Tag Archives: спорт

July, 2019

  • 11 July

    Г.Өсөхбөяр аваргын хүү улсын наадамд зодоглоно

    Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ө.Пэрэнлэйжамц анх удаа Төрийн их баяр наадамд барилдах гэж байна. Тэрбээр нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбуутай оноолт таарчээ. Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ төрлөөрөө олонд танигдсан Ө.Пэрэнлэйжамц энэ зун Сагсан бөмбөгийн өсвөрийн 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ.  ӨСӨХБАЯРЫН ПЭРЭНЛЭЙЖАМЦ 2002.02.16-нд төрсөн. 198 см өндөр, …

  • 9 July

    Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших нарыг наадамд барилдуулахгүй

    Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид /2019.06.17/-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэнд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг бөхчүүд эсэргүүцэж, хэрэв дээрх бөхчүүдийг наадамд барилдуулбал бусад нь үндэсний их баяр наадамд барилдахгүй гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид 2019.07.03-нд эргэн хуралдаж, өмнө гаргасан …

  • 9 July

    Наадмаар барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ

    Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Бөхчүүдийн бүртгэлийг Үндэсний бөхийн салбар хорооноос Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10.00-18.00 цагийн хооронд болох аж. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна. …

  • 4 July

    МҮБХ-оос таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ цуцалснаа мэдэгдлээ

    Допингийн жагсаалтад орсон хориотой бодис илэрсний улмаас барилдах эрхээ хасуулаад байсан нэр бүхий бөхчүүд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх тэдний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг. Дээрх асуудалтай холбогдуулан МҮБХ-оос мэдэгдэл гаргажээ.  

  • 4 July

    Улсын заан Б.Пүрэвсайхан наадамд зодоглохгүй

    Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд зодогдуулахгүй хэмээн бөхчүүдийн дунд  нэлээд хэл ам  болж байгаа. Тэдгээр бөхчүүдийн дотор Улсын заан Б.Пүрэвсайхан байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон наадмын өмнөх сорилго барилдаанд сэргээш хэрэглэсэн улсын цолтой бөхчүүд барилдсан бөгөөд заримыг нь барилдуулаагүй юм. Энэ бөхчүүдийн барилдах эрхийг өнгөрсөн жил МҮБХ-ноос сэргээсэн. Барилдах эрхээ сэргээлгэсэн бөхчүүд төрийн их баяр наадамд барилдах эсэх нь …

  • 4 July

    Ш.Энхийн-Од АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцана

    Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш. Энхийн-Од АНУ-ыг зорьсон билээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга ирж, суралцах хүсэлт тавьсан юм. Тэгвэл  Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа. Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ …

  • 3 July

    “Торгоны зам” раллид оролцох Монголын тамирчдыг гарааны зурвас руу үдлээ

    Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын …

  • 1 July

    “Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдахаар болсон. “Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ. Одоогоор 43 орны тамирчид оролцохоор …

June, 2019

  • 29 June

    ДАШТ-ий багт багтаагүй Ц.Батцэцэг бухимдав

    ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно. Монголын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан. Энэ жил Токиог зорих тамирчид дунд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсын аварга болсон Ц.Батцэцэг багтаагүй байна. Тэрбээр энэ талаар “Жүдо бөхийн Дэлхийн аваргад явах тамирчдын нэр зарлахад миний нэр байсангүй. Энэхүү тэмцээнд оролцох нь миний мөрөөдөл шүү дээ. …

  • 28 June

    Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө

      Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токиод явагдах юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Сумьяа өнжиж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья: Эрэгтэй 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин 66 кг: ОУХМ Ё.Басхүү 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн …

  • 28 June

    Пара жүдочид олимпын эрхийн тэмцээнд мордлоо

    АНУ-ын Форт-Уэйн хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцох юм. …

  • 27 June

    Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид ДАШТ-д өрсөлдөнө

    Монголын жүдо бөхийн холбооноос ДАШТ-д оролцох шигшээ багийн нэрсийг зарлалаа.Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д О.Мөнхцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү нар  барилдана. Харин 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-ын …

  • 27 June

    Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    “Өвөг сур” гэгддэг урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш /2019.06.28 Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Энэ жилийн УАШТ “Өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болно” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 …

  • 26 June

    Буудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо

    Буудлага спортын насанд хүрэгчдийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-26-нд Техник спортын төв /ТСТ/-д болон “Аварга” клубт явагдаж буудлагын 14 дасгалаар шилдгүүдээ шалгаруулан, өнөөдөр өндөрлөж байна. УАШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд Ц.Баярцэцэг 1-р байр, Ц.Мөнхзул 2-р байр, Т.Баярмаа 3-р байр тус тус эзэллээ.   Харин 10 метрийн хийн урт бууны холимог багийн тэмцээнд “Хүч” спорт хорооны …

  • 26 June

    Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

    ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-д зохион байгуулагдсан юм. Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин …