Tag Archives: спорт

September, 2019

  • 14 September

    Ерөнхийлөгч Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Та бүхэнд “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, …

  • 14 September

    Жүжигчи А.Өнөржаргал жюү жицү бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ

    Жюү жицү бөхийн төрлийг сонгож, спортоор хичээллэхэд оройтдоггүйг нотлон харуулсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, “Гаруда академи”-ийн тамирчин А.Өнөржаргал Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.09.13/ эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт,  …

  • 14 September

    Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр  Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа …

  • 13 September

    Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхэллээ

    Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин …

  • 13 September

    Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

    Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд болсон тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорч шилдгүүдээ тодрууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн …

  • 12 September

    Д.Мөнхбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Герман улсад үргэлжилж буй буудлагын ахмадын ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван тамирчин түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …

  • 11 September

    А.Отгонбаяр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

    Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн энэ 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ. Мөн тэрээр аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.      

  • 11 September

    Монголын баг Тажикистаны багт 1:0 оноогоор хожигдлоо

    “Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн. Манай баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж, 1:0 харьцаатай ялалт байгуулсан. Харин өчигдөр  /2019.09.10/ F хэсгийг тэргүүлж байгаа Монгол, Тажикистаны багийн тоглолт боллоо. Тоглолтын 80 минутад Тажикистаны баг Монголын багийн хаалганд цорын ганц гоолыг оруулснаар Тажикистаны баг ялалт байгууллаа.  Ирэх сарын 10-нд Монголын …

  • 10 September

    Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

    ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс  гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхдагч алтан медалийн эзэн болов. Уг дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 …

  • 10 September

    Ерөнхий сайд Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлтэд оролцож баг, тамирчдад амжилт хүсэв

    Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэллээ. Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 …

  • 10 September

    Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ эхэллээ

    Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 8-ний өдөр эхэллээ. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20  орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Дэлхийн …

  • 10 September

    Ч.Раднаабазар: Ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна

    Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож …

  • 10 September

    Хүүхдийн спортын VI наадмын нээлт болно

    Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болох бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээний хүндийн өргөлтийн дүн гарсан байгаа бол бусад тэмцээнүүд үргэлжилж байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI …

  • 9 September

    Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат …