Tag Archives: улс төр

August, 2020

  • 26 August

    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монгоп Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Сүүлийн үед үүссэн …

  • 25 August

    Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа

    ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа.  Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ …

  • 25 August

    Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг худалдаж авах тогтолцоо бүрдэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 25 August

    ГХ-ны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай цахим уулзалт хийв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана-тай цахим уулзалт хийв. Тус комисс нь манай бүс нутгийн өмнө тулгарч буй нийгэм-эдийн засгийн сорилтыг даван туулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлогын санал боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ирснийг Монгол Улс өндрөөр …

  • 24 August

    ИЦББХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 11 цаг 10 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.    Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг …

  • 24 August

    Люксембургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ. КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, …

  • 21 August

    БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж …

  • 21 August

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн …

  • 21 August

    Г.Занданшатар Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын салбар хэлэлцүүлэгт үг хэллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр орой 21.30 цагт (2020.08.20) ОУПХ-ноос зохион байгуулж буй Дэлхийн парламентуудын тэргүүн нарын V хурлын Салбар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулъя. Эрхэмсэг Спикерүүд ээ, Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, Юун түрүүнд Дэлхийн парламентуудын спикерүүдийн V хурлыг зохион байгуулж буй Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Австри Улсын парламентад …

  • 21 August

    Д.Сарангэрэл: Эмэгтэй гишүүдийн бүлэг нийгэмд тулгамдсан 10 гаруй чиглэлд хамтран ажиллана

     Улсын Их Хурлын 13 эмэгтэй гишүүн Улсын Их Хуралд албан ёсны бүлэг байгуулсан талаараа өчигдөр /2020.08.20/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.     Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл сонгогдсон байна.     Бүлгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Бүлгийн дарга Д.Сарангэрэл мэдээлэл өгөхдөө,  Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон …

  • 20 August

    С.Одонтуяа: Парламентын эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан голлох 10 гаруй чиглэлд хамтран ажиллана

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өчигдөр (2020.08.19) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцон, КОЙКА-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд …

  • 20 August

    АН-ын бүлгийн дарга Д. Ганбат ҮХЦ-д гомдол гаргана

    УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.         Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт …

  • 20 August

    Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ

    Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг өчигдөр 2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх  байнгын …

  • 19 August

    “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна.  Хэлэлцүүлгийг нээж …

  • 19 August

    НББХ:“Ковид 19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн саналууд гаргалаа

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 09 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.    Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн …