрчүүдтэй тоглон, бэлтгэлээ базааж байна
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын бэлтгэлээ Хандгайтад базааж буй. Манай охид бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж. “Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод …
-
14 July
Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ
Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ. ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …
-
14 July
“Токио-2020” олимпын тамирчдын тосгон зочдоо хүлээн авч эхэллээ
“Токио-2020” олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авлаа. Нээлтийн ажиллагаа тун даруухан болж, журам ёсоор хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй үүднээс нь буцаав.Коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журам гаргасан юм. “Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид …
-
14 July
Токио-2020:Халдвар тархах эрсдэл өндөр байгааг Хятадын тамирчид анхааруулав
Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Япон улсын Токио хотод очсон байна.Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ. Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй хамт байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн хэлжээ. Тэрбээр энэ байдлыг …
-
13 July
Анх удаа олимпод оролцох эмэгтэй тамирчдын тоо эрэгтэйчүүдийнхээс илүү гарлаа
Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм. Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүх …
-
13 July
“Токио олимп сан”-гийн цомыг Алтай таван богдод хүргэлээ
“Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр …
-
11 July
“Токио-2020” олимпд оролцох чөлөөт бөхийн багт хувцас хэрэгслийг нь гардууллаа
Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 12хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах …
-
9 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдад амжилт хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ. “Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм. Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр …
-
9 July
Гүйгч Б.Болдбаатар Төв аймгийн Баянцогт суманд иржээ
Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт хүрсэн бол долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ. Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50км зам …
-
9 July
“Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд шигшээ багийн зургаан тамирчин оролцоно
Токио 2020 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улс анх удаагаа Олимп-ийн эрх авсан билээ. Олимпд бэлтгэх шигшээ багийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 онд эцсээр байгуулж COVID 19 хүндрэлийн зарим үед бэлтгэл тасарсан ч өөрсдийн бүх нөхцөл бололцоогоор бэлтгэл сургуулилтаа хангасаар байна.Олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах 3х3 холбооны журам нь тухайн тамирчны бэлтгэлийн ирц, бэлтгэл бүрийн статистик үзүүлэлт, …
-
8 July
“ТОКИО-2020” олимпын наадамд оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа
Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпд оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын …
-
8 July
Жүдо бөх:Саид Моллай шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна
Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпын бэлтгэлдээ орлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн …
-
8 July
“Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо
Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг “Токио-2020” олимпд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал …
-
7 July
С.Ядамдорж “Токио-2020” олимпын эрх авлаа
Япон улсын Токио хотноо наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор 9 эрхтэй боллоо. Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7-р байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7-р байрт шалгарсан …