Tag Archives: спорт

September, 2019

  • 25 September

    “Токио – 2020” олимпын үеэр “Токио Цамхаг”-т “MONGOLIA HOUSE” байгуулна

    МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпын наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ. “Mongolia House” нь “Токио – 2020” олимпын наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, …

  • 23 September

    Нийслэлийн иргэдийн спортын явган аялалын тэмцээн боллоо

    Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр – Баянзүрхийн товчоо –  Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа. Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам …

  • 20 September

    ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар хүрэл медалийн төлөө барилдана

    “Нурсултан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болж байна. Манай бөхчүүдээс 57-ын жинд дагаж барилдахаар болсон МУГТ Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановыг 4:4 онооны чанараар ялж, Ираны Реза Атринагарчид мөн 4:4 онооны чанараар ялагдлаа. Ингэснээр Ираны бөх Энэтхэгийн …

  • 20 September

    Б.Шоовдор дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

    “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна. Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус …

  • 19 September

    ДАШТ: С.Батцэцэг цэвэр яллаа

    “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр  гарлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан.Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.

  • 19 September

    Б.Болортуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 17-ны өдөр /2019.09.17/ эхэлсэн. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаанд манай дөрвөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа дагах барилдаанд үлдсэн. Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ. …

  • 18 September

    О.Бурмаа болон С.Цэрэнчимэд нарын 4 бөх барилдана

    Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-н жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, хамгийн хүнд жин болох 76 г-н жинд дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа, 59 кгцн жинд ААШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, Х.Болортуяа нар барилдана. Мөн өнөөдөр 55 кг-н жинд өрсөлдөж буй Б.Болортуяа Киргизстаны бөхтэй барилдах бөгөөд ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдана.

  • 18 September

    “Эв нэгдэл дуатлон УАШТ” энэ Бямба гаригт зохиогдоно

    Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 …

  • 18 September

    Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа тодрууллаа

      Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон. 10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон …

  • 18 September

    ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тоглоно

    ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  …

  • 17 September

    Чөлөөт бөхийн ДАШТ: Б.Болортуяа АНУ-ын бөхөд ялагдлаа

    Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн  өнөөдөр /2019.09.17/эхэллээ. Эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаан боллоо. Манай дөрвөн бөх өнөөдөр барилдсанаас гурав нь тэмцээнээ дуусгаад байсан. Хамгийн сүүлд барилдсан эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялсан. Дараа нь шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн …

  • 17 September

    “Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

    Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг  энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, …

  • 17 September

    ДАШТ: Э.Сумъяа эхний тойрогт яллаа

    “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна. Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа. Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, …

  • 17 September

    Б.Номин-Эрдэнэ шатрын Их мастер боллоо

    Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна. Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй …

  • 16 September

    Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

    Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо энэ  сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.  Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байгаа аж. Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр  тамирчинтай оролцож …