“Токио 2020” олимпын наадмын эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн Гран При тэмцээн есдүгээр сарын 13-14-нд Бөхийн Өргөөнд болох гэж байна. “ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэй тус тэмцээнд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд оролцох бол Сербийн алдарт “Нови Сад”, “Лиман”, АНУ-ын “NY Harlem” багууд Монголд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд мөн Литва, Польш, Япон, Филиппин зэрэг 10 орны баг …
Tag Archives: спорт
August, 2019
-
22 August
Өсвөрийн тамирчид зургаан алт хүртжээ
Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байна . Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 …
-
22 August
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн …
-
21 August
Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Япон Улсын нийслэл Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. ДАШТ-Япон улсад болох бөгөөд нийт 14 жин, холимог багийн тэмцээн болж, олимпын чансааны оноо олгоно. Дэлхийн аварга болсон тамирчин чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль хүртсэн бөх чансааны 1000 оноо авна. ДАШТ 2019-д зодоглох Монголын шигшээ баг Эмэгтэй 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг …
-
19 August
Б.Бат-Эрдэнэ: Допингийн асуудал яригдсанаас хойш шавьтайгаа холбоо бариагүй
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар энэ сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. ДНК-ийн шинжилгээ өгч, хуулийн байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. -Э.Оюунболд аварга лайв хийж, миний шээс солигдсон байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг лайвыг хийхдээ тантай зөвлөлдсөн үү? -Үгүй ээ. Би бүтэн сайны өглөө …
-
19 August
Sweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно
Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох дэлхийн хэмжээний “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн Монголд анх удаа энэ сарын 24-ны өдөр Corporate Convention Center-д болох гэж байна. Тэгвэл тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тэмцээний Бикини ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier …
-
19 August
Э.Оюунболд: Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл …
-
16 August
Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ
БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа “Chengdu China 2019 World Police & Fire Games” буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт …
-
15 August
Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох тэмцээн Монголд болно
Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тэмцээн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах …
-
15 August
Дэлхийн “Цагдаагийн олимп”-д манай баг тамирчид амжилттай оролцож байна
Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид тэмцээний зургаа дахь өдөр Жиу-жицу бөхийн төрлөөр оролцлоо. Хөх бүсний ангилалд: Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг жинд мөнгөн медаль, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал 68кг жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж +100кг-ийн жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн …
-
15 August
Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлогджээ
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдах тов гарсан билээ. Өнөөдөр энэ наадмын товыг цуцалжээ. Өнөөдөр болсон Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны хурлаар хойшлогджээ. Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон …
-
13 August
“Цагдаагийн олимп”-оос Х.Батхишиг, С.Батгал нар алтан медаль хүртлээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, …
-
13 August
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 13 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Герман, Бразил, Португаль, Монголын багууд …
-
13 August
МҮБХ-ноос Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлжээ
Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа “Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна” гэжээ. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шаардлага хүргүүлэх нь: “Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны …
-
12 August
Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд Д.Отгонжаргал тэргүүн байр эзэллээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ. Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл