Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо. Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна. Саудын Араб улс тус …
Tag Archives: спорт
October, 2022
-
3 October
“Ташкент-2022”: Жүдо бөхийн ДАШТ-д Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглоно
Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээнд 87 улсын 584 (эрэгтэй 315, эмэгтэй 269) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл …
September, 2022
-
27 September
“Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Томас Жолли томилогдлоо
“Парис-2024” олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байна. Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ. Францчууд улсад нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай …
-
26 September
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ
Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
-
22 September
Бүх ард түмний спортын наадамд Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг тэргүүлэв
Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн энэ сарын 9-18-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Дүн гарахад дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алт, нийт 101 медальтайгаар тэргүүллээ. Чингэлтэй, Баянгол дүүргүүд 57, 55 медальтайгаар удаалав. Аймгуудаас Хэнтий 23 алт, нийт 49 медаль хүртсэн амжилтаар өнгөлж, Орхон, Увс, Хөвсгөл …
-
21 September
Чөлөөтийнхөн эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов
Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд монголчууд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос 11-р байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-ын Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, …
-
21 September
Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN боллоо
Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ. Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, …
-
21 September
Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ
Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, наадмаар улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Манай бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан. Улмаар …
-
15 September
Чөлөөт бөх:ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ
“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх бөх байх болно гэдгээ харууллаа. Түүнчлэн …
-
15 September
Л.Оюун-Эрдэнэ:2024 оны Парисын олимпод оролцох тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө. Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай. Олимпод бэлтгэх үндэсний …
-
12 September
Буудлага:Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа нар түрүүлэв
Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлага спортын 10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдэд 23 тамирчин цэц мэргэнээ сорив. Эрэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн тамирчин Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн бол мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчинн Н.Баяраа хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд …
-
2 September
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн ОКТАГОН дахь анхны тулааны тов зарлагдлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг жүдогийн дэвжээнээс “зодог тайлсан” ч холимог тулааны төрөлд хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотноо байрладаг “Jackson Wick MMA Academy”-д хийж байгаа билээ. М.Уранцэцэгийн октагонд хийх анхны тулаан есдүгээр сарын 10-нд товлогдлоо. М.Уранцэцэг PFC ( Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг-ийн жинд amateur championship цол, …
-
1 September
Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн ААШТ-д оролцоно
Монголын сагсан бөмбөгийнхөн нэгдэн нийлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор гадагшаа тэмцээнд явж чаддаггүй, хагаралтай байсан үе ард хоцорч, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тив, дэлхийн тэмцээнд анх удаа албан ёсоор улсаа төлөөлөн оролцохоор болж байна. Энэ 9-р сарын 5-11-ний өдрүүдэд Энэтхэгийн Бангалор хотод болох U18 насны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн эмэгтэй …
August, 2022
-
31 August
Өсвөрийн харваачдыг шагнаж урамшуулав
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд амжилт гаргасан өсвөрийн харваачдыг багшийнх нь хамт хүлээн авч уулзлаа. Тухайлбал, улсын их баяр наадмын хүүхдийн харвааны 8 насны ангилалд хүрэл медаль хүртсэн М.Ананд, мөнгөн медаль хүртсэн Т.Алдар, 10 насны ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Намуунаа нарт баяр хүргэж, гарын бэлэг гардуулан өгөв. Энэ үеэр тэдний багш, уламжлалт …
-
29 August
Жүдо:М.Нандин-Эрдэнэ, Б.Ням-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ
М.НАНДИН-ЭРДЭНЭ ӨСВӨР ҮЕИЙН ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО “Сараево-2022” жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл