Tag Archives: танин мэдэхүй

October, 2016

  • 18 October

    Хүүхдийг ширгэлэх зан үйл

    Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” хэмээж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийдэг арга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдэд ч энэ арга заслыг  үйлддэг билээ. “Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх …

  • 18 October

    Гар утсаар их ярьдаг эрчүүд үргүйдэлд орно

    Таван жилийн тэртээ Америкийн эрдэмтэд өмднийхөө халаасанд үүрэн гар утсаа хийж явах нь эрчүүдийг үргүйдэлд оруулах магадлалтай гэдгийг нотолсон билээ. Үүрэн гар утасны радио идэвхит цахилгаан соронзон долгионы байнгын үйлчлэл үрийн шингэний хөдөлгөөнтэй байдлыг найман хувиар бууруулж байсан нь тогтоогдсон юм. Үүнээс арай өмнөхөн мэргэжил нэгтнүүд нь үүрэн гар утасны долгион үрийн шингэний тоог бууруулдаг гэдгийг тогтоож байжээ. АНУ-ын Биотехнологийн …

  • 17 October

    Инээмсэглэл хүнийг аз жаргалтай болгодоггүй

    Инээмсэглэл бүгдийг сайн сайхан болгодог гэж ярилцдаг. Байнга инээмсэглэж явбал эргэн тойрондоо эерэг энерги тараана хэмээн үздэг билээ. Тэгвэл Их Британийн хэсэг сэтгэл судлаачид судалгааны ажил явуулаад, инээмсэглэл хүмүүст аз жаргал авчирдаггүй гэдгийг тогтоохоор шийджээ. Туршилтын явцад 2000 хүнийг хоёр хэсэгт хуваасан байна. Эхний бүлэгт багтсан хүмүүс хэд хоногийн туршид инээмсэглэж явах ёстой байсан бөгөөд үлдсэн хүмүүс урвагар царайтай явах …

  • 17 October

    Бидний ямар ч хэрэглээнд үхлийн тун бий

    Хүн гэдэг амьтан амьдралынхаа хэрэглээнд хэр хэмжээгээ тааруулж  байх нь нэн чухал. Орчин үеийн эмзүйг үндэслэгч Парацельс “Бүх зүйл – хор, бүх зүйл – эм, үүний аль алиныг нь тун хэмжээ тодорхойлдог” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Дэлхийд аливаа бодис өөрийн гэсэн үхлийн тунтай байдаг аж. Согтууруулах ундааны үхлийн тун Согтууруулах ундаа нь амин чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш нь мэдээж. …

  • 15 October

    Далайн ёроолоос илрүүлсэн хамгийн гайхалтай 10 олдвор

    Далай тэнгисийн гүнээс илрүүлсэн хүний гараар бүтээгдсэн хамгийн гайхамшигтайд тооцсон 10 олдворыг танилцуулж байна. Дорньер бөмбөгдөгч Дорньер 17 хэмээх стратегийн бөмбөгдөгч онгоцыг нацист Герман 1934 оноос эхлэн үйлдвэрлэсэн ба нийтдээ 2000 орчмыг үйлдвэрээс гаргасан аж. Энэ бөмбөгдөгчийг 1950-иад оны эхэн үе хүртэл Финляндын нисэх хүчинд ашиглаж байв. Үүнээс хойш дэлхийн аль ч улсын агаарын хүчний зэвсэглэлээс хасагдсан Дорньер нь бараг …

  • 15 October

    Жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд жаргалтай амьдардаг

    Харвард болон Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаагаараа аз жаргалтай гэр бүлд өсч, хүмүүжсэн залуус өөрсдөө ч жаргалтай гэр бүлийн амьдралыг зохиодгийг баталсан байна. Судалгааны ажил хүний амьдралын хэдэн үеийг дамжин буюу 80 жилийн турш хийгджээ. Хэрүүл уруулгүй, амар амгалан, жаргалтай айлд өсч торнисон залуучууд өөрсдөө мөн л тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай айл гэрийн амьдралыг бий болгож байжээ. …

  • 15 October

    Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

    Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна. Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй та бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй ба …

  • 14 October

    Тархитай холбоотой тааварлашгүй 10 баримт

    Тархи бол хэзээ ч судлан шинжлэгдэж дуусашгүй хүн төрөлхтний хамгийн онцгой эрхтэн тогтолцоо юм. Энэ нь дунджаар наяас зуун тэрбум гаруй мэдрэлийн эсээс тогтдог бөгөөд 60% нь цагаан, 40% нь саарал эдээс бүрэлддэг ажээ. Энэ мэт тархины тухай таны дуулаагүй арван баримтаас толилуулъя. Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтнээр нэрлэгддэг бөгөөд 60% нь өөх байдаг. Тархи дунджаар 1.5 кг …

  • 14 October

    Аминдэмүүд зүрх судасны өвчинтэй болгох магадлалтай

    Олон хүн намар цагаар дархлаагаа сайжруулах зорилгоор элдэв аминдэмийг хэрэглэж эхэлдэг. Тэгвэл эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх энэхүү аргачлал нь өөрөө аюултай байдлыг үүсгэх магадлалтай гэдгийг харуулав. АНУ-ын судлаачид аминдэмийн бэлдмэл хэрэглэх явдал болон хорт хавдар, зүрх, судасны өвчний үүсэх магадлал зэргийн хооронд тодорхой холбоо байдаг гэдгийг тогтоожээ. Колорадогийн их сургуулийн эрдэмтэд аминдэмийг хэт ихээр хэрэглэвэл зүрх, судасны …

  • 14 October

    Кофены хорхойтнуудад: Амталж үзвэл зохих содон кофенууд

    Дэлхий дээрх сая сая хүмүүс өглөө бүрийг шинэхэн амтат кофегоор угтдаг. Тэгвэл улс орон бүрт кофе бэлтгэх өөр өөрийн гэсэн өвөрмөц жор бий. Тухайлбал Мексик бурамтай хар кофегоороо, Герман мөхөөлдөстэй кофегоороо харин Индонез нүүрстэй кофегоороо танигдсан байх жишээтэй. Кофены эдгээр төрлөөс заавал амталж үзнэ ээ. Та ч гэсэн… Хэн мэдэх вэ? Аль нэг нь гарцаагүй таалагдаж л таарна. 1. Өндөгтэй …

  • 14 October

    Шинийг эрэлхийлэгчдийн шилдэг 10 бүтээл

    Сэтгэгч, шинийг эрэлхийлэгчдийн хийсэн шинэлэг 10 бүтээлийг танд сонирхуулъя.Эдгээр санаа нь энгийн бидний өдөр тутмын амьдрал, хэрэгцээнээс үүдэн гарч байгаа учраас танд ч гэсэн шинэлэг бүтээл хийх боломж байгаа юм.Үргэлж  орчин тойрноо ажиглаж, аливааг эргэцүүлэн бодож, шинэ содон бүхнийг эрэлхийлж байгаарай бүсгүйчүүд минь. 1.Дүрс гаргагч элдүүр 2.Жимсний үрийг ялгагч 3.Хайруулын таваг тослогч 4.Хальслагч 5.Гүзээлзгэнэ хэрчигч 6.Өндөг шарах хэв 7.Банана зүсэгч …

  • 14 October

    Уран барилгын долоон “далд” гайхамшиг

    Заавал үзэх учиртай түүхэн дурсгалт газар, эрт цагийн уран барилгын гайхамшиг гэхээр олон хүний санаанд хамгийн түрүүнд Таж Махал, Хятадын их цагаан хэрэм, эсвэл Колизей буудаг.  Гэтэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чамин тансаг, хамгийн сонин, үзүүштэй байгууламжуудын дийлэнхийг олон нийт тэр бүр мэддэггүй, заримыг нь бүр дуулаа ч үгүй байдаг гэнэ. Тийм газруудыг нээж, аялагчдад санал болгохоор Quora.com сайтынхан …

  • 13 October

    Олсон хүнээ баяжуулсан топ 10 олдвор

    Олсон хүний олз, хаясан хүний гарз гэдэг. Гудамжаар явж байгаа 5000 төгрөг олвол ингэж хэлэхээс өөр аргагүй. Харин өмсөлгүй удсан хуучин хувцсаа хаях гээд халаасыг нь санаандгүй ухтал аль эрт хийгээд мартсан 10 мянгат гараад ирвэл гарч гэх үү олз гэх үү хэлэхэд хэцүү. Ямар ч тохиолдолд олсон хүн баярлаж баяждаг. Зарим олдвор олсон хүнээ огцом, санаанд оромгүй баяжн болгодог. …

  • 13 October

    Нүдний шилтэй хүмүүс илүү ухаалаг байдаг

    Нүдний шил зүүдэг хүмүүс илүү ухаантай байдаг гэдгийг Германы эрдэмтэд тогтоожээ. Тэд судалгаандаа 3452 хүнийг оролцуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаанд сайн дураар оролцогчид эхлээд хараагаа шалгуулсан бол дараа нь тэдний оюун ухааны түвшинг шалгасан аж. Тэгтэл судалгааны дүнд нүдний шил зүүх нь үнэхээр л тухайн хүмүүний оюун санааны түвшинд нөлөөлдөг болох нь тогтоогдсон гэнэ. Аливаа мэдлэг, боловсролыг олж …

  • 12 October

    Эсгий үнэгний дом

    Эсгийгээр үнэг урлахын учир нь нялх хүүхдийн сэтгэхүй зүүд бодит амьдрал хоёроо ялгах хүртэл хөгжөөгүй байдаг учраас зүүдэндээ унтаж байхдаа нас барах тохиолдол цөөнгүй байдаг. Хүүхдийн зүүдэнд ирж тоглодог үнэгнээс үрээ хамгаалахын тулд Эсгий үнэг урладаг. Эсгий үнэг нь зүүднийхээ үнэгийг дагаж явалгүй. Аавынхаа урласан үнэгтэй тоглоод бодит амьдрал дээрээ үлдээсэй гэсэн домын утгатай аж. Хүүхэд үнэгчлэх Нялх хүүхдийг үнэгчилж …