Tag Archives: спорт

October, 2022

  • 24 October

    Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв. Бие биенээ …

  • 20 October

    Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов

    БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо. Сонгуулийн санал хураалтад оролцсон …

  • 20 October

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө. Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж …

  • 18 October

    Хуан Антонио Самаранч:Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна

    Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өнөөдөр Олимпик хауст зочиллоо. Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай …

  • 18 October

    Өсвөрийн шатарчид тивийн тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

    Индонез улсын Бали аралд шатрын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож буй бөгөөд Дархан-Уул аймгийн “Хос-Өрөг” клубын тамирчин М.Цэлмэг түргэвчилсэн тоглолтод мөнгөн медаль хүртлээ. Мөн багийн төрөлд М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн цомын эзэн болжээ.

  • 18 October

    “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс Ч.Мөнхжаргал хүрэл медаль хүртлээ

    Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Ч.Мөнхжаргал гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 30-39 насны мастeрын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 60 гаруй тамирчин оролцсон байна. Говийн бүсийн анхны аварга шалграуулах тус тэмцээн Говь гурван сайхан  уулын бэлээр бартаат замаар авхаалж, самбаа, …

  • 17 October

    Б.Үүрцайх ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

    Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд …

  • 14 October

    Хүндийн өргөлт:О.Дархижав мөнгөн медаль хүртлээ

    Бахрейны Манама хотноо болж буй хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жингийн тэмцээн өчигдөр боллоо. Энэ жинд О.Дархижав огцом өргөлтөөр ( -94, 95, 98) өргөж, мөнгөн медаль хүртлээ. Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 115 кг ( 108, 115, -119) түлхэж, нийлбэрээр 213 кг амжилтаар дөрөвдүгээр байр эзлэв. “Манама-2022” Азийн аваргад гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсын …

  • 13 October

    Хакүхо М.Даваажаргалыг “Алтан од” одонгоор шагналаа

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов. Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж …

  • 13 October

    Хүндийн өргөлт:Г.Ануужин хүрэл медаль хүртлээ

    Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

  • 12 October

    Фото:Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо тамирчдын нөхөрсөг тэмцээн

    Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын …

  • 12 October

    Хүндийн өргөлт:Э.Энхтамир мөнгөн медаль хүртлээ

    Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм.

  • 7 October

    Жүдо:Э.Ариунболд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ. Энэ жилийн ДАШТ-д 82 орны 571 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медалийн төлөө өрсөлдөж байна. Манай жүдочид тэмцээний салхийг сайхан хагалж, эхний өдөр мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр нэгийн даваанд Чехийн Д.Пулкрабекийг цэвэр, шөвгийн …

  • 6 October

    “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчийг томиллоо

    2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам болно. Манай эх оронд анх удаа зохиогдох гэж буй энэхүү наадмын элч төлөөлөгчөөр волейболын спортын олон улсын шүүгч Х.Номинзулыг томиллоо. Батламжийг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж өгөв. Х.Номинзул нь сүүлийн жилүүдэд спорт эвент зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр дагнан ажиллаж буй мэдлэг чадвартай залуу боловсон хүчин юм. Тэрбээр …

  • 4 October

    Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагнав

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Ивакиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монголын триатлоны спортын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Мицүхидэ Иваки Монгол орны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, спорт холбоод хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой ирснээ өгүүлсэн юм. Энэ үеэр триатлоны спортыг Монголд болон …