Tag Archives: улс төр

January, 2021

  • 18 January

    УОК-ын төлөвлөгөөт нислэгүүд хуваарь тодорхой бус байгаа нь иргэдийг улам ихээр бухимдуулж байна

    УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2021.01.18/ Төрийн ордон мэдээлэл хийлээ. Тэрбээр гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан шаардлага хүргүүлжээ.  ҮАБЗ-Д ХҮРГҮҮЛСЭН АЛБАН ШААРДЛАГА Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас гадаадын олон оронд манай улсын цөөнгүй иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их бэрхшээлтэй тулгарч буй нь БНСУ-аас эх …

  • 15 January

    Б.Энхбаяр:Шүүхийн хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш …

  • 15 January

    Д.Амарбаясгалан:МАН шударга ёсны засаглал тогтоох амлалтаа биелүүлж, шүүхийн тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрээр,  “Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ. Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа …

  • 13 January

    Ч.Ундрам: Монгол Улс анх удаа Музейн тухай хуультай болно

    Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Музейн тухай хуулийн талаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.  -Музейн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуулийн төслийг анх удаа УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хэдэн музей, ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна вэ?    -Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын …

  • 13 January

    Г.Занданшатар: Үндсэн хуулийн хүндэт харуул байх эрхэм журамт үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна

    Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн …

  • 13 January

    Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү

    АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн. Сонгуулиас хойш нэг хэсэг нам жим байлаа. Ер нь өнгөрсөн сонгууль ямар өнгө, аяс дүр зурагтай болж өнгөрөв.  Энэ талаар яриагаа эхлэх үү? -Юуны өмнө намайг дэмжсэн Хонгор нутгийнхандаа баярлаж байна. Миний нэр дэвшсэн тойрог Баянхонгор аймагт хүчтэй өрсөлдөөн болсон. Би …

  • 12 January

    Б.Баасандорж: Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажина

    Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа. –УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар ярилцлагаа эхэлье? -УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан …

  • 12 January

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн …

  • 12 January

    АН:Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.  Үүнд: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлЭрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлХоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлКоронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай …

  • 11 January

    Х.Баттулга:Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОНРТВ-д цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. “ҮНДЭСНИЙ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДСЭН АЖИЛ УЧРААС ӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЕ ГЭЖ ШИЙДСЭН” –Өнөөдөр манай студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирээд байна. Та сүүлийн үед телевизээр монгол бичгийн хичээл заагаад хүмүүсийн сонирхлыг бас татаж, мөн хэл ам ч дагуулж байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой …

  • 11 January

    Иргэн, ААН-ийн банк болон ББСБ-аас авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, …

  • 10 January

    МАН-ын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ

    Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар …

  • 9 January

    Ч.Хүрэлбаатар: Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр /2021.01.08/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.01.09/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй гэж өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдээллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж …

  • 8 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

    Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн …

  • 8 January

    С.Батболд: Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?  -Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд …